Хэлэлцэж буй асуудалтай холбоотойгоор гишүүд асуулт асууж, үг хэлж байна. УИХ-ын гишүүн Д.Бум-Очир төрийн өмчит компаниудын ашгийн талаар асуулт тавьсан.
Түүний асуултад УИХ-ын гишүүн С.Бямбацогт "Өнөөдрийн байдлаар төрийн өмчит 104 компани үйл ажиллагаа явуулж байгаа ба 60 орчим мянган хүн ажиллаж байна. 2024 оны жилийн эцсийн байдлаар 26 их наяд төгрөгийн орлого олж, 5.8 их наяд төгрөгийн цэвэр ашигтай ажилласан.
2023 онтой харьцуулахад орлого 10.1, ашиг 15 хувиар буюу 746 тэрбум төгрөгөөр нэмэгдсэн. Төрийн өмчит компаниуд бүгд ашиггүй, муу байгаа юм биш. Тодорхой хэмжээнд орлого, ашиг нэмэгдэж байна. Энэ чинээгээр төсөвт төвлөрүүлж буй татвар, хураамж бас нэмэгдэж байна.
Нүүрс олборлож буй компаниудыг хувь, төрийн өмчит гээд харьцуулж үзэхэд олборлож буй нүүрсний хэмжээ адилхан хэр нь улсын төсөвт төвлөрүүлж буй татвар, хураамж нь төрийн өмчит компаниудынх хоёр дахин их.
Мөн "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ийг "Оюу толгой" компанитай харьцуулахад олж буй орлого нь адилхан хэр нь төлж буй татвар нь "Оюу толгой"-оос дахин их байна" гэв.