“Монголын залуучуудын эвсэл ТББ”-ын гүйцэтгэх захирал Т.Амарзаяатай ярилцав.
-Та бүхэн нийслэлийн 2024-2025 оны хэвлэл мэдээллийн байгууллагын зардалд дүн шинжилгээ хийснээ танилцууллаа. Яагаад медиаг сонгов?
-Бид 2023 оноос хойш нийслэл болон орон нутгийн төсвийг ил тод болгохоор хөтөлбөр хэрэгжүүлэн ажиллаж байна. Анх “Төсвөө мэдье, төсвөө мөшгөе” кампанит аян өрнүүлсэн. Одоо энэ нь манай байгууллагын нэг хөтөлбөр болж өргөжсөнөөр байнга хэрэгжүүлнэ гэсэн үг юм.
ТББ-уудад бодлогын нөлөөлөл их чухал. Хуулийн хэрэгжилтийн үнэлгээ, хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд саналаа өгөхөд л анхаарч ажилладаг байв.
2023 оноос бодлогын нөлөөллийн хамгийн чухал хэсэг нь төсөв юм байна гэж үзсэн. Төсвийг мөшгөснөөр зарим асуудлыг ил тод болгож, иргэдийн оролцоог нэмж болно. Төсөв бол иргэдийн халааснаас гардаг мөнгө юм. Хууль баталлаа ч тэр хуулийг хэрэгжүүлэх төсвийг батлаагүй бол өнөө хууль тунхаг төдий болдог.
Нийслэлд манай улсын нийт хүн амын 60 хувь нь амьдардаг тул нийслэлийн төсвийг мөшгөж эхэлсэн. Харамсалтай нь нийслэл маш хаалттай. Олон удаагийн оролдлогоор, албан бичгүүд явуулж, цөөн мэдээлэл авдаг. 2023 оноос хойш нийслэл хэцүүхэн Засаг дарга нартай байлаа. Хоёр засаг даргын нүүр үзэхдээ мэдээлэл авахад хүнд нөхцөлд ажиллалаа.
Гэхдээ төсвийг иргэдийн, залуучуудын анхааралд оруулж чадсан. Өмнө нь төсвийг хэн ч сонирхдоггүй байв. Төсөв төвөгтэй л дээ. Манайх төсвөөр мэргэшсэн байгууллага биш ч хийнгээ суралцаж байна. Одоо нийслэл энэ мэдээллээ ил болгох ёстой гэх мэтээр шаарддаг.
Заримдаа бүр хэвлэлийн хурал хийдэг. Нийслэлийн хэвлэл мэдээллийн зардлыг хэн ч анзаардаггүй байсан ч ил болгонгуут, арай ч дээ, ийм их үү гэцгээсэн.
Харамсалтай нь нийслэл маш хаалттай. Олон удаагийн оролдлогоор, албан бичгүүд явуулж, цөөн мэдээлэл авдаг. 2023 оноос хойш нийслэл хэцүүхэн Засаг дарга нартай байлаа.
Туулын хурдны замыг бид өнгөрсөн арванхоёрдугаар сард төсөв хэлэлцэх үеэр ярьсан ч хэн ч анзаараагүй. Мод бургас тайрангуут хүмүүс мэдсэн. Сэлбэ дэд төв буюу дахин төлөвлөлтийн дүн мөн л ил болоогүй байна.
Бид аль нэг Засаг дарга руу чиглэж, улс төрийн зорилгоор энэ ажлыг хийгээгүй. Сонголд зориулж ажиллаагүй, угаасаа л бидний хийдэг ажил.
2025 оноос хойш бидний анхаарлыг татсан нийслэлийн төсөв нь гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн төсөв. Хоёрдугаарт, хэвлэлийн төсөв. Дандаа л тэрбумаар яригддаг дүнгүүдтэй. Бодит байдал дээр нийслэлд гэмт хэрэг буурсан уу гэвэл буураагүй. Бид өдөр бүр хүнд мэдээнүүд сонсдог. 2026 оны нийслэлийн төсвийг батлах үеэр бид энэ хоёр төсвийг шүүмжилсэн.
Гурав дахь нь мега төслүүд. Мега төслүүдийн төсөвт өртгийг тавьсан ч хаанаас санхүүжүүлэх нь тодорхойгүй. Бид маш олон удаа албан бичиг илгээгээд мэдээлэл авч чадаагүй. Тиймээс мэдээлэл нь ил болсон төсвийн тоон дээр ажилласан юм.
Ил тод болгох шаардлагатай олон төсөв бий. Даанч нийслэлээс мэдээлэл өгдөггүй.
2025 оны Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зөвлөлийн төсөв 1.1 тэрбум төгрөг байсан. Камержуулалт, хувцас хэрэглэлд дийлэнхийг зарцуулдаг гэж нийслэл мэдээлдэг. Гэхдээ энэ зөвлөл нийгмийн сүлжээгээр маш олон кампанит аян өрнүүлдэг. Жишээ нь, “Яараад яах вэ”, “Аажуу явбал аяндаа хүрнэ” гэх мэт.
2024-2025 онд нийт 306 гэрээг ХМХ-тэй хийсэн. Нийт үнийн дүн нь 3.1 тэрбум төгрөг. Үүнээс НЗДТГ 1.4 тэрбум төгрөгийн гэрээг байгуулжээ.
Медиа суурьтай ажилд багагүй мөнгө зарцуулдаг нь тодорхой харагддаг. Зарцуулсан мөнгөний хэмжээ, үр дүнг тулгах шаардлагатай. Нийслэлийн аудит хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хийсэн гэрээг шалгаж, гэрээнд заасан рийл, видеонуудыг хийсэн, эсэхийг нягтлах хэрэгтэй.
Ингэснээр үр дүнд хүрсэн, эсэхийг харах боломжтой. 2024-2025 онд нийт 306 гэрээг ХМХ-тэй хийсэн. Нийт үнийн дүн нь 3.1 тэрбум төгрөг. Үүнээс НЗДТГ 1.4 тэрбум төгрөгийн гэрээг байгуулжээ. Бусдыг нь дүүргүүд хийсэн. Төрийн байгууллага дэргэдээ хэвлэл мэдээллийн том багтай байх ямар хэрэгтэй вэ?
Ер нь төр медиатай байж болдог юм уу? НЗДТГ-ын хэвлэлийн баг их том. Засаг даргаа дагаад үг, үйлдэл бүрийг нь харуулдаг, шууд дамжуулдаг, мэдээлдэг. Нохой загнасныг нь хүртэл харуулдаг.
-Аль дүүрэгт хамгийн их, аль дүүрэгт хамгийн бага төсвийг медиад зарцуулсан бэ?
-Хан-Уул дүүргийн удирдлагууд хамгийн өндөр үнийн дүнтэй гэрээ байгуулжээ. Араас нь Чингэлтэй, Сонгинохайрхан дүүргүүд орсон. Дүүргүүд цахим хуудсандаа мэдээгээ байршуулахад л хангалттай. Сонирхсон мэдээллээ хэвлэлийнхэн өөрсдөө очоод авах хэрэгтэй.
Нийслэл 30-аад ТББ-тай 324 сая төгрөгийн гэрээ хийсэн нь миний сонирхлыг татсан. Зөв мэдээллийн холбоо, Нийгмийн хүчилтөрөгч, Ардчилсан сайтуудын клуб, Арилжааны телевизүүдийн дуун холбоо, Сэтгүүл зүйн хөгжил, Тойм мэдээ гэх мэт ТББ-ууд бий.
Эдгээр нь цахим хуудасгүй, мэдээллээ голдуу нүүр номын хуудсаар түгээдэг. Албан ёсны эх сурвалж гэж үзэхээргүй, цэг.мн гэсэн хаягтай пэйжүүд байдаг даа. Эдгээр хаягийг ТББ-ууд ажиллуулдаг юм болов уу гэдгийг нягтлах шаардлагатай. opendata.lab.mn-ээс эдгээр ТББ-ын хувьцаа эзэмшигчдийг, хэдэн жил ажилласныг харах боломжтой.
-Гэрээний дундаж үнийн дүн хэд байв?
-Нэг жилийн хугацаатай гэрээний дундаж дүн таван сая төгрөг байсан. Төсвийн хуульд зааснаар таван саяас бага бол шилэн дансанд мэдээлэхгүй. 10, 15, 20, 30 сая төгрөгийн дүнтэй гэрээнүүд ч бий. Төсвийн хуулийн цоорхойг ашиглан, бага дүнгээр олон гэрээ хийжээ.
Тендерийн хуульд зааснаар 20 сая төгрөгөөс дээш үнийн дүнтэй бол заавал сонгон шалгаруулалт зарлах ёстой. Нийслэлийн агентлаг бүр өөрийн цахим хуудастай. Тэр бүхнийг нягтлахад нэлээн цаг зарцуулсан.
Нийт гэрээний 40 орчим хувь нь 5 сая төгрөгийн, 20 хувь нь 10 сая, 17 хувь нь 15 сая, арван хувь нь 20 сая, 5 хувь нь 20 сая, 2 хувь нь 30 сая хүртэл төгрөгийн үнийн дүнтэй гэрээнүүд байна.
-Хоёр жилд 3.1 тэрбум төгрөгийг зарцуулах бодит шаардлага нийслэлд байсан гэж та бодож байна уу?
-Гэрээ бүрд нийтлэг үндэслэл хэмээх хуулийн заалтуудыг бичжээ. Иргэний нийгмийн байгууллагын хувьд 306 гэрээ байгуулсан нь хэвлэл мэдээллийн хараат бус байдалд нөлөөлөх гэсэн бодлого гэж үздэг.
Бид нийслэлийн төсвийн талаар хэвлэлийн бага хурал зарлахад хэвлэлийнхэн ирдэггүй. Энэ юу гэсэн үг вэ? Нийслэлийг шүүмжлэхэд ирэхгүй байгаа нь ямар нэг байдлаар нийслэлээс ажил авсан гэсэн үг. Ээ нь хэвлэлийн хараат бус байдалд шууд нөлөөлнө.
Хэвлэлийн үүрэг нь иргэдэд мэдээллийг ил тод хүргэх, шүүмжлэлт өнцгүүдийг харуулах, асуудал дэвшүүлэх, дүн шинжилгээ хийх, эрэн сурвалжлах, шийдлийг санал болгох юм. Эдгээр үүргээ биелүүлэхэд нь шууд саад учруулж байна. Түүнээс иргэдэд мэдээлэл хүргэх цагаахан хүсэл нийслэлд байсан гэж бодохгүй байна.
306 гэрээний заримыг тролл армийг санхүүжүүлэх, тэднээр коммэнт бичүүлэх гэж байгуулсан байхыг ч үгүйсэхгүй.
Бүх гэрээнд Нууцлал гэсэн нэг хэсэгт "Талууд ажил гүйцэтгэх явцдаа олж авсан мэдээллийг гуравдагч этгээдэд задруулахыг хориглоно” гэжээ. Хамтран ажиллах гэрээ байгуулахдаа тэдэн жил ажилласан байх, санхүү татварын өргүй байх гэх мэт нийтлэг шаардлагуудыг төрөөс тавьдаг. Нийслэл хэвлэлүүд, ТББ-уудтай гэрээ байгуулахдаа ямар нийтлэг шалгуур тавьсан нь ойлгомжгүй, тодорхойгүй.
Мэргэжлийн, олон хүнд мэдээлэл хүргэдэг редакцуудтай их цөөн гэрээ байгуулсан. 306 гэрээний заримыг тролл армийг санхүүжүүлэх, тэднээр коммэнт бичүүлэх гэж байгуулсан байхыг ч үгүйсэхгүй.
Бүх гэрээнд иргэдийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх гэсэн зөв зорилго агуулсан. Гэрээ байгуулсан бүх байгууллага контент хийж, түгээсэн бол бид нийслэлийн мэдээгээр хахаж цацмаар юм. Эсвэл эдгээр гэрээний зарим нь мөнгө угаах буюу гэрээний дүнгийн зарим хувийг буцаан авдаг эсвэл хаалтын гэрээний зорилготой буюу биднийг шүүмжлэхгүй шүү гэсэн нийслэлийн хүсэлт байж болзошгүй.
Мэдээллийн хүртээмжийг харгалзвал хамгийн олон уншигчтай сайтуудтай гэрээ хиймээр. Гэтэл тэдний нэрс алга. НИТХ л гэхэд
- 2026.04.30-ны өдрийн байдлаар 407 сая
- 2024 онд 640 сая,
- 2025 онд 720 сая төгрөгийг хэвлэлд зарцуулсан.
Гэхдээ эдгээр тоо мөсөн уулын орой. Нийслэлийн өмчит үйлдвэрийн газруудын гэрээнүүд, Мега төслүүдийн ажлын албаны гэрээнүүдийг бид шалгаагүй. Учир нь ил тод биш. Бодит байдал дээр нийслэл 3.1 тэрбумаас ч ихийг мэдээлэл сурталчилгаанд зарцуулсан байх магадлалтай.
-Мэдээлэл нээлттэй, хүртээмжтэй, чанарын шаардлага хангасан байсан уу? Мэдээллийн ил тод байдлын тухай хуулиар төрийн, албаны нууцаас бусад мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, судлаачид авах боломж бүрдсэн.
-Маш хүнд нөхцөлд ажилласан. Нийслэл их хаалттай гэж би хэлсэн дээ.
Бид сард бүр нийслэлийн нэг төсвөөр хэлэлцүүлэг хийж, иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүдийг урьдаг. Өнгөрсөн нэгдүгээр сард НЗДТГ-ын П.Хадбаатар даргыг хот дахин төлөвлөлтийн хэлэлцүүлэгт урьсан юм.
Нэг л жишээ дурдахад, НЗДТГ-т хэмээн хаяглаж илгээсэн бидний албан бичгийг буцаасан. “НЗДТГ гэж товчилж бичсэн тул буцаав” гэж манай албан бичиг дээр гараар бичсэн байсан. Гэтэл ulaanbaatar.mn болон бусад албан сайтуудадаа өөрсдөө дандаа НЗДТГ гэж товчилдог.
Би энэ тухай нийгмийн сүлжээгээр хувийн хаягтаа бичиж, П.Хадбаатар дарга хүнд суртал гаргалаа гэсэн юм. Үүний дараа П.Хадбаатар дарга миний хувь чаат руу “Уучлаарай, бичиг хэргийн шинэ ажилтан алдаа гаргажээ. Би очих боломжгүй тул хүн томилно” гэж бичсэн. Би унтууцаад өөрийн хаягтаа энэ тухай бичсэн. Уг нь илгээсэн албан бичигтээ албан хариу аваад л албан шугамаар хамтран ажилламаар байна.
Сэлбэ дэд төвийн төсөв гэх мэт олон мэдээллийг авахаар НЗДТГ руу албан бичиг илгээхэд “Холбогдох байгууллагаас мэдээлэл авна уу” гэсэн хариу ирүүлсэн.
-Хаанаас гэсэн үг вэ?
-Мэдэхгүй. Холбогдох газар нь өөрсдөө шүү дээ. Бүртгэхдээ албан бичгийн хариуг хугацаанд нь илгээсэн гэж бүртгэдэг байх. Гэтэл бид хүссэн мэдээллээ авч чадаагүй.
2026 оны нийслэлийн төсвийн төслийг өнгөрсөн арванхоёрдугаар сард сайтдаа нийтлээгүй л байв. Бид 2025.12.03-ны өдөр аргаа бараад хэвлэлийн хурал хийж, төсвийн төсөлд дүн шинжилгээ хийх боломжгүй байгааг мэдэгдсэн. Тэгэнгүүт НИТХ-аас бидэн рүү холбогдож, цахим хуудсандаа байршуулсан гэсэн юм. Дээс томдог үлгэр шиг, ийшээ ор, дараа нь ийшээ гэж зааж өгсөн. Хүн олж харахааргүй хэсэгт байршуулсан байв. Бид нэг өдөрт л төсвийг гүйлгэж хараад саналаа хэлсэн ч 12.05-ний өдөр НИТХ баталчихсан.
Засаг даргын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх энэ оны зардал 52 тэрбум төгрөг гэх мэт өндөр дүнгүүд бий. Уг нь бид төслийг эрт аваад, улаан хараар тэмдэглээд, задлан шинжилмээр байгаа юм.
-Хэмнэлтийн тухай хуулийн дагуу гадаад, дотоод томилолт, тавилга, хэвлэл мэдээллийн хэрэгслийн зардал танагдсан. Энэ хууль НЗДТГ-т хамаарах уу?
-Хамаарна. Манай улсын болон нийслэлийн төсвийн нэг алдаа нь тухайн ажилд зарцуулахаар тусгасан мөнгийг бүрэн зарцуулсан эсэхээр ажлыг үнэлдэг. 100 сая төгрөг гэж тавиад тэр мөнгийг бүгдийг зарцуулсан бол ажлаа хийжээ гэж үздэг. Тухайн мөнгийг үр ашигтай, зөв зарцуулсан, эсэхийг харгалздаггүй.
Үүний улсаас жил бүрийн арванхоёрдугаар сард төрийн байгууллагууд мөнгөн үлдэлдлээ шавхдаг, яаран зарцуулдаг.
Төсвийн хуулийн шалгуур үзүүлэлтийг өөрчлөх хэрэгтэй. Яг одоо яамд ирэх оны төсвийн төслөө боловсруулж байна. Удахгүй салбар тус бүрийн төсвийг танилцуулна. Үүнд иргэд оролцож, саналаа идэвхтэй өгөөрэй. Есдүгээр сард УИХ-ын намрын ээлжит чуулган эхлэнгүүт 2026 оны улсын төсвийг хэлэлцэж эхэлнэ. Түүнээс өмнө саналаа тусгуулах нь чухал.
Хотын шинэ дарга ирээд энэ оны төсвийг тодотголоо. НИТХ-ын хурал өнгөрсөн даваа , мягмар гарагт болсон нийслэлийн төсвийн ерөнхий сонсголтой давхацсан. Бид хүсэлт тавьж, НИТХ-ын хурлыг хойшлуулсан.
НИТХ ээлжит бус хуралдаанаар хэлэлцэх асуудлаа танилцуулахдаа 2 гэж эхэлсэн. 1 дэх асуудал нь төсвийн тодотгол байсан болов уу. Яагаад хэлэлцэх асуудлаа шууд хоёр гэж дугаарласныг мэдэхгүй.
Бид тодотголоо цахим хуудсандаа ил байршуулна уу гэсэн ч байршуулаагүй.
Улсын төсвийн төсөлд Нээлттэй нийгэм форум гэх мэт ТББ-ууд жил бүр хяналт тавьж, мэргэжлийн хуульчид, төсөвчид судалгаа хийдэг. Тэд судалгаагаа ил тайлагнадаг соёл тогтсон. Нийслэлийн төсвийг манайхаас өөр мөшгөдөг ТББ одоогоор алга. Нийслэлийн төсөв ил болчихвол дагаад дүүргүүдийн төсөв ч олон нийтэд хүртээмжтэй болно.
Нийслэл маш олон агентлаг, төслийн нэгжтэй тул төсөв нь сүүлийн жилүүдэд ихээхэн нэмэгдсэн. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг өөрчлөх шаардлагатай. Энэ хуульд НИТХ болон аймаг, сумдын ИТХ-ын төлөөлөгч нар “давхар дээлтэй” байхыг зөвшөөрсөн.
НИТХ 45 гишүүнтэй. 40 нь МАН-ын гишүүд. Тэд бүгд нийслэлийн нэг агентлаг, нэг төслийн нэгжийг удирддаг. Уг нь тэдний гол үүрэг нь хотын даргад хяналт тавих, төсвийг үр ашигтай зарцуулж буй эсэхийг хянах, иргэдээ төлөөлөх юм. Гэвч энэ үүргээ биелүүлдэггүй. НЗДТГ-аас хоолоо олж иддэг тул нийслэлээ хэзээ ч шүүмжилдэггүй.
Эмээлт эко паркийн төслийн нэгжийн захирал, Хуримын ордны захирал, Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн гээд баахан захирлууд бий.
Туулын хурдны замын улмаас нийслэлийн 2024-2025 оны төсвийн хяналтын сонсголыг зохион байгууллаа. Уг нь бидэнд ногоон автобусны хэрэг гэх гашуун туршлага бий. 2023 онд үүний дараа хотын дарга нарт ямар хариуцлага тооцов? Д.Сумъяабазарт улс төрийн хариуцлага л тооцсон.
Маш их мөнгө идсэн, Тендерийн болон Гамшгийн хуулийн цоорхойг ашигласан. Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхүйц, иргэдийн эрх ашгийг шууд хөндсөн бол сонгон шалгаруулалт явуулахгүйгээр гэрээ байгуулж болно гэсэн заалтыг ашигласан. Уг нь энэ заалтыг маш яаралтай, зайлшгүй нөхцөлд л ашиглах гэж бичсэн.
Хотын дарга асан Д.Сумъяабазар гэрээнд нэгдүгээр гарын үсгийг зурсан юм билээ. Гэвч түүнд хуулийн хариуцлага огт тооцоогүй. Иймээс төсвийн буруу зарцуулалтын жишээнүүд гарсаар байна.
Гэхдээ энэ удаагийн сонсгол улс төрийн дэмжлэг маш багатай боллоо. Танхим дүүрэн хүн ирсэн байхад УИХ-ын Төсвийн байнгын хорооны ирц бүрдэхгүй, шинжээчид, гэрчүүд, хэвлэлийнхнийг удаан хүлээлгэсэн. МАН-ын дийлэнх гишүүн ирээгүй. Төсвийн байнгын хорооны 16 гишүүн 10.30-д ирж, картаа уншуулан, ирцэд орсноор сонсгол эхэлсэн. Хоёр өдрийн өглөө ийм байдалтай байв.
Төсвийн байнгын хороо 30 гишүүнтэй. 50 хувь+1 гишүүнтэй болж, сонсгол эхэлдэг. Мөн шинжээчид нь их сул байсан. Ногоон автобусны сонсголд гэрээнүүдийг харуулж, хэн гарын үсэг зурсныг бид мэдэж авсан бол сая тэгээгүй.
Ниргэсэн хойно нь хашхирч байгаа ч сонсголын дараа ил тод байдал сайжирч, үр дүн гарах ёстой. Нийслэлийн асуудлыг дахин дахин сонсголоор яриад байх юм уу?
Нүүрсний, ногоон автобусны сонсголд маш олон сэтгүүлч ажилласан бол энэ удаад цөөн ирлээ. Хэвлэл мэдээллийн дэмжлэг сул. Төрийн ордон руу бүх сэтгүүлч нэвтэрдэггүй. Гэхдээ сонсголыг шууд дамжуулсан шүү дээ.
Гэсэн ч сонсголын мөрөөр хэргүүд нээгдэх байх гэж найдаж байна. Ер нь Засаг дарга хариуцлага хүлээхгүй бол сонсгол явуулсны үр дүн гарах уу? Иргэд хяналтын сонсгол болж л байдаг гэж бодно, итгэл алдарна.

НЗДТГ-ын асуудал яагаад УИХ-ын түвшинд ирээд байна вэ? Хотын дарга асан Х.Нямбаатар ирж суух үүрэгтэй ч хоёр өдөр ирээгүй. Б.Пүрэвдагва дарга яагаад өмнөөс нь асуултад хариулсныг ойлгоогүй. Тэр хүн ямар ч гэрээ байгуулаагүй. Ногоон автобусны сонсголоор ч өмнөх Засаг дарга ирээгүй.
-Та бүхний дараагийн алхам юу вэ, хаашаа хандах вэ?
-Бид Нийслэлийн аудитын газарт хандана. 306 гэрээгээр 3.1 тэрбум төгрөг зарцуулсан нь ямар үр дүнд хүрсэн, гэрээний дагуу хүлээсэн үүргээ байгууллагууд бүрэн биелүүлсэн үү, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ямар шалгуур үзүүлэлтээр сонгов гэдгийг ч шалгаасай гэж хүснэ. Ингэснээр 2027 онд нийслэлийн төсвийг зөв ажилд л зарцуулах юм.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.