Евразийн эдийн засгийн гэрээ өнөөдрөөс эхлэн хүчин төгөлдөр боллоо. Эдийн засаг, хөгжлийн яам энэ гэрээний төслийг боловсруулсан юм.
Гэрээний хугацаа: 3 жил
Гишүүн орнуудын хууль тогтоох дээд байгууллагууд бүгд гэрээг соёрхон баталсан. Үүний дараа улс бүрийн дотоод процедур дууссан тухай албан ёсоор харилцан мэдэгдсэнээр Чөлөөт худалдааны түр хэлэлцээр хүчин төгөлдөр болж, Монгол Улсын болон Евразийн эдийн засгийн холбооны гишүүн орнуудын хил гаалийнхан мөрдөж эхэллээ.
Хэдийгээр Евразийн эдийн засгийн холбоо гэж байгаа ч манай улс дээрх таван улсаас ОХУ-тай л шууд хиллэдэг бөгөөд бусад дөрвөн улсаас илүү худалдааг ОХУ-тай хийдэг юм.
Бид жилд 100 сая ам.долларын бараа худалдаад 2 тэрбум ам.долларын үнэтэй бүтээгдэхүүн (бараа+үйлчилгээ) импортолж байна. Эндээс худалдааны алдагдлыг төвөггүй мэдэж болохоор.
Монголын хүнсчдийн холбооны захиалгаар МУИС-ийн Бизнесийн сургууль Евразийн эдийн засгийн холбоотой түр гэрээ байгуулснаар эдийн засагт үзүүлэх үр нөлөөг судалсан. МУИС-ийн Бизнесийн сургуулийн захирал Н.Батнасан Евразийн эдийн засгийн гэрээ зөвхөн гаалийн тарифыг хөндсөн. Бусад татварыг энэ гэрээгээр тэглэхгүй гэсэн юм.
ТҮР ГЭРЭЭГ БАЙГУУЛСНААР МАНАЙ ЭДИЙН ЗАСАГТ ГАРАХ ӨӨРЧЛӨЛТҮҮД
- ДНБ-ий өсөлт 6.1 хувиар буурна. 8.4 саяас 7.8 сая ам.доллар болж буурна.
- Хөдөө аж ахуйн салбар 4.2 хувиар өснө.
- Экспорт 3.7 хувиар өснө.
- 4 сая ам.долларын экспортын шинэ зах зээл үүснэ.
- Импорт 117 хувь өснө. Аж үйлдвэрийн салбарын барааны импорт түлхүү өснө.
- Үйлдвэрлэл буурна. ХАА-н үйлдвэрлэл 4.3 хувиар, аж үйлдвэрлэл 18 хувиар буурна.
- ААН-үүдийн цэвэр орлого 5.6 хувиар, улсын төсөв 3.2 хувиар буурна.
- Гадаад худалдааны алдагдал 120 сая ам.доллараар өснө.
Эндээс харахад манай улсын аж үйлдвэрийн салбар хамгийн их цохилтод өртөхөөр байна. Иргэдэд үнэ буурна гэсэн мэдээ таатай сонсогдох ч салбар бүрд үнийн бууралт харилцан адилгүй байна гэж МУИС-ийн судлаачид онцолж, ажлын байр хумигдана гэсэн юм. Иогурт (70 хувь) гэх мэт хүнсний импорт нэмэгдэнэ.

МАНАЙ УЛСААС ЕВРАЗИЙН ЭДИЙН ЗАСГИЙН ХОЛБООНД ЭКСПОРТЛОХ БАРААНУУД
Эрх баригчид энэ гэрээг хийснээр 375 барааг харилцан гаалийн тарифаас чөлөөлнө гэсэн юм. Тэгвэл бодит байдал дээр манай улс ердөө 38 барааг Евразид экспортлох боломжтой бол тус холбоо Монголд 227 бараа худалдах санхүүгийн, үйлдвэрлэлийн, хүний нөөцтэй гэв.
МАХНЫ ЭКСПОРТ ӨСӨХ ҮҮ?
ОХУ жилд нэг тэрбум ам.долларын үнэ бүхий махыг Бразил, Уругвай, Аргентинаас авдаг байна. Тус улсад ямаа, хонины мах идэх соёл түгээмэл биш тул голдуу үхэр, тариа, загасны мах иддэг аж. Тэгвэл бид дотоодын үхрийн махны хэрэглээгээ бүрэн хангаж чаддаггүй. Мөн баруун аймгуудад шүлхий өвчин дэгдлээ. Хангах хүчин чадалтай боллоо гэхэд Латин Америкийн гурван улстай өрсөлдөх хэрэгтэй болно.
ОХУ болон бусад дөрвөн улсад нэвтрэх гаалийн тарифыг бууруулах ч эдгээр орны импортын, үл хөдлөх хөрөнгийн, онцгой албан татвар болон НӨАТ огт буурахгүй. Жишээ нь ОХУ-д НӨАТ 20 хувь байна. Иймд Евразийн эдийн засгийн холбоотой түр гэрээ байгуулах нь манай ААН-үүдэд экспортын өргөн боломж нээхгүй.
Энэ гэрээ уул уурхайгаас хамааралтай эдийн засгийн бүтэц, экспортын бүтцийг төрөлжүүлэхэд амин чухал.
Харин ч өмнө олж авсан ололтыг ухрааж болзошгүй гэж судлаачид анхааруулсан. Учир нь манай улсын одоо экспортолж буй нийт бүтээгдэхүүний 40, айлын буюу ОХУ-ын манайд нийлүүлдэг 90 хувийн бүтээгдэхүүн гэрээнд багтжээ. Энэ нь гэрээ харилцан тэгш бус байгааг илтгэнэ.
Гадаад худалдаанд гаалийн тариф гол чөдөр биш. Өнөөг хүртэл манай улсаас хойд хөрш рүү цөөн төрлийн, бага барааг худалдсан нь зөвхөн гаалийн тарифаас үүдээгүй. Тарифын бус хориг ч томоохон тээг хэвээр байв.
Чөлөөт худалдааны түр гэрээнд тарифын бус хоригийн талаар огт дурдаагүй. Иймд манай үйлдвэрлэгчид тус улсын стандартуудад нийцсэн бүтээгдэхүүнийг л худалдах эрхтэй. Энэ гэрээг байгуулснаар бид хойд хөршид малын гаралтай болон хөдөө аж ахуйн бараа нийлүүлэх бол Беларустай өрсөлдөх хэрэгтэй болно.
Түүх сөхвөл Евразийн эдийн засгийн комиссын гишүүн Т.Д.Валовая 2015 онд Монголд ирсэн. Энэ нь Евразийн эдийн засгийн комиссоос манай улсад хийж байгаа анхны айлчлал байв. Энэ үеэр Монгол, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын хамтын ажиллагааны талаар санал солилцон, хэлэлцээ хийж, цаашид хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцжээ.
Евразийн эдийн засгийн комисс нь Евразийн эдийн засгийн холбооны байнгын үйл ажиллагаатай зохицуулагч байгууллага бөгөөд сайд нарын зөвлөлөөс бүрддэг.
Евразийн эдийн засгийн холбоо одоогоор дөрвөн улстай Чөлөөт худалдааны гэрээ (ЧХГ) байгуулжээ. Дараагийн гэрээг Сингапур, АНЭУ, Индонез, Египет, Израил, Энэтхэгтэй байгуулахаар ажиллаж байна. БНХАУ-тай Худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны гэрээтэй. Энэ нь ЧХГ-нээс ялгаатай юм.
2025 оны зургаадугаар сард Минск хотноо Монгол Улс, Евразийн эдийн засгийн холбоо хоорондын Чөлөөт худалдааны түр хэлэлцээрт Засгийн газрын төлөөлөл гарын үсэг зурсан. Энэ гэрээ талуудын худалдааны эргэлт, төрөлжилтийг нэмэгдүүлж, хоёр талын бүс нутаг, хил орчмын хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэж үзэж байна.
Эдийн засаг, хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга И.Батхүү: Аливаа хэлэлцээрийг байгуулаад зүгээр орхичихвол үр ашигтай байж чадахгүй. Японтой байгуулсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг Монголын талд үр ашиг багатай гэх шүүмжлэл их гардаг. Бид эдгээр хэлэлцээрийг бүрэн ашиглахын тулд өөрсдийгөө бэлдэх ёстой.
Автобензин, дизель түлш, азотын бордоо гэх мэт газар тариалан, уул уурхайд хэрэгцээтэй барааны өртөг буурах, үйлдвэрлэл, бүтээн байгуулалтад ашиглах техник хэрэгсэл, тоног төхөөрөмж, төмөр хийц зэрэг манай улсад үйлдвэрлэдэггүй бүтээгдэхүүний өртөг буурах боломжтой.
Монголд оруулж буй хүнсний бүтээгдэхүүн, бусад бүтээгдэхүүний чанар, аюулгүй байдалд хяналт тавьж, иргэдийнхээ эрх ашиг, эрүүл мэндийг хамгаалдаг шиг, эдгээр улсууд ч гэсэн холбогдох шаардлага, стандартаа тавина. Бид үүнийг хангаж байж экспортлох ёстой.

Гэрээний хугацаа дуусахад сунгах боломжтой. Эдгээр улсуудтай хийж буй гадаад худалдааны бүх бараанд биш БТКУС-ын 6 оронтой кодоор харилцан 367 нэр төрлийн барааг импортын татвараас чөлөөлж, тодорхой хувиар хөнгөлнө.
Монгол Улсаас экспортлох 367 нэр төрлийн бараанд эдгээр улсууд импортын татварыг бүрэн тэглэх бол Монголд орж ирэх 367 нэр төрлийн барааны 11 нэр төрлийн барааг нь импортын татвараас бүрэн тэглэхгүй, тодорхой тоо зааж, тарифыг 50 хувь эсвэл 25 хувиар бууруулах талаар тохиролцсон.
Хэлэлцээрийн үр ашгийн талаар олон улсын худалдааны тооцоолол хийдэг GTAP ерөнхий тэнцвэрийн загвараар, дэлхийн 160 гаруй улсын хооронд хийж буй гадаад худалдааны хамгийн сүүлийн үеийн дата ашиглан хийсэн дүгнэлт гарсан.
Товчхондоо, ДНБ-д эерэг нөлөөтэй, экспорт, хөрөнгө оруулалт, худалдааны нөхцөл сайжрах, хэрэглээний зардал буурах нөлөөтэй.

ЕАЭЗХ-ны зах зээл нь нийтдээ 190 гаруй сая хүн амтай, манай одоо гаргаж байгаа мах, махан бүтээгдэхүүний экспорт ердөө 5.8 сая доллар байгаа бол тэдний зөвхөн импорт нь 700 сая доллар давж, арьс ширэн бүтээгдэхүүний импорт нь 6.9 тэрбум доллар, ноос, ноолууран бүтээгдэхүүний хэрэгцээ нь 7.5 тэрбум доллар гэсэн судалгаа бий.
Энэ зах зээл рүү манай бараа экспортлоход 15-50 хувийн татвар ногдуулдаг байсан нь тэглэж, бидэнд боломж бий болно гэсэн үг юм.
Харин нөгөө талаас Монгол Улсад орж ирэх 367 нэр төрлийн бараан дунд угаасаа импортолдог байсан аж үйлдвэрийн бүтээгдэхүүн 181 нэр төрөл байгаа нь 222 болох, хүнсний бүтээгдэхүүн 81 байгаа нь 94 болох, эрдэс, химийн бүтээгдэхүүн 47 байгаа нь 51 болжээ.