Баянзүрх дүүргийн ИТХ төлөөлөгчид, намын залуу гишүүд Ардчилсан намын дарга О.Цогтгэрэлд шаардлага хүргүүлэх, намын шинэчилсэн бүртгэлтэй холбоотой өөр бусад намууд гишүүн элсүүлэх ажлыг санаатай зохион байгуулж байгааг эсэргүүцэж мэдээлэл хийлээ.
БЗД-ийн ИХТөлөөлөгч н.Одбаяр:
Бидний шаардлагын гол агуулга нь АН-ын шинэлчилсэн бүртгэлийг шинээр хийж байгаа ба дуусахад 7 хоног үлдлээ. Гэтэл бүртгэлтэй холбоотой асуудал гарч байна. АН-ын шинэчлэл буюу шинэ гишүүдээ бүртгэх нь зүйтэй ч ардын намын хүч зузаатгал болж байна гэж үзэж байна. Бусад нам, эвслээс зохион байгуулалттайгаар гишүүдээ бүртгүүлэх ажлыг хийж байна. АН-ын суурь дархлаа алдагдах эрсдэлтэй байна. Шинээр гишүүд элсүүлэх нь мэдээж намын хүч зузаатгах боловч намын үүд хаалга нээлттэй байдлыг бусад нам далимдуулж байна. Цахимаар бүртгэл хийлгэхэд маш амархан тул хэн ч "шургаж орж ирэх" боломжтой. Үүнийг манай намын гишүүд ч хийж байгааг үгүйсгэхгүй. Тиймээс намын даргад шаардлага хүргүүлж байна гэлээ.