А.Сүхбат Богд ууланд
эзэн суув
Ясны хортой шартай, санасандаа хүрч сарвайснаа авах гэж
зүтгэдэг жижиг А.Сүхбатыг Х.Баянмөнх аварга "А.Сүхбат бизнес хийвэл амжилт
олно. Ер нь ийм л хүн амжилтанд хүрдэг шүү дээ" гэж бахархаж байсан. Даян
аварга маань ч Монгол наадмын торгон ногоон дэвжээг хотолзуулж байсан шигээ
бизнесийн ертөнцөд цахиур хагалж хүнсний, барилгын гээд нэлээд олон чиглэлээр
бяр хүчээ сорьж буй. Тэрээр одоо Богд Дүнжингарав уулын баруун сугыг тэр чигээр
нь хашиж авчихаад, нэр нөлөөгөө гайхуулж байна. Дархан цаазат уулын нэг амыг
тэр чигээр авах нь битгий хэл ганц шон ч зоох эрх хэр баргийн аавын хүүд
олдохгүй байхад эрхэм аварга маань хадам аавынхаа Гачуурт дахь эдлэнгээс ч том
газарт эзэн суусан нь түүний цартай бизнес сэтгэлгээнийх биз. Саяхан л дархан
аварга Х.Баянмөнхийг Гачууртад уулын
амыг хаагаад авчихлаа гээд шуугиж байсан бол одоо түүний хүргэн хадам ааваасаа
илт давуурхаж, өмнө ургасан чихнээс сүүлд ургасан эвэр илүүг харуулж байна.
Түргэний голын аманд эзэн суусан А.Сүхбатын эдлэн газрыг нь түүний ээж
Алтангэрэл болон дүү нар нь нүд салгалгүй харж, мал хуйгаа билчээн амьдардаг
аж.
Ама Бямбадорж "моодонд"
Арлын
оронд хүч бяраараа гайхуулж яваа Монголын 30 гаруй бөхчүүдээс ялгарч
"аваргуудын эрлэг" гэгдээд буй Ама Бямбадорж яах ч аргагүй сүүлийн
хэд хэдэн башёд хүчтэй аваргуудыг өвдөг шороодуулсан. Мах мариагаараа маруухан
ч хүч бяраараа хэнээс ч дутахааргүй Амаг цагаан сарын өмнөхөн эх орондоо ирэхэд
нь Алтан гадас одонгоор энгэрийг нь мялаасан билээ. Дараа дараачийн башёд их юм
дуулгах залуу бөхөд Алтан гадас урам өгөх биз ээ. Хамгийн сонирхолтой нь Амаг
эх орондоо ирсэн сургаар түүний нүдэнд өртөх гэж хүүхнүүд хаа сайгүй анаж
байсан сурагтай. Эхнэр аваагүй залуу, ирээдүйтэй түүний нүдэнд тусах хүсэл
Монголын нэлээдгүй охидод төрдөг бололтой. Тиймээс ч зориуд түүнийг анаж,
хоргоох болсон гэнэ. Ама Бямбадорж ч нутгийн эсвэл арлын бүсгүй хоёрын алийг нь сонгохоо ч мэдэхгүй төөрч байгаа
бололтой. Юутай ч бэлтгэл сургуулилт, барилдааныхаа хажуугаар завсар гарвал
Монголдоо ирэхийг боддог аж.