Хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн 1930 онд анх эхэлснээс хойш 96 жилийн дараа буюу өнөөдөр 1000 дахь тоглолт нь боллоо.
Түүхэн тоглолт Япон болон Тунис улсын шигшээ багуудын хооронд болж, япончууд 4:0 гэсэн онооны харьцаагаар өрсөлдөгчөө яллаа.
Тоглолт эхлээд ердөө дөрөв дэх минутад Япон улсын тамирчин Даичи Камада эхний гоолыг оруулсан юм.
ДАШТ-ий хэсгийн тоглолтууд үргэлжилж буй. А хэсгээс Мексик улс гарах нь тодорхой болсон бол D хэсгээс АНУ-ын шигшээ баг мөн нэгээр гарахаар болсон.
Түүнчлэн өнгөрсөн шөнө Герман улсын баг Кот Д’Ивуарыг 2:1 гэсэн онооны харьцаагаар хожсон бөгөөд хоёр хожилтойгоор Е хэсгээс гарах нь тодорхой болоод байна.
Мөн анх удаа оролцож буй Курасао улсын баг Эквадорын шигшээ багтай тэнцсэнээр 1 оноо авсан нь ДАШТ-ий анхны оноо нь боллоо.
Энэ жилийн хувьд 48 баг оролцож буйгаараа онцлог болж буй. Нийт 12 хэсэг тус бүрээс 1, 2 дугаар байранд орсон 24 баг шууд шалгарна.
Мөн гуравдугаар байранд орсон хамгийн сайн үзүүлэлттэй найман баг нэмэгдэх юм.