Хөвсгөл нуур, Эгийн голын усны сан бүхий газрын хамгаалалтын бүсийн орчны бохирдлыг бууруулах, экосистемийн тэнцвэрт байдлыг хамгаалах зорилготой "Хөвсгөл нуур-Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ" өнөөдөр энэ сарын 22-ны өдөр эхэллээ.
Их цэвэрлэгээг зохион байгуулах ажлын хэсгийн ахлагч, аймгийн Засаг даргын орлогч Ц.Гансүх Хатгал тосгонд ажиллаж, цэвэрлэгээний ажлын явц, хэрэгжилттэй танилцан, зохион байгуулалт, гүйцэтгэлд хяналт тавьж ажиллав.
Тус цэвэрлэгээний хүрээнд Хөвсгөл нуурын эрэг дагуух 414 км, арлуудын 131 км, Эгийн голын 303.1 км, Эрхэл нуурын 18.6 км бүхий усны сангийн онцгой хамгаалалтын бүсийг хамруулан нийт 5765.1 га талбайг цэвэрлэхээр төлөвлөжээ.
Аянд Рэнчинлхүмбэ, Ханх, Чандмань-Өндөр, Алаг-Эрдэнэ, Түнэл, Эрдэнэбулган сум болон Хатгал тосгоны төрийн болон төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, иргэд, малчид, сайн дурын оролцогчдыг хамруулсан 1000 гаруй хүн оролцож байна.
“Хөвсгөл нуур–Эгийн голын сав газрын их цэвэрлэгээ” нь усны сан бүхий газрын хамгаалалтын бүсэд хуримтлагдсан хог хаягдлыг бууруулах, байгаль орчны доройтлоос урьдчилан сэргийлэх, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилготой бөгөөд гурван үе шаттайгаар хэрэгжих юм.
Зохион байгуулагчдын зүгээс энэхүү аяныг байгаль орчныг хамгаалах, усны нөөцийг хадгалах, экологийн тэнцвэрийг сэргээхэд иргэд, байгууллагын хамтын оролцоог нэмэгдүүлэх чухал ажил болохыг онцолж байна.
Эх сурвалж: Хөвсгөл аймгийн засаг даргын тамгын газар