gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3567₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3567₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3567₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хавдартай найзынхаа эмчилгээ бүрд хамт байдаг 50 жилийн нөхөрлөл олны сэтгэлийг хөдөлгөжээ

Б.Нямдарь
Дэлхийд
2026-03-24
Twitter logo

"Чи надгүйгээр хаашаа ч явахгүй шүү” хэмээн Диана найз Кандисаас ам өчгийг нь авчээ.

Тэдний нөхөрлөл 50 жилийн өмнөөс эхтэй. Анх коллежид танилцсан тэд амьдралынхаа хамгийн жаргалтай бөгөөд хүнд мөчүүдийг ч хамтдаа даван туулж байна. Үүнд Кандисийн 2025 онд оношлогдсон хөхний хорт хавдрын хүнд онош ч багтаж буй. 

Диана, Кандис нар 1977 онд их сургуульд танилцсан бөгөөд түүнээс хойш салшгүй найзууд болжээ. Нью-Йорк хотын гудамжинд таарсан дурын найзуудаас "хэрхэн танилцаж, хэдэн жил нөхөрлөж буй" талаар асуун ярилцлага хүргэдэг ТикТок-ын “Besties_NYC” хуудсанд саяхны нэгэн өдөр тэдний талаарх бичлэг нийтлэгдсэнээр тэд олны анхаарлыг татсан байна. Одоогоор тэдний бичлэгийг 50 сая гаруй хүн үзжээ.  

Кандис хөхний хорт хавдартай гэж оношлогдоход Диана түүнтэй алхам бүрд нь хамт байхаар шийджээ.

“Диана Кандисын хажуугаас нэг ч удаа холдож байгаагүй. Хүүхдүүдээ өсгөх үедээ ч, амьдрал хэцүү үед, одоо ч хүнд өвчнөө туулж байхад нь ч тэр хэзээ ч холдоогүй” хэмээн Дианагийн нөхөр Кевин Кандисын эмчилгээний зардлыг дэмжих зорилгоор нээсэн GoFundMe хуудас дээр бичсэн байна.

Мөн Кевин Кандисын онош амьдралыг нь орвонгоор нь өөрчилсөн гэдгийг онцолжээ. “Хөхөө авахуулах мэс засал хийлгэсний дараа түүнийг юу хүлээж байгааг бүрэн ойлгосон. Химийн эмчилгээ, дараа нь долоо хоногт таван өдөр туяа эмчилгээ, дараа нь дархлаа эмчилгээ. Урт, хүнд зам үргэлжлэх нь тодорхой. Сүүлийн үед үс нь унаж эхэлсэн. Кандисыг мэддэг бол энэ нь түүнд ямар их утгатайг ойлгоно” гэж тэр тайлбарлажээ.

Тэрбээр Кандис маш бага нөөц боломжоор, хүнд нөхцөлд хавдраа даван туулж байгааг нэмж хэлсэн байна. “Тэр нийтийн орон сууцанд, төрийн халамж, хүнсний талон, Medicare-д түшиглэн энэ бүхнийг давж байна. Амьдралынхаа турш хамгийн доод түвшинд амьдарсан, одоо тэр амьдралынхаа хамгийн хүнд тулааныг бараг юу ч үгүйгээр туулж байна” гэж Кевин хэлжээ.

Найз Диана нь ээж нь хорт хавдартайгаа хэрхэн тэмцсэнийг өөрийн нүдээр үзсэн тул Кандисын химийн эмчилгээнд өдөр бүр хамт явдгийг Кевин мөн дурдсан байна. “Тэр хорт хавдрын айдас, ядаргаа, ялалтад хүрэх баяр баясал гээд бүгдийг мэднэ. Тэр Кандисын нүд рүү харж байгаад "Чи надгүйгээр хаашаа ч явахгүй шүү" гэж амласан” хэмээн тэр үргэлжлүүлэн хэлжээ.

“Бидний зорилго энгийн. Тэр бол Кандис тав тухтай байгаасай хүсдэг. Тэр амарч, эдгэрч болох дулаахан, аюулгүй орон гэртэй байгаасай. Нийтийн орон сууц биш, хүлээлгийн өрөө биш, тав тухтай гэр..” гэжээ. 

Тэд ярилцлагын үеэрээ жил бүр аяллаар тэр дундаа Барбадос руу явдаг талаараа хэлжээ. Энэ бол тэдний заншил, баяр баясал, буюу хэцүү үед түшиг болдог ганц зүйл нь байна. Тэд далайд сэлж, яст мэлхий, сармагчин харах дуртай. Тэд Барбадост очихдоо Дианагийн хамаатан, гэрийнхэнтэй нь байж зардлаа хэмнэдэг байна. 

ТикТок дээрх тэдний бичлэгийн доор сэтгэгдлүүдэд хэд хэдэн агаарын тээврийн компани, аялал жуулчлалын байгууллага, зочид буудлууд Диана, Кандис нарт жил бүрийн аялалд нь туслах санал тавьжээ. Тодруулбал,  Америкийн агаарын тээврийн Делта компани, сүлжээ Хилтон зочид буудлуудын албан ёсны хаягаас дэмжлэг үзүүлэхээ мэдэгджээ.

Найзууд саяхан Candace and Diana хэжээх нэртэй инстаграм хуудас нээжээ.

Эх сурвалж: The People

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан