Эрчим хүчний салбарт 2026 оны төсвийн тодотголоор нийт 200 тэрбум төгрөгийн татаас олгохоор тусгасан байна. Энэ татаас нь хоёр үндсэн зориулалттай тадаар Эрчим хүчний сайд Б.Найдлаа хэллээ.
Нэгдүгээрт, энэ онд цахилгаан эрчим хүчний үнэ тарифыг нэмэгдүүлэхгүй байж, үүсэх зөрүүг төсвийн татаасаар нөхөхөөр төлөвлөжээ.
Хоёрдугаарт, эрчим хүчний салбарт энэ онд 350 тэрбум төгрөгийн засварын ажил хийх шаардлагатай байгаа аж. Цахилгааны үнэ тариф бага, төсвийн дутагдалтай холбоотойгоор шаардлагатай засвар үйлчилгээг бүрэн хийх боломжгүй нөхцөл үүссэн тул үүнд 93 тэрбум төгрөгийн төсвийн татаас олгохоор тусгасан байна.
Мөн Дулааны гуравдугаар цахилгаан станцын хоёр турбингенератор засвартай байгаа талаар мэдээллээ.
Тус станцын өнгөрсөн онд ослын улмаас эвдэрсэн турбингенераторын засвар 2028 онд дуусахаар байгаа тул энэ өвлийн оргил ачааллын үед ажиллахгүй. Харин нөгөө турбингенераторын засвар арванхоёрдугаар сарын 15-нд дуусаж, өвлийн оргил ачааллын үеэр ажиллахаар төлөвлөжээ.