Японд 17 жилийн өмнө пачинко тоглоомын төвд санаатай гал тавьж таван хүний аминд хүрсэн хэрэгтний цаазын ялыг өнөөдөр (2026.08.21) гүйцэтгэлээ.
Тодруулбал уг хэргийг 58 настай Сүнао Таками үйлджээ. Тэрээр Осака хотын оршин суугч бөгөөд гэрийнхээ ойролцоо тоглоомын газарт гал тавьсан байна. Үүний үр дүнд тоглоомын газрын нэг ажилтан, дөрвөн үйлчлүүлэгч амь насаа алджээ.
2011 оны шүүх хурлаар түүнийг сэтгэцийн асуудалтай гэх шалтгаанаар өмгөөлсөн ч шүүх бүрэлдэхүүн үгүйсгэж цаазын ял оноожээ.
Их долоогийн орнуудаас зөвхөн АНУ, Япон улс цаазын ял оноодог. Түүнчлэн Японд цаазын ял авсан хоригдол ялыг гүйцэтгэхээс хэдэн цагийн өмнө л мэддэг. Одоогоор Япон улсад 100 гаруй хүн цаазын ялтай хоригдож байна.
Япон улс цаазын ял оноож буй нь олон улсын шүүмжлэлд ихээхэн өртөөд байна.
Ялангуяа барууны үзэл сурталтай бүлгүүд Японы эрх баригчдыг цаазын ял авсан хоригдлыг сахилгын хорионд хэт удаан суулгах, цаазын ялын гүйцэтгэл ил тод бус байгааг шүүмжилжээ.
Харин Хууль зүйн сайд Хироши Хирагүчи “Бид энэхүү шийдвэрийг удаан хугацаанд анхааралтай бодсоны эцэст гаргасан” гэжээ.
Эх сурвалж: BBC