gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     9
  • Зурхай
     3.27
  • Валютын ханш
    $ | 3568₮
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ | 3568₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 9
Зурхай
 3.27
Валютын ханш
$ 3568₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Үе тэнгийн дээрэлхэлтийн эсрэг "Аюулгүй сүлжээ" үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлнэ

Б.Нямдарь
Боловсрол
2026-02-20
18
Twitter logo

Боловсролын сайд П.Наранбаяр болон сайдын зөвлөх Ц.Алтансор нар “Human network”-ийн үүсгэн байгуулагч Ч.Ганжавхлан, “Ноорог академи”-ийн үүсгэн байгуулагч О.Уламсайхан нарыг хүлээн авч уулзан, “Аюулгүй сүлжээ” үндэсний хөтөлбөрийн талаар санал солилцлоо. 

Сургуулийн орчин дахь үе тэнгийнхний дээрэлхэлт орчин үед технологийн хөгжлийг даган цахим орчинд шилжихдээ эрүүгийн гэмт хэргийн шинжтэй болж буй. Энэ нь зөвхөн Монгол Улсад биш, дэлхийн олон оронд тулгамдсан асуудал болоод байгаа юм. Өмнө нь сургууль болон гэр бүлийн орчинд дээрэлхэлт явагдахад буруутай этгээд нь олддог байсан бол одоо цахим хэлбэрт шилжсэнээр эзэн холбогдогч нь тодорхойгүй, далд хэлбэрээр үйлдэгдэх болсон.

Олон улсын түвшинд 266 мянган хүүхдийг хамруулан хийсэн 42 удаагийн судалгааны үр дүнгээс харахад, дээрэлхэлт болон бэлгийн хүчирхийлэл илүү хурдацтай өсөж буй нөхцөл нь цахим орчин болж байгаа бөгөөд хүүхдийн сэтгэл зүйд ноцтой хохирол учруулж байгаа нь тогтоогджээ. Түүнчлэн Монгол Улсад хийсэн судалгаагаар өсвөр насны хүүхдүүдийн 32,1 хувь нь ядаж нэг удаа амиа хорлох оролдлого хийсэн байгаа нь "аюулын харанга" дэлдэж байгаа юм.

Иймд сургуулийн болон цахим орчинд үйлдэгдэх үе тэнгийнхний дээрэлхэлт, бөөрөлхөлт, бэлгийн хүчирхийллийн эсрэг нэг удаагийн аян биш урт хугацаанд үргэлжлэх үндэсний хөтөлбөр санаачлан хэрэгжүүлэх Боловсролын яамны санаачилгыг  нийгэмд дуу хоолойгоо идэвхтэй хүргэдэг, иргэний нийгмийн төлөөлөл болох Ч.Ганжавхлан, О.Уламсайхан нар дэмжиж, хамтран ажиллахаа илэрхийллээ. 

Энэ хүрээнд:
1. Нийгмийн сүлжээнд 16 хүртэлх насны хүүхдийн оролцоог зохицуулах хуулийн төслийг боловсруулан, холбогдох яамдаас санал авахаар хүргүүлээд байгаа бөгөөд УИХ-д өргөн мэдүүлж, хэлэлцүүлэх; 
2. “Аюулгүйн сүлжээ” үндэсний платформыг бий болгох; 
3. Гэмт хэргийн хохирогч болохгүй байх мэдлэг олгох агуулгыг сургалтын хөтөлбөрт үе шаттайгаар тусгах. Тухайлбал:
- Өөрийн болон бусдын сэтгэл хөдлөлийг ойлгох
– Эмпати, хүндлэл, хариуцлагын ур чадварыг хөгжүүлэх
– Дээрэлхэлтийн сөрөг нөлөө, сэтгэцийн эрүүл мэндэд үзүүлэх хор уршгийг таниулах
– Өөрийгөө болон найзыгаа хамгаалах арга замыг суралцах гэх мэт.
4. Эцэг, эхчүүдийн оролцоотой “Е-police” ажиллуулах талаар талууд санал нэгдлээ.
“Аюулгүй Сүлжээ” дээрэлхэлтийн эсрэг үндэсний хөтөлбөр нь Монгол Улсын хүүхэд бүрийг эрүүл, аюулгүй, хүндлэл дүүрэн орчинд суралцах нөхцөлийг бүрдүүлэх урт хугацааны бодлогын эхлэл юм.

Эх сурвалж: Боловсролын яам

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан