gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 21
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 5.25
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ХҮН нам: Монгол сурагчид олон улсын дунджаас 5 жилийн хоцрогдолтой байна

А.Анужин
Улс төр
6 цаг 45 минутын өмнө
Twitter logo

УИХ дахь ХҮН намын зөвлөлийн хуралдаан эхэллээ. Тус зөвлөлийн дарга, УИХ-ын гишүүн П.Ганзориг дараах мэдээллийг өгөв. 

-Бид гурван асуудлыг хэлэлцэн, саналаа нэгтгэлээ. 

Нэгдүгээрт, Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын “Чөлөөлье” санаачилга, эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлтийн бодлогыг дэвшүүлсэн. Үүнтэй уялдуулан Боловсролын яамнаас “Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварын хоцрогдлоос чөлөөлье” цогц ажлыг эхлүүлсэн.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд буюу 2024 оны УИХ бүрдэж, шинэ Засгийн газар байгуулагдахад ХҮН намаас Боловсролын сайд П.Наранбаяр томилогдсон. Энэ хугацаанд 30 гаруй жил орхигдож, гажуудсан олон асуудлыг засаж залруулах ажлыг санаачилж, амжилттай ажилласан.

Тодруулбал, Боловсролын салбар дахь хөрөнгө оруулалт болон багш, ажилтнуудын цалинг нэмэгдүүлэхэд энэ жилийн төсөвт 620 гаруй тэрбум төгрөгийг батлуулж чадсан. Үлдсэн ажлууд нь ч үргэлжлээд явж байна. Л.Энх-Амгалан сайдын хувьд хоёр жилийн хугацаанд "ХҮН" намын боловсролын салбарт дэвшүүлж байгаа ЗГ-ын хөтөлбөрт орсон тодорхой бодлогуудыг дэмжиж, үргэлжлүүлэн ажиллахаа мэдэгдсэн. Боловсролын салбар бол улс орны хөгжлийн суурь салбар бөгөөд тэр ч утгаараа улс төржиж огт болохгүй салбар юм.

2022 онд "PISA" буюу Сурлагын амжилтын олон улсын үнэлгээ хийгдэхэд "Монголын ЕБ-ын сургуулиудын сурагчдын үнэлгээ олон улсын дунджаас таван жилээр хоцорч байна" гэсэн дүгнэлт гарсан. Үүнд олон жилийн  турш хуримтлагдсан асуудлууд нөлөөлсөн байх. Иймд эдгээр асуудлыг ойрын хугацаанд хэрхэн шийдвэрлэж болох талаар танилцуулж, цаашид хамтарч ажиллахаар саналаа дэвшүүллээ. Цаашид "ХҮН" намын зүгээс хүн рүү чиглэсэн хөрөнгө оруулалтыг дэмжих, боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудыг шийдэхэд анхаарах болно" гэв.

"Хог хаягдлын тухай" хуулийн хэрэгжилтийн талаарх санал, дүгнэлтийг  УИХ-ын гишүүн О.Саранчулуун танилцууллаа.

Тэрээр, 2025 оны аравдугаар сарын 8-нд Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороонд "Хог хаягдлын тухай" хуулийн хэрэгжилтийн талаар хуулийн санал, дүгнэлтийг боловсруулах ажлын хэсэг байгуулагдаж, ахлагчаар нь dи ажиллаж байна. Хог хаягдал гэдэг бол бүх улс орныг хамарсан том асуудал. Манай улсын хувьд ч тулгамдсан асуудлын нэг болоод байна. Бид нийт хог хаягдлынхаа 97 хувийг булшилж, 3 хувийг боловсруулж байна. Гэтэл Дани улсын хувьд эсрэгээрээ буюу хог хаягдлынхаа 3 хувийг булшилж, 97 хувийг дахин боловсруулж байгаа сайн жишээг дурдаж болно.

Үүнээс гадна манай улсад хар тугалга аюулын хэмжээнд байна. Өөрөөр хэлбэл, олон улсын дундаж хэмжээнээс 500 хувиар илүү гэсэн статистик бий. Мөн нэг асуудал нь хар тугалгыг оруулж ирж байгаа болон хаяж байгаа тоо хэмжээний хооронд асар их зөрүүтэй. Энэ нь бүртгэл маш дутмаг байгааг илтгэнэ. Иймд хуулийн хэрэгжилтээс гарсан дүгнэлтэд үндэслэн Засгийн газарт 13 чиглэлээр тогтоолын төсөл гаргасан. Үүнийг энэ долоо хоногт хэлэлцэнэ" гэв.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан