“Шунхлай” ХХК нь эргэлтийн хөрөнгийн санхүүжилтээ нэмэгдүүлж, үйл ажиллагаагаа улам өргөжүүлэн тэлэх зорилгоор Монголын Хөрөнгийн Биржээр дамжуулан нийт 100 тэрбум төгрөгийн “Шунхлай Бонд-4” нээлттэй бондыг олон нийтэд санал болгож байна. Тус бондын үндсэн андеррайтераар Голомт Капитал ҮЦК ХХК ажиллаж байна.
“Шунхлай” ХХК нь газрын тосны бүтээгдэхүүний импорт, хадгалалт, тээвэрлэлт, бөөний болон жижиглэнгийн борлуулалтын нэгдсэн тогтолцоотой үндэсний томоохон компани юм. Тус компани 2005 оноос хойш Монгол Улсын ТОП-100 аж ахуйн нэгжийн жагсаалтад тогтмол эрэмбэлэгдэж, 1,200 гаруй иргэнийг ажлын байраар ханган, жил бүр улсын төсөвт 300 гаруй тэрбум төгрөгийн татвар, шимтгэл төвлөрүүлж байна.
Өнөөдрийн байдлаар Шунхлай газрын тосны бизнес Улаанбаатар хот болон 21 аймагт 110 гаруй шатахуун түгээх станц, нийт 100 сая литрийн багтаамжтай найман газрын тосны бүтээгдэхүүний агуулахтайгаар үйл ажиллагаа явуулж байна.

“Шунхлай Бонд-4” нь нэг бүр нь 100,000 төгрөгийн нэрлэсэн үнэтэй, жилийн 18.0 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатай бөгөөд хүүгийн төлбөрийг хагас жил тутам олгоно. Татан төвлөрүүлэх хөрөнгийг компанийн эргэлтийн хөрөнгийн санхүүжилтэд зарцуулж, бондын эргэн төлөлтийг газрын тосны бүтээгдэхүүний борлуулалт буюу үндсэн үйл ажиллагааны мөнгөн орлогоос санхүүжүүлэхээр төлөвлөсөн.

Тус бонд нь Монголын Хөрөнгө Оруулалтын Зэрэглэлийн Эжинси ХХК-аас “A тогтвортой” зээлжих зэрэглэл авсан бөгөөд энэхүү үнэлгээнд компанийн санхүүгийн чадавх, засаглал, зах зээлд эзлэх байр суурь болон өсөлтийн боломжийг харгалзан үзжээ.
“Шунхлай Бонд-4” нь компанийн санхүүжилтийн эх үүсвэрээ хөрөнгийн зах зээлээр төрөлжүүлэх бодлогын үргэлжлэл бөгөөд үндэсний томоохон компаниуд нээлттэй зах зээлээр дамжуулан санхүүжилт татах боломж өргөжиж буйг харуулж байна.
“Шунхлай Бонд-4”-ийн үндсэн нөхцөл:
- Нийт татан төвлөрүүлэх дүн: 100 тэрбум төгрөг
- Үнэт цаас гаргагч: “Шунхлай” ХХК
- Үндсэн андеррайтер: Голомт Капитал ҮЦК ХХК
- Жилийн хүү: 18.0%
- Хугацаа: 24 сар
- Хүү төлөх давтамж: Хагас жил тутам
- Нэгжийн нэрлэсэн үнэ: 100,000 төгрөг
- Хүүгийн орлогын татвар: 5%
- Зээлжих зэрэглэл: “A тогтвортой”
- Анхдагч зах зээлийн захиалга: 2026 оны 9 дүгээр сарын 22
- Арилжаа явагдах зах зээл: Монголын Хөрөнгийн Бирж