Хүйтний улирлаас шалтгаалж, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсоохоор болсныг Зам тээврийн хөгжлийн төвөөс мэдээллээ.
Тус мэдэгдэлд "Иргэд, тээвэрчид зам ашиглагчдын анхааралд. 2026 оны 10-р сарын 15-ны өдрөөс 2026 оны 11-р сарын 15-ны өдрийг хүртэл хугацаанд зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг зогсоож байгааг мэдэгдэж байна!
Хүйтэн сэрүүний улирал ирж, цаг агаар сэрүүсч байгаа энэ үед газрын хөрс, далангийн өнгөн хэсэг хөлдөж, ус чийг ихээр хуримтлагдсанаар авто замын ачаа даах чадвар, бат бэхийн үзүүлэлт огцом буурч байна.
Энэ үед “Автотээврийн хэрэгслийн ангилал. техникийн байдалд тавих ерөнхий шаардлага MNS 4598:2025” стандартын 5.2 дахь заалтад нийцүүлэн тээвэрлэлт хийж, зөвшөөрөгдөх дээд хэмжээнээс хэтэрсэн, задрах боломжгүй ачаа тээвэрлэлтийг 2026 оны 10 дугаар сарын 15-ны өдрөөс 2026 оны 11 дүгээр сарын 15-ний өдрийг дуустал хугацаагаар зогсоож байна.
Дээрх хугацаанд зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тээвэрлэлт хийж авто зам, замын байгууламжид хохирол үүсгэсэн тохиолдолд тухайн иргэн, аж ахуйн нэгж байгууллага холбогдох хуулийн дагуу хохирлыг барагдуулна.
Иймд иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд даац хэтрүүлэн тээвэрлэлт хийхгүй байхыг зөвлөж байна.

Эх сурвалж: Зам тээврийн хөгжлийн төв ТӨҮГ