УИХ дахь АН-ын бүлэг пүрэв гараг бүрийн 11.00 цагт хэвлэлийн хурал хийдэг уламжлалтай.
УИХ-ын гишүүн С.Цэнгүүн: Олон иргэний тууштай эсэргүүцлийн үр дүнд Туулын хурдны замын төсөл түр зогслоо. Энэ замын трассыг нийт 13 удаа өөрчилжээ. Ямар ТЭЗҮ-д үндэслэн замын өртгийг 2.3 их наяд төгрөг өсгөсөн нь тодорхойгүй байна.
Гүйцэтгэгч талд олгосон 500 тэрбум төгрөгийг яах вэ гэдэг нь ч тодорхойгүй байна. Мөн БНХАУ-ын гүйцэтгэгч талтай байгуулсан гэрээг ил болгох шаардлагыг АН тавина. Улсын төсвийн мөнгийг хяналтгүй зарцуулж болохгүй тул бид энэ төслийн араас явна. Харбины гэрээг мөн ил тод болгохоор УИХ-ын 32 гишүүн гарын үсэг зурсан. Гэвч энэ санаачилгыг УИХ унагаасныг та бүхэн харсан.
МАН үүнийг дэмжээгүй гэдэг нь тэд хулгай хийснээ хүлээн зөвшөөрсөн гэсэн үг.
УИХ дахь АН-ын бүлгийн Эдийн засгийн бодлогын зөвлөх А.Батпүрэв: Нууцад авах замаар гэрээнүүдийг олон нийтэд ил тод мэдээлэхээ больсон. Энэ байдал олон жил үргэлжиллээ. Иймд АН Нууцын тухай хуулийн төслийг өргөн барьсан.
Эдийн засгийн эрх чөлөөний үзүүлэлтийг танилцуулав. Энэ үзүүлэлт сайн байх нь хөрөнгө оруулалт өсөх, иргэдийн орлого нэмэгдэхэд шууд нөлөөлдөг. Эдийн засгийн эрх чөлөө өндөр байх нь олон талын ач холбогдолтой. Дөрвөн бүлэг, 12 үзүүлэлтээр энэ индексийг гаргадаг юм.
Гэвч манай улс хамгийн бага оноо авчээ. Өмчийн эрхийн хамгааллаар 40 буюу хангалтгүй оноо авчээ. Төр эдийн засгийн боломжийг хааж боосоор байна. Эдийн засгийн эрх чөлөөг хангахын тулд төр эдийн засаг дахь оролцоогоо бууруулах шаардлагатай. Ирэх сарын эхээр бид "Гэрэгэ" тинк танктай хамран бизнесийн чуулга уулзалт зохион байгуулна. Энэ үеэр эдгээр асуудлыг нээлттэй хэлэлцэнэ гэв.