Монгол, Оросын хилийг хамтран шалгах ажлын хүрээнд Минжийн хилийн хэсэгт инженерийн бүлэгт үүрэг гүйцэтгэж байсан хилчин төөрсөн тухай мэдээллийн дагуу эрэн хайх, аврах ажиллагааг шуурхай зохион байгуулж, 48 цагийн дараа эсэн мэнд олжээ.
Эрэн хайх ажиллагаанд Хил хамгаалах байгууллага болон Онцгой байдлын байгууллагын алба хаагчид хамтран оролцсон байна.
Түүнчлэн Онцгой байдлын ерөнхий газар, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид агаараас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, төөрсөн алба хаагчийг илрүүлэн аварсан талаар Хил хамгаалах байгууллагаас мэдээллээ.