gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Боловсрол
    •   Нийгэм
    •   Тэр өдөр
    •   Дэлхийд
    •   Ногоон дэлхий
    •   Спорт
    •   Соёл урлаг
    •   Технологи
    •   GoGo ил тод байдал
    •   Бизнес
    •   GOGO тойм
  •  GoGo булан  
    •   СEO
    •   GoGo Cafe
    •   Маргааш ажилтай
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Элчин сайд
    •   35 мм-ийн дуранд
    •   Соёлын довтолгоо
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   GoGo асуулт
    •   Гарааны бизнес
    •   Мега төсөл
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Хүмүүс
    •   Подкаст
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     3
  • Зурхай
     9.29
  • Валютын ханш
    $ | 3595₮
Цаг агаар
 3
Зурхай
 9.29
Валютын ханш
$ | 3595₮
  • Мэдээ 
    • Монгол наадам
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Боловсрол
    • Нийгэм
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Мобиком 30 жил
    • Тэр өдөр
    • Дэлхийд
    • Ногоон дэлхий
    • Спорт
    • FIFA 2026
    • Соёл урлаг
    • Технологи
    • GoGo ил тод байдал
    • Бизнес
    • SOS
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • GOGO тойм
  • GoGo булан 
    • СEO
    • GoGo Cafe
    • Маргааш ажилтай
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Элчин сайд
    • 35 мм-ийн дуранд
    • Соёлын довтолгоо
    • Гаднынхны нүдээр Монгол
    • GoGo асуулт
    • Гарааны бизнес
    • Мега төсөл
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Хүмүүс
    • Подкаст
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 3
Зурхай
 9.29
Валютын ханш
$ 3595₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ

Б.Нямдарь
Нийгэм
5 цаг 11 минутын өмнө
Twitter logo
 
Б.Нямдарь
Twitter logo
Нийгэм
5 цаг 11 минутын өмнө
Монгол, Энэтхэгийн хооронд шууд нислэг үйлдэж эхэллээ Архивын зураг ашиглав

Улаанбаатар-Шинэ Дели-Улаанбаатар чиглэлийн шууд нислэг 2026 оны 9 дүгээр сарын 28-ны өдрөөс эхэллээ. Анхны аяллын онгоц  энэ өдрийн өглөө 07:20 цагт Шинэ Дели хотын Индира Гандигийн нэрэмжит олон улсын нисэх онгоцны буудлын T3 терминалд газардсан бөгөөд буцах нислэг нь тус өдрийнхөө 16:37 цагт Шинэ Делигээс Улаанбаатар руу хөөрлөө.

Энэхүү шууд нислэг долоо хоног бүрийн Даваа гарагт үйлдэгдэх бөгөөд аяллын хугацаа ердөө 5 цаг үргэлжлэх юм. Өмнө нь зорчигчид Хонконг, Бээжин, Сөүл хотуудаар дамжин 13-18 цаг аялдаг байсан бол ийнхүү шууд нислэгтэй болсноор замд өнгөрүүлэх хугацаа эрс багаслаа.

Энэтхэг, Монгол улсууд иргэддээ визийг харилцан үнэ төлбөргүй олгодог болсон ба хоёр улсын иргэд мөн цахим виз авах боломжтой.

2. Энэхүү нислэгийг Монгол Улсын “Хүннү Эйр” компани гүйцэтгэж байна. Энэхүү тогтмол нислэг эхэлснээр Монголоос Энэтхэг рүү чиглэсэн Буддын шашны түүхэн дурсгалт газруудаар аялах иргэдийн тоо нэмэгдэж, эрүүл мэнд, эмчилгээний аялал хөгжүүлэх боломж бүрдэж байгаа юм. Түүнчлэн Энэтхэгийн иргэд Монголын өвлийн аяллын жуулчлалыг зорин ирэхээс гадна жилийн аль ч улиралд Монгол орны байгалийн үзэсгэлэн, түүх соёлын өвтэй танилцах таатай нөхцөл бүрдэж байгаа юм.

3. Энэхүү шууд нислэг нь Энэтхэг, Монголын хоорондын олон талт стратегийн түншлэлийг улам бүр бэхжүүлэх болно. Ачаа тээвэрлэлт илүү хурдан, шуурхай бөгөөд өртөг багатай болохын хэрээр хоёр улсын худалдаа, арилжааг нэмэгдэхэд хүчтэй түлхэц үзүүлэх нь дамжиггүй.

4. Ташрамд дурдахад, Энэтхэг, Монгол улсууд иргэддээ визийг харилцан үнэ төлбөргүй олгодог болсон ба хоёр улсын иргэд мөн цахим виз авах боломжтой.

5. Уг шууд нислэгийн тухай 2025 оны 10 дугаар сард Монгол Улсын У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Энэтхэг Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр албан ёсоор мэдэгдсэн билээ. Тодруулбал, Хайдарабад дахь ордонд зохион байгуулагдсан БНЭУ-ын Ерөнхий сайд Нарендра Моди, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нарын хамтарсан хэвлэлийн бага хурлын үеэр энэхүү түүхэн шийдвэрийг зарласан юм. Шууд нислэгийн санаачилгыг бодит ажил болгоход БНЭУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Атул Малхари Готсурве болон “Хүннү Эйр” компанийн Гүйцэтгэх Захирал П.Мөнхжаргал нар холбогдох оролцогч талуудтай нягт хамтран ажилласан юм.

6. Энэтхэг Улсын Элчин сайдын яамнаас БНЭУ-ын Иргэний Нисэхийн Ерөнхий Газар болон Монгол Улсын Зам, Тээврийн Яам зэрэг бүх оролцогч талуудад тал бүрийн дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлж байна.

Эх сурвалж: БНЭУ-ын ЭСЯ

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан