“Дүнжингаравын газын дэлбэрэлт” гэх тодотголтой хэрэгт яллагдагчаар татагдаад буй Ч.Ренчиндоржид холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг болж байна. Өмгөөлөгчдийн зүгээс хэргийг мөрдөн шалгах ажиллагаа бүрэн гүйцэд хийгдээгүй гэж үзэн хэргийг прокурорт буцааж, нэмэлт ажиллагаа явуулах хүсэлт гаргалаа.
2024 оны нэгдүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн Дүнжингарав худалдааны төвийн орчимд болсон шингэрүүлсэн хийн дэлбэрэлттэй холбоотой хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн.
Тодруулбал, “Д...” ХХК-ийн жолооч Ч.Ренчиндорж нь компанийн өмчлөлийн Вэйбэн норт бенз (Beiben North Benz) маркийн автомашинаар 15.7 тонн шингэрүүлсэн хий тээвэрлэн замын хөдөлгөөнд оролцож байхдаа Ниссан Патрол (Nissan Patrol) загварын автомашинтай шүргэлцсэн байна.
Улмаар их хэмжээний шингэрүүлсэн хий алдагдсан бөгөөд тухайн үед Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуульд заасан холбогдох үүргийг биелүүлээгүй, шаардлагатай арга хэмжээг аваагүй эс үйлдэхүйн улмаас дэлбэрэлт үүссэн гэж үзсэн юм.
Өнөөдрийн урьдчилсан хэлэлцүүлгээр Ч.Ренчиндоржийн өмгөөлөгчид мөрдөн шалгах ажиллагааны явцад гарсан шинжээчийн дүгнэлтүүдэд эргэлзээ байгааг онцолж, дахин болон бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай гэж үзлээ. Мөн мөрдөн шалгах байгууллага болон прокурорын зүгээс яллагдагчийг цагаатгах боломжтой нөхцөл байдал, нотлох баримтуудыг хангалттай шалгаагүй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.
Өмгөөлөгчдийн тайлбарласнаар ослын дараах аюултай бүсийн хэмжээг хэрхэн тогтоосон, тухайн орчинд замын хөдөлгөөний зохион байгуулалт, тэмдэг тэмдэглэгээ, уулзварын стандартын асуудал ямар нөлөө үзүүлсэн зэрэг нөхцөл байдлыг бүрэн тодруулаагүй байна гэж үзэж байгаа аж.
Түүнчлэн дэлбэрэлт, гал түймрийн шууд шалтгаан болон ослыг урьдчилан сэргийлэх бодит боломж зөвхөн нэг жолоочид байсан эсэхийг нарийвчлан тогтоох ёстой гэсэн байр суурийг илэрхийллээ.
Иймээс өмгөөлөгчдийн зүгээс хэргийг прокурорт буцааж, нэмэлт мөрдөн шалгах ажиллагаа явуулах, шинжээчийн дүгнэлтүүдийн зөрүүг арилгах зорилгоор дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
Харин прокурорын байгууллагаас Ч.Ренчиндоржийг нөхцөл байдалд шаардлагатай арга хэмжээ аваагүй үндэслэлээр буруутгаж байгаа бөгөөд шүүх өмгөөлөгчдийн гаргасан хүсэлтүүдийг хэлэлцэж байна.
Прокурорын байгууллагаас түүнд Эрүүгийн хуулийн:
10.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох/
11.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг /Хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах/
11.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг /Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол болгоомжгүйгээр учруулах/ гэсэн зүйл ангиудаар яллах дүгнэлт үйлдсэн.