Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлгийн эмч мэс заслын үед мэдээ алдуулах зорилгоор хэрэглэдэг Фентанил тариа тасарч, мэс засал хийх боломжгүй болж байна гэж цахим хуудаснаа бичжээ.
ЭМЯ-наас өнөөдөр, Фентанил 50 мкг/мл тарилгын уусмалыг 2023 оны 07 дугаар сараас хойш үндэсний үйлдвэрлэгчээс Ерөнхий гэрээний дагуу эрүүл мэндийн байгууллагуудад нийлүүлж байна.
2026 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс түүхий эдийн нөөц багассантай холбоотойгоор тус эмийн хангамжид хомсдол үүсэх эрсдэл бий болсон тул ЭЭХХЗГ-аас үйлдвэрлэгчид шаардлага хүргүүлж, шаардлагатай зохицуулалт, зохион байгуулалтын арга хэмжээг авч ажилласан.
Үүний үр дүнд одоогоор уг эмийн нийлүүлэлт тасалдаагүй бөгөөд эрүүл мэндийн байгууллагуудын эмийн хангамжийг хэвийн үргэлжлүүлэн, эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний тасралтгүй байдлыг хангаж байна гэж мэдээлэв.