АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Онтарио нуурын нэрийг “Америкийн нуур” хэмээн солих шийдвэрт гарын үсэг зурлаа.
Энэхүү шийдвэр нь АНУ болон Канад улсын хооронд өнгөрсөн долоо хоногт болсон арилжааны маргааны араас гарч ирээд байна.
АНУ Канад улсаас импортолж буй 20 тэрбум ам.долларын бараанд нэмэлтээр 50 хувийн татварыг ногдуулна гэсэн юм.
Үүний хариуд Канад улс ирэх сараас АНУ-аас импортолж буй бараанд ногдох татварыг нэмэхээр болжээ.
Гүйцэтгэх шийдвэрийн хүрээнд АНУ-ын Дотоод хэргийн яамд 30 хоногийн дотор нэрийг өөрчлөх хүсэлтийг өгчээ. Мөн албан ёсны газрын зураг, газар зүйн нэршилд өөрчлөлтийг оруулахаар төлөвлөсөн байна.
Онтарио нуур нь Хойд Америкийн Их нууруудын бүлэгт багтаж, АНУ болон Канад улсын хилийн заагт оршдог.
Онтарио нуур нь Хойд Америкийн Их нууруудын бүлэгт багтаж, АНУ болон Канад улсын хилийн заагт оршдог
Нуурын хойд болон баруун хэсэг нь Канадын Онтарио мужийн харьяанд багтаж, нуурын ёроолын эрхийг тус муж эзэмшдэг. Харин нуурын өмнөд болон зүүн хэсэг нь АНУ-ын Нью-Йорк мужийн нутаг дэвсгэрт хамаардаг байна.
Канадын Ерөнхий сайд Марк Карни Онтарио нуурын нэршил 400 жилийн түүхтэйг дурдаж "АНУ-ын арилжаа, хууль дүрэм, дурсгалт газрууд өөрчлөгдөж байгаа ч хүмүүс уг нуурыг "Онтарио нуур" гэдгээр л мэдсээр байх болно" гэв.
2025 онд Трамп “Мексикийн булан”-г Америкийн булан болгож нэршлийг солихоор оролдож байв. Гэвч Мексик улс уг саналыг эрс эсэргүүцсэн.
Мөн тухайн үед Мексик улс технологийн том компани болох Google-тэй маргаан үүсгэсэн. Учир нь Google-ын газрын зураг дээр уг булангийн нэршлийг Мексикийн булан (Америкийн булан) болгон сольсон байдаг.
Эх сурвалж: BBC