gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     7
  • Зурхай
     4.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 7
Зурхай
 4.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 7
Зурхай
 4.10
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ХАМТАРСАН МЭДЭГДЭЛ: Парламентын гишүүдийг намын удирдлагаас шууд хараат болгох аюултай

Б.Эрдэнэчимэг
Улс төр
9 цаг 5 минутын өмнө
Twitter logo

Засаглал, хүний эрхийн чиглэлээр ажилладаг иргэний нийгмийн байгууллагууд Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн өргөн барьсан  Улсын Их Хурлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг судалж, дараах нэгдсэн байр суурийг илэрхийлжээ.

-Энэхүү хуулийн төсөл нь гишүүдийн хариуцлагыг нэмэгдүүлэх зорилготой мэт боловч бодит агуулгын хувьд парламентын бие даасан байдал, төлөөллийн ардчиллын суурь зарчмыг сулруулах ноцтой эрсдэл дагуулж байна.

Нэгдүгээрт, гишүүнийг эгүүлэн татах механизмыг өргөтгөсөн нь Улсын Их Хурлын гишүүний бие даасан байдалд шууд нөлөөлөхөөр байна. Парламентын гишүүн нь ард түмнийг төлөөлөх “чөлөөт мандат”-ын зарчмаар ажиллах ёстой.

Байнгын эгүүлэн татагдах эрсдэлтэй нөхцөлд гишүүд бодлогын үндэслэлтэй шийдвэр гаргахаас илүү улс төрийн дарамтаас зайлсхийх, ард түмний элч байх үүргээ бие даан хэрэгжүүлэх боломж буурах эрсдэлтэй.

Хоёрдугаарт, гишүүдийг “жагсаалтын” болон “тойргийн” гэж ялгавартайгаар зохицуулах нь Үндсэн хуулийн суурь зарчимд нийцэхгүй. Улсын Их Хурлын гишүүн нь нэгэн ижил бүрэн эрхтэй, нэгдмэл статус бүхий төлөөлөгч бөгөөд ийм ангилалд тулгуурлан ялгавартай хариуцлага тооцох нь төлөөллийн ардчиллыг үндсээр нь алдагдуулах эрсдэлтэй.

Гуравдугаарт, жагсаалтаар сонгогдсон гишүүнийг намын шийдвэрээр эгүүлэн татах боломж олгож байгаа нь парламентын гишүүдийг намын удирдлагаас шууд хараат болгох аюултай. Үүнээс гадна парламентад олонхын суудалтай нам олонхын саналаар цөөнхийн гишүүдэд нөлөөлөх, улмаар тэднийг эгүүлэн татах нөхцөл бүрдэх эрсдэл бий. Энэ нь парламент дахь олонх, цөөнхийн тэнцвэрийг эвдэж, гишүүн бүрийн тэгш эрхт статусыг үгүйсгэнэ.

Дөрөвдүгээрт, улс төрийн намын төлөвшил, хөгжлийг сааруулах эрсдэлтэй байна. Нам бол нэр дэвшигчийг сонгох, бэлтгэх, хариуцлагажуулах үндсэн субъект мөн.

Хэрэв намын жагсаалтаар сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой, давтамжтай зөрчил гаргаж байгаа бол энэ нь тухайн намын дотоод ардчилал, хяналтын тогтолцоо сул байгаагийн илрэл юм. Ийм нөхцөлд гишүүнийг эгүүлэн татах замаар асуудлаас “зугтах” бус, харин нам өөрөө хариуцлага хүлээж, нэр дэвшүүлэх үйл явцаа ил тод, хариуцлагатай болгох ёстой. Улс төрийн намуудын дотоод ардчилал, ил тод байдал, хариуцлагыг бодитоор сайжруулах шаардлагатай.

Түүнчлэн “ёс зүйн ноцтой зөрчил” гэх ойлголтыг тодорхойлоогүй, хэмжүүргүй үлдээсэн нь хуулийг дур мэдэн, субьектив хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлж байна. Энэ нь эрх зүйн тодорхой байдал, шударга ёсны суурь зарчимд харшилна.

Эцэст нь, хариуцлагыг нэмэгдүүлэх аливаа шинэчлэл нь парламентын бие даасан байдал, төлөөллийн ардчиллын үндсэн зарчмыг зөрчих ёсгүй. Хэрэв энэ тэнцвэр алдагдвал “хариуцлага” нэрийн дор парламентын дархлаа алдагдах бодит эрсдэл бий болно. 

Парламент нь иргэдийн эрх чөлөө, Монгол улсын тусгаар тогтнолын баталгаа болох институц билээ. Бид энэхүү хуулийн төслийг хэлэлцэхгүйгээр хууль санаачлагчид буцаахыг Улсын Их Хурлын нийт гишүүдэд уриалж байна гэжээ.

Улаанбаатар хот
2026.04.09

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан