Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа (тухайн үеийн), НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Ибрахим Тиав нар цөлжилттэй тэмцэх талуудын 17 дугаар бага хурал (COP17)-ыг зохион байгуулах орон Монгол болохыг баталгаажуулан гарын үсэг зурсан (ХБНГУ-ын Бонн хот. НҮБ-ын байр. 2025.02.21).
НҮБ-д гишүүнээр элссэн бүх орны Засгийн газрууд хамтын хүчээр цөлжилт, газрын доройтол, усны хомсдолын асуудлаа шийдвэрлэх гэрээ хэлэлцээрийн талбар бол COP.
Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 17-ны өдрөөс наймдугаар сарын 28-нийг дуустал цөлжилт, газрын доройтол, ган гачгийн эсрэг арга хэмжээг эрчимжүүлэхээр НҮБ-ын Цөлжилтийн эсрэг конвенцод нэгдсэн дэлхийн 197 орны зочид чуулна. Дунджаар 8,000-10,000 мянган зочин, төлөөлөгч ирэх урьдчилсан тооцоог гаргажээ.
COP хурал COP President буюу хурал даргалагчгүйгээр явагдах боломжгүй. COP President-ийг зохион байгуулагч улсаас томилж, тухайн COP хуралдааныг удирдах, талуудын хэлэлцээг чиглүүлэх үүргийг Засгийн газрын өмнөөс хариуцуулдаг. COP President 1-2 жил ажилладаг.
COP17 хурлын Ерөнхийлөгчөөр тухайн үеийн Тэргүүн шадар сайд бөгөөд Эдийн засаг хөгжлийн сайд Н.Учрал томилогдож байв (2025 оны долоодугаар сард). Тэрбээр УИХ-ын даргаар сонгогдон ажиллах болсон тул COP17 хурлын Ерөнхийлөгчийг дахин томилохоор болсон. Энэ асуудлыг Засгийн газрын хурлаар шийдвэрлэж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Гүйцэтгэх нарийн бичгийн даргад танилцуулах дараалалтай юм.
Өмнөх туршлагаас харахад COP-ыг зохион байгуулж буй улсын Засгийн газрын гишүүн болон ихэвчлэн Байгаль орчин, уур амьсгал, гадаад харилцааны чиглэлийн сайдыг COP President-өөр томилж байжээ.
Тухайлбал, COP15 хурал Кот-д’Ивуар хотноо 2022 онд болсон бөгөөд COP President-өөр тус улсын Байгаль орчин, тогтвортой хөгжлийн сайд Ален-Ришар Донвахи ажилласан байна. Харин манай улсын хувьд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатарыг эсхүл өөр албан тушаалтныг COP President-өөр томилох асуудлыг Засгийн газраас ойрын хугацаанд шийдэх аж.