Засгийн газар Рио Тинто групптэй өнгөрсөн оны аравдугаар сараас хойш хэлэлцээ хийсэн. Талууд менежментийн төлбөрийг бууруулах, зээлийн хүүг бууруулах тохиролцоонд хүрлээ.
Энэ үйл явдлын дараа буюу өчигдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтыг өөрчилжээ. УИХ-ын даргын дэргэдэх зөвлөл долоо хоног бүрийн хэлэлцэх асуудлын жагсаалтыг урьдчилж баталдаг. Энэ долоо хоногт буюу УИХ-ын хаврын чуулганы сүүлийн долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүд дунд Ашигт малтмалын тухай хуулийн төсөл багтаагүй байв.
Гэтэл гэнэт энэ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцэх боллоо. Хэрэв өнөөдөр чуулганы хуралдаанд оролцох гишүүдийн олонх дэмжвэл хууль батлагдана. Гэтэл иргэний нийгмийн байгууллагууд хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандсан хэвээр. Тэд сүүлийн зургаан жилийн турш боловсруулсан атлаа хангалтгүй хуулийн төсөл бичсэн гэж салбар яамыг буруутгав.
Энэ долоо хоногт буюу УИХ-ын хаврын чуулганы сүүлийн долоо хоногт хэлэлцэх хуулийн төслүүд дунд Ашигт малтмалын тухай хуулийн төсөл багтаагүй байв.
Учир нь энэ хууль уул уурхайн салбарт тулгамдсан хамгийн том асуудал болох авлига, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлж чадаагүй гэв. Нээлттэй нийгэм форумын Засаглалын хөтөлбөрийн менежер, хуульч Д.Эрдэнэчимэг дараах үндэслэлээр хуулийн төсөлд шүүмжлэлтэй хандаж байна.
Иргэдийн мэдэх эрхийг хангахад чиглэсэн тод байдлыг бүрэн хангаагүй. Геологийн суурь судалгаа, эрлийн ажил гэрээлэх үйл явцыг нарийвчлаагүй.
Энэ нь эрэл хайгуулыг эрчимжүүлэх сайн талтай ч ажил гүйцэтгэх ААН-ийг сонгон шалгаруулалтаар биш өргөдлөөр сонгоно. Гэрээ байгуулах хүртэлх үйл явц ил тод байх ёстой.
Одоогийн хуульд хайгуулын явцад менежментийн төлөвлөгөө боловсруулахыг шаарддаг.
Гэтэл энэ заалтыг хасаж, байгаль орчны төлөв байдлын үнэлгээ хийнэ гэжээ. Энэ нь Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуультай зөрчилдөнө.
Байгаль орчны төлөв байдлын үнэлгээг Туул голоор жишээ авбал, голын эргэн тойронд ийм ийм мод ургамал ургадаг, тэдэн төрлийн амьтан амьдардаг гэсэн тайлан юм.
Мөн энэ нь хуулийн хүчин төгөлдөр баримт бичигт тооцогдохгүй. Хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшигчийн байгаль орчны хариуцлагыг сулруулж болохгүй.
Цацраг идэвхт ашигт малтмалын тодорхойлолтоос газрын ховор элементийн ордыг бүхэлд нь хасжээ. Газрын ховор элементэд нийт 17 элемент бий. Эдгээрийн онцлог тус бүрийг харгалзах нь зөв. Жишээ нь Хэнтий аймгийн Цагаанчуулутын газрын ховор элементийн орд уран, торийн агууламжтай. Цацраг идэвхт ашигт малтмалын тодорхойлолтоос газрын ховор элементийн ордыг бүхэлд нь хасвал эдгээр ордод цацрагийн хяналт тавих боломжгүй болно.
Дүгнэж хэлбэл, хуулийн төсөл хамгийг гол асуудал болох авлигыг шийдэж чадаагүй. Өнгөрсөн хугацаанд уул уурхайтай холбоотой хяналтын сонсгол дөрвөн удаа боллоо. Нийт 8 удаагийн сонсголоос дөрөв нь нэг салбарынх байгаа нь авлига, ашиг сонирхлын зөрчил бодитоор оршсоор байгааг харуулна.
Гэвч Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам АМНАТ-ийг илүү чухалчилж, бусад асуудлыг орхигдуулсан тул энэ удаад бага сага засварласан хуулийн төслийг УИХ-д орууллаа. Яам 2026.02.06-нд хуулийн төслийг цахим хуудсандаа байршуулсан. Маргааш нь буюу 02.07-нд аймгуудад хэлэлцүүлэг хийх зараа түгээж, таван өдөрт л аймгуудаар явсан.
Зараа олон хоногийн өмнө түгээж, иргэд, судлаачдад хэлэлцүүлэгт оролцох боломжийг хангалттай олгоогүй. Ингэснээр хуулийн төсөл боловсруулах үйл явцад Хууль тогтоомжийн тухай хуулиар тогтоосон олон нийтийн оролцоо, судалгаа шинжилгээнд үндэслэх зарчмыг зөрчсөн" гэв.
Нээлттэй Нийгэм Форум Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд хийсэн дүн шинжилгээ, санал, шүүмждээ "Тус хуулийн төсөл нь Үндсэн хуульд заасан газрын хэвлийн баялгийг нийтийн өмч байх зарчим, баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударгаар хүртээх үзэл санааг хэрэгжүүлэх, эрдэс баялгийн салбарын ил тод байдал, хариуцлага, авлигаас ангид засаглалыг бэхжүүлэхэд чиглэсэн эрх зүйн зохицуулалтыг хангалттай тусгаагүй байна.
Тусгай зөвшөөрөл эзэмшигчийн үйл ажиллагаанд саад учруулахыг хориглох 641 дугаар зүйл нь бүхэлдээ Эрүүгийн хууль, Зөрчлийн тухай хуультай давхардсан нь зохицуулалтын ач холбогдолгүй. Хууль хэрэглээнд ойлгомжгүй байдал үүсгэх эрсдэлтэй.
Хуулийн шүүмжид Ашигт малтмалын тухай хууль нь эрдэс баялгийн салбарт ил тод, хариуцлагатай, авлигаас ангид засаглалыг бүрдүүлэхийн зэрэгцээ Үндсэн хуульд заасан баялгийн үр өгөөжийг иргэн бүрд тэгш, шударгаар хүртээх эрх зүйн үндсийг баталгаажуулах ёстойг онцолжээ.