Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нэг тэрбум мод тарих хөтөлбөр орон даяар хэрэгжиж байх зуур бид аюулд өртөж, доройтоод байсан нэг тэрбум модоо хамгаалан сэргээсэн сайхан мэдээтэй. Сүүлийн жилүүдэд шавжид идүүлэн хөхрөн сааралтсан ой хаа сайгүй таарч, хэд хэдэн аймаг болоод хотын ойр орчмын ногоон бүсэд ойн хөнөөлт шавж голомтлон тархаад байсан билээ. Тухайлбал, 2022 онд 16 аймгийн 109 сумын 732 мянга гаруй га ой шавжийн хөнөөлд нэрвэгдэж, 2 тэрбум мод дахин сэргэхгүйгээр өгөрч, хатах аюулд ороод байсан юм. Мод шинээр тарих нэг хэрэг, байгаа ой модоо хамгаалан сэргээх нь өөр хэрэг тул цаг алдалгүй арга хэмжээ авах шаардлага тулгарч байв.
Энэ үед Рио Тинто Монгол компанийн санхүүжилтээр “Эрүүл Ой” төсөл хэрэгжиж, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Ойн газар, Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэг хамтран хөнөөлт шавжийн тархалтыг хумьж, ойг эрүүлжүүлэн тэтгэх ажлыг гүйцэтгэсэн нь цагаа оллоо.
Ойг хэн талхлав?
Монгол орны газар нутгийн ердөө 7.9% нь ойгоор бүрхэгдсэн талбай байдаг нь дэлхийн дундажтай харьцуулахад багад тооцогддог. Сүүлийн жилүүдэд уур амьсгалын өөрчлөлт, газрын доройтол эрчимжиж төрөл бүрийн экологийн сөрөг нөлөө үүсэж буйн нэг бол ойн сангийн доройтол. Судалгаагаар ойд ноцтой хохирол учруулж буй нэг зүйлийн асуудал нь хөнөөлт шавжийн тархалт бөгөөд монгол оронд бүртгэгдсэн 400 гаруй төрлийн хөнөөлт шавж тодорхой давтамжтай идэвхжиж, сүүлийн арав гаруй жил нэлээдгүй ойг талхалсан нь тэр.
Шавж модны навч, шилмүүсээр идэвхтэй хооллосноор модод аажмаар сульдан, хатангаршиж хоёр зун дарааллан шавжийн нүүдэлд өртөхөд байгалийн жамаараа нөхөн сэргэх боломжгүй болдог аж. Тиймээс шавж үүрлэсэн моддыг нэн даруй хамгаалахгүй бол 126,000 га ой дахин сэргэхгүй болох аюултайг судлаачид тогтоосон юм.
Асуудлыг хэрхэн шийдэв?

Ийн 2022 онд нөхцөл байдал онцгой түвшинд хүрээд байх үед “Эрүүл ой” төсөл эхэлж, дөрвөн жилийн турш хэрэгжжээ. Эхний үед шавжтай тэмцэх үр ашигтай технологийг нэвтрүүлэх, шавж устгах био бэлдмэлийн туршилт судалгааг гүйцэтгэн баталгаажуулснаар 2023 оны тавдугаар сараас шавжийн тархалт бууруулах био эмчилгээний бэлдмэл цацах ажил эхэлжээ.
Ингээд 2023, 2024 онд Архангай, Завхан, Өвөрхангай, Төв, Хөвсгөл аймаг болон Горхи Тэрэлжийн Дархан цаазат газарт агаараас болон газраар шүршилт хийж 300 орчим мянган га ойг шавжийн тархалт, хөнөөлөөс хамгаалж чадсан тооцоотой. Тэрбум мод хамгаалах, нөхөн сэргээх ажил ийн гурван зуныг дамнан үргэлжилсэн аж. Энэ хугацаанд зөвхөн талбайд ажиллаад зогсохгүй ой хамгаалалд шаардлагатай бусад техник технологийн болон бодлогын дэмжлэгийг нухацтай судалж, гадаад мэргэжилтнүүдийг урьж ажиллуулан, бодлого, арга зүй, технологийн дэмжлэг авав. Тухайлбал Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэгийн шинжээч, доктор Том Ийгэр тэргүүтэй мэргэжлийн баг үндэсний өгөгдлийн сан, алсын зайн тандан судалгаа, хортон шавжийн хяналт, шинжилгээний аргуудыг сайжруулахад зөвлөн ажилласан нь байгаль хамгаалалд мэргэжлийн дэвшилтэт арга барилуудыг нэвтрүүлэхэд түлхэц боллоо. Улмаар энэ ажлыг тогтвортой үргэлжлүүлэх хүний нөөцийг бэлтгэхэд анхаарч ойн мэргэжилтнүүдийг АНУ-ын Ойн албаны хөнөөлт шавжтай тэмцэх мэргэжлийн сургалтад хамруулж, тус чигэлэлээр суралцаж буй судлаач оюутнуудад тэтгэлэг олгох зэрэг ажил зохион байгуулсан байна.
Эрүүл Ой төслөөс онцлууштай бас нэг зүйл нь дэлхийн 50 гаруй улсын 180 гаруй дархан цаазат нутаг дэвсгэрт ашигладаг, хиймэл оюунд суурилсан “EarthRanger” программыг хөгжүүлж, ой хамгаалалд нэвтрүүлсэн явдал байлаа. Ингэснээр байгаль хамгаалах ажил илүү ухаалаг, оновчтой, үр дүнтэй болох юм. Ойн нэгжүүд талбайн өгөгдлийг хиймэл оюуны тусламжтай цуглуулж, боловсруулж, ашиглах чадварт суралцаж байна.
Ямар үр дүн гарав?

Нэг тэрбум байтугай нэг ширхэг мод ч хэмжээлшгүй үнэ цэнтэй өнөө цагт 300 мянган га ойг хатаж өгөршихөөс хамгаалж сэргийлэх нь байгаль экологит оруулж буй бодит хөрөнгө оруулалт юм. “Эрүүл Ой” төслийн үр дүн зөвхөн шавжийн хөнөөлийг бууруулснаар зогсохгүй Монгол Улсын ойн эко системийн урт хугацааны тэсвэржилтийг нэмэгдүүлэх, хөнөөлт шавжийн менежментийг сайжруулах, ойн бодлого дахь үндэсний чадварыг бэхжүүлэх, тогтолцооны бат бөх суурийг тавьснаар хэмжигдэж байна.
Ой мод ус, хөрс, салхи, ургамал амьтан, уур амьсгалын байдлыг нөхцөлдүүлэгч чухал хүчин зүйл бөгөөд ойг хамгаалах урт хугацааны цогц бодлого, стратегитай байх нь бидний хувьд амин чухал юм. Эл ажлын үндэс суурь “Рио Тинто Монгол” компани болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ойн газар, Олон улсын байгаль хамгаалах нийгэмлэгийн хамтын хүчин чармайлтын дүнд биеллээ олсон нь таатай байна.