Цэцэрлэгийн хичээлийн жил эхлэхтэй зэрэгцэн хүүхдэдээ өдөржин өмсүүлэхэд тохиромжтой гутал сонгох асуудал эцэг эхчүүдийн өмнө тулгардаг. Углааш, эсгий гутал, пүүз, сандаал гээд сонголт олон ч хүүхдийн хөлийн хөгжил, хөдөлгөөн, тав тух, эрүүл ахуйд аль нь илүү нийцэхийг тэр бүр мэдэхгүй байх нь бий. Хүүхдийн хөл бага насанд эрчимтэй хөгждөг тул гутал сонгох нь зөвхөн тав тухын асуудал биш. Харин хөлийн зөв хөгжил, хөдөлгөөний хэвшилд ч нөлөөлөх чухал сонголт юм.
Тэгвэл бяцхан үрсийн хөлийн хөгжилд нийцсэн гутлыг хэрхэн сонгох, цэцэрлэгт ямар гутал өмсгөвөл зохистой талаар хүүхдийн цогц хөгжил, боловсролын мэргэжилтэн Г.Гэрэлтэй ярилцлаа.
- Өдөрт олон цаг өмсдөг учраас цэцэрлэгийн гутал ямар шаардлага хангасан байх ёстой вэ?
- Бага насны хүүхэд өдөрт олон цагийг цэцэрлэгийн дотор орчинд өнгөрөөж, идэвхтэй хөдөлгөөн хийдэг. Үүнтэй холбоотойгоор хөлс их ялгардаг учраас гутал сонгохдоо хэд хэдэн зүйлд анхаарах хэрэгтэй.
Нэгдүгээрт, хүүхдийн хөдөлгөөнд саад болохооргүй байх ёстой. Ул нь хэт хатуу биш, уян хатан, зөөлөн байж, хөлд ачаалал өгөхгүй хөнгөн байх нь чухал.
Хоёрдугаарт, агаар нэвтрүүлдэг, зөв хийцтэй гутал сонгох хэрэгтэй. Хүүхэд дотор орчинд хөдөлж, тоглож байгаа учраас хөлрөх нь хэвийн. Харин гутал агаар нэвтрүүлэхгүй бол хөл халууцаж, тав тухгүй болдог. Тиймээс агаарын солилцоо сайн явагдах, зөв хийцтэй, стандартын шаардлага хангасан гутал сонгох нь зүйтэй. Тухайлбал, урд хэсэг нь онгорхой сандаал нь агаар нэвтрүүлэх давуу талтай.
Гуравдугаарт, гутлын материалд анхаарах хэрэгтэй. Арьс, илэг зэрэг чанартай материалаар хийсэн, агаарын солилцоо сайтай гутал тохиромжтой. Мөн хүүхдийн шагайг зөв байрлалд барьж, өсгийг сайн дэмждэг байх шаардлагатай.
- Олон төрлийн гутлын сонголт байна. Яг цэцэрлэгт алийг нь сонгох нь зөв бэ? Эсгий углааш, энгийн углааш, пүүз, сандаал гэх мэт?
- Эцэг эхчүүд хүүхдээ даарна гэж санаа зовж, эсгий гутал сонгох нь бий. Гэхдээ хоолой өвдөх, ханиад хүрэхийг гутал нимгэн байсантай шууд холбох үндэслэл байхгүй.
Мөн өмсөж, тайлахад хялбар учраас углааш сонгох нь элбэг. Гэвч углааш нь шагайг зөв байрлалд барьж, өсгийг дэмжих хийцгүй байх тохиолдол их. Түүнчлэн өдөржин өмсөхөд тохиромжгүй, хөл хөлөргөх материалаар хийсэн углааш ч байдаг.
Тиймээс би чанартай материалаар хийсэн, стандартын шаардлага хангасан сандаал өмсгөхийг зөвлөе. Ялангуяа урд хэсэг нь онгорхой сандаал байвал агаарын солилцоо сайн явагдах давуу талтай.

Харин эсгий углааш, пүүз нь цэцэрлэгийн дотор орчинд хүүхдийн хөлийг халууцуулах талтай. Хүүхэд өдөржин нэг газраа суудаггүй шүү дээ. Гүйж, тоглож, хөдөлгөөн хийж байхдаа халууцдаг. Тиймээс дулаан халаалттай ангид эсгий гутал өмсөх нь тохиромжгүй. Пүүз ч мөн адил хөлийг халууцуулах талтай.
- Цахим орчинд хүүхдийн хөлийг үзэж, зөвлөгөө өгнө гэсэн мэдээлэл харагдсан. Хүүхэд дотогшоо, гадагшаа гишгэж байвал хэнд хандах ёстой вэ? Хэдэн наснаас мэргэжлийн эмчид хандаж үзүүлэх хэрэгтэй вэ?
- Юуны өмнө эцэг эхчүүд хүүхдийн хөлийн хөгжлийн онцлогийг ойлгох хэрэгтэй.
Бага насны хүүхдийн хөл хөгжлийн явцдаа тодорхой өөрчлөлтүүдийг туулдаг. Хүүхэд анх алхаж эхлэх үедээ биеийн тэнцвэрээ хуваарилж сурах явцад хөл нь бага зэрэг О хэлбэртэй харагдах тохиолдол байдаг. Цаашид хөдөлгөөн нэмэгдэхийн хэрээр хөлийн нум тодорч зургаан нас хүртэл аажмаар хөгждөг. Энэ нь яг зургаан нас хүрэхэд гэнэт үүснэ гэсэн үг биш. Харин хүүхэд алхаж эхэлсэн үеэсээ эхлэн хөдөлгөөнөөр дамжуулан хөлийн нумаа хөгжүүлдэг.
Зургаагаас доош насанд хөлийн нум бүрэн хөгжөөгүй байдаг тул хүүхэд тэнцвэрээ хадгалахын тулд бага зэрэг дотогшоо гишгэх тохиолдол бий. Үүний улмаас хөл нь Х хэлбэртэй мэт харагдаж болно. Ялангуяа 3-4 насанд ийм байдал түгээмэл ажиглагддаг.
Энэ үед хүүхэд хэр их хөдөлгөөн хийж байна, хөл нүцгэн явж байна уу, авирч, зүүгдэж байна уу гэдэг нь хөлийн нумын хөгжилд тодорхой хэмжээгээр нөлөөлнө. 5-6 насанд хөлийн нум хөгжихийн хэрээр хөл аажмаар тэгширч эхэлдэг.
Гэхдээ 5-6 насанд биеийн жингийн илүүдэл болон ховор тохиолдолд генетикийн шалтгаанаар хөлийн нум хангалттай хөгжихгүй байх тохиолдол бий. Ийм үед мэргэжлийн эмнэлгийн орчинд, мэргэжлийн эмчид үзүүлж, шаардлагатай бол мэргэжлийн тоног төхөөрөмж ашиглан оношлуулах хэрэгтэй.
- Ах, эгчийн өмсөж байсан гутлыг дүү нь өмсөж болох уу?
- Хэрэв ах, эгч нь зөв хэлбэрийн, стандартын шаардлага хангасан, чанартай, хөлд нь зөв таарсан гутал өмсөж зөв гишгэлттэй бол дүү нь дамжуулан өмсөх боломжтой.
Сайн чанарын гутал амархан хэлбэрээ алдаж, шалчийдаггүй. Харин улны хийц нь буруу гутал нэг, хоёр удаа өмсөхөд хэлбэрээ алдаж, хүүхдийн гишгэлтэд сөргөөр нөлөөлөх тохиолдол бий.
Тиймээс хамгийн чухал нь гутал өмнө нь хэн өмсөж байсан эсэхээс илүүтэйгээр чанартай, хэлбэрээ алдаагүй, тухайн хүүхдийн хөлд зөв таарч байгаа эсэх юм.
Мөн томдсон гутал хүүхдийн алхаж сурах, хөдөлгөөний хөгжилд сөргөөр нөлөөлж болзошгүй. Багадсан гутал нь хүүхдийг зөв, тухтай гишгэх боломжгүй болгож, хөдөлгөөнд нь саад учруулдаг.
Иймд хүүхдийн хөлд яг таарсан гутал сонгох нь хамгийн чухал. Хэрэв гутал хэлбэрээ алдаагүй, чанартай хэвээр байгаа бол дараагийн хүүхдэд дамжуулан өмсгөж болно.
- Эцэг эхчүүдэд хүүхдийн цэцэрлэгийн гутал сонгохдоо өгөх хамгийн чухал гурван зөвлөгөө юу вэ?
- Цэцэрлэгийн гутал сонгохдоо хамгийн түрүүнд материал, хийц болон хүүхдийн хөлд тохирч байгаа эсэхийг анхаарах хэрэгтэй. Агаар сайн нэвтрүүлдэг, чанартай материалаар хийсэн, хөлийн хэлбэрт зөв таарсан, хөдөлгөөнд саад болохооргүй, стандартын шаардлага хангасан гутал сонгохыг зөвлөе.
Мөн хүүхэд цэцэрлэгт өөрөө бие даан өмсөж, тайлах шаардлагатай байдаг тул үдээсгүй, наалддаг зэрэг өмсөж, тайлахад хялбар хийцтэй гутал сонгох нь тохиромжтой.
Ялангуяа урд хэсэг нь онгорхой сандаал нь агаарын солилцоо сайн явагдаж, хүүхдийн хөл хэт халж, хөлөрөхөөс сэргийлэхэд илүү тохиромжтой.
- Цаг гаргаж ярилцсанд баярлалаа.