Өнгөрсөн долоо хоногийн хамгийн шуугиантай үйл явдалын нэг бол поп дуучин
Мэрайя Кэри залуу реппер Ник Каннон нарын хуримын нууц ёслолын талаарх мэдээ
байлаа.
Тавдугаар сарын 1-нд New York Post сэтгүүлд хосууд поп дуучны хувийн эдлэнд ойр
дотныхонтойгоо нууц ёслол хийсэн гэж мэдээлсэн юм. Мөн Latina сэтгүүл Каннон
хуримын ёслолын захилга өгч, 2.5 сая ам.долларын үнэтэй хуримын бөгж хийлгэсэн
гэжээ. Энэ бүхний хариуд хосууд ямар нэг мэдэгдэл хийгээгүй байгаа.
Өдгөө 38 настай поп дуучин Мэрайя Кэри уран бүтээлийн хувьд тун амжилттай яваа
бөгөөд түүний нөхөр реппер Каннон эхнэрээсээ 11 насаар дүү гэнэ. Хосууд Канноны
найруулсан Bye, Bye клипний зураг авалтын үед танилцсан бөгөөд тэднийг
болзож эхэлсэн гэж хэвлэл мэдээллүүдээр шуугих болоод байсан юм. Энэ
Мэрайягийн хоёр дахь гэрлэлт бол залуу репперийн анхны гэрлэлт юм байна.