УИХ-ын чуулганы хуралдаан үргэлжилж байна. УИХ-ын гишүүн Б.Батбаатар “УИХ дахь байнгын хороодын бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулахаар саналуудаа гаргаад, ярилцаад, энэ дагуу албан тоот гаргаж өөрийн тань нэр дээр өнгөрсөн 7 хоногт явуулсан. МАН, АН-ын дарга нарын бичгийг хүлээж аваад, уншаад, санал хураагаад алх тогшчихдог. Бусдыг нь хүлээж авахгүй, уншихгүй байх юм уу?. Яагаад энэ асуудлыг орхиж байгаа юм бэ гэдгийг дахин асууж байна.
УИХ-ын дарга та ажлаа авахдаа юу гэж ярьж байсан билээ? Зарчим, ёсзүй ярьж байсан чинь хаа байна вэ?. Ардчилсан намын бүлгийн даргын бичгээр байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулж байна. Иргэний зориг ногоон намын бичгээр өөрчлөлт оруулахгүй байгааг ойлгохгүй юм.
УИХ-ын дарга нь одооноос цөөнхөө олны эсвэл алхны хүчээр дарангуйлаад эхэлбэл цааш явахгүй. Энэ чинь ард түмний төлөөлөл шүү дээ. Тиймээс УИХ-ын дарга миний болон бусад гишүүний өгсөн саналын дагуу энэ асуудлаа засаж оруулаач” гэв.