Хөвсгөл аймаг, Түнэл сум Зуны гол багийн “Бага-Өлийн дэлэн” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 120 км, сумын төвөөс зүүн урд зүгт 85 км/ Ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 03.24-ний өдрийн 19:00 цагт Онцгой Байдлын Ерөнхий Газар хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрынхан, сумын Мэргэжлийн ангийнхан, Их-Уул сумын нийт 58 хүн, 4 автомашинтай ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж 03.25-ны өдрийн 09:30 цагт цурманд оруулсан бөгөөд цурмыг манаж хоносон.
Урьдчилсан байдлаар ойн гал түймэрт 9 га талбай өртөж шатсан байна.
Мөн Сүхбаатар аймаг, Эрдэнэцагаан сум 4 дүгээр багийн “Шахайн ширээ” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 160 км, сумын төвөөс баруун зүгт 50 км/ Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 03.24-ний өдрийн 11:20 цагт хүлээн авсан.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар, Эрдэнэцагаан сум дахь 47 дугаар ангийн алба хаагчид, сумын Мэргэжлийн ангийнхан нийт 70 хүн, 24 автомашин хээрийн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж бүрэн унтраажээ.