Мадонна, Шакира болон BTS хамтлаг энэ зуны ДАШТ-ий финалын тоглолтын шоунд хамтран дуулахаар болжээ.
АНУ, Канад, Мексик хамтран зохион байгуулах тэмцээн 7-р сарын 19-нд Нью Жерсид болох финалын тоглолтоор өндөрлөнө. Тоглолтын завсарлага 15 минутаас хэтрэхгүй байх ёстой гэж дүрэмд заасан ч шоу илүү удаан үргэлжилж магадгүй гэжээ.
Колумбын поп од Шакира пүрэв гарагт албан ёсны ДАШТ-ий дуу болох "Dai Dai"-г гаргажээ. Энэ нь “урагшаа” гэсэн утгатай итали хэллэг бөгөөд Нигерийн дуучин Бурна Бой хамтарчээ.
49 настай дуучин өмнө нь буюу 2010 онд өмнөд Африкт болсон ДАШТ-д зориулан "Waka Waka (This Time for Africa)" дууг мөн гаргаж байсан.
Финалын завсарлагааны шоуг Крис Мартин найруулж байгаа аж.
Харин “Попын хатан хаан” хэмээн нэрлэгддэг Мадонна бүх цаг үеийн хамгийн өндөр борлуулалттай эмэгтэй уран бүтээлч бөгөөд 7-р сарын 3-нд гарах 15 дахь цомог "Confessions II"-оо бэлтгэж байна. 67 настай тэрээр Coachella хөгжмийн наадам дээр Сабрина Карпентерийн тоглолтын үеэр гэнэтийн зочноор оролцож, "Vogue" болон "Like A Prayer" дуунуудыг хамт дуулжээ.
Харин BTS нь 45 саяас дээш цомог борлуулсан, Өмнөд Солонгосын түүхэн дэх хамгийн өндөр борлуулалттай хөгжмийн хамтлаг юм. Тэд Coldplay-тай хамтарсан "My Universe" дуугаараа 2021 онд Их Британийн чартад гуравдугаарт бичигдэж байв.
Хамтлагийн гишүүд цэргийн албаа дуусгасны дараа гурван жилийн завсарлагаанаас эргэн ирж байгаа бөгөөд финалын тоглолтын үеэр 85 удаагийн тоглолттой дэлхийн аялан тоглолтын үе нь таарах аж.
Завсарлагааны шоуг Крис Мартин найруулж байгаа бөгөөд FIFA-ийн Global Citizen Education Fund-д зориулан хөрөнгө босгох аж. Энэхүү санаачилга нь дэлхийн хүүхдүүдийн боловсролд зориулж 100 сая ам.доллар цуглуулах зорилготой юм.
Эх сурвалж: BBC