"Гадаад хүнтэй гэр бүл болоход зуучилна", "Солонгос хүнтэй танилцуулна" гэсэн зарууд сонин хэвлэл, телевиз радио, лавлах утаснуудаас салахаа байгаад удаж байна. Энэ төрлийн зар сурталчилгааг хориглож, хяналт-шалгалт тавихгүй бол гэнэн цайлган охид маань хүний наймааны золиос болсоор байгааг бүгд л ярьж, бичиж, анхааруулсаар. Гэвч энэ байдал багасах нь бүү хэл улам даамжирч, арга нь нарийсч, ил тод болжээ. 18-25 орчим насны 20-иод охид эд бараа шинжүүлж буй мэт камерын өмнө зогсоод Солонгос хүнтэй гэр бүл болох нь эх орондоо амьдарснаас илүү тухай ярьж буй бичлэг нэтэд тавигдаж байсан. Оюутан, ажилтан, дээд мэргэжилтэй, айлын ганц, өрх толгойлсон, олон хүүхэдтэй айлын, хөдөөнөөс ирсэн гээд олон янзын амьдралтай, үзэл бодолтой олон охид байв.
Тэд солонгос хүнтэй гэр бүл болохыг сонирхож буй шалтгаанаа "Солонгос хүн боловсролтой, соёлтой бай-даг юм шиг санагддаг. Өндөр хөгжилтэй орон учраас тэнд амьдрах нь ил үү таатай болов уу. Эмэгтэй хүнийг ойлгодог, халамжтай, амьдралаа аваад явах чадвартай хүнтэй танилцахыг хүсч байна" гэх мэтийн хариулт өгсөн нь үртэй хүүхэдтэй хүн бүрийн сэтгэлийг эмзэглүүлнэ. "...Солонгосоос чамтай танилцуулна гэсэн хүн ирж байна. Тогтсон бизнестэй, өөрийн гэсэн том байшинд амьдардаг, наснаасаа залуу харагддаг, цэвэрхэн, царайлаг, соёлтой хүн байна лээ. Гайгүй хүмүүсийг та нар шиг боловсролтой хүүхнүүдтэй уулзуулахыг бодож байгаа. Гэхдээ Солонгос хүмүүсийг ирэхээр уулзаж л байхгүй юу. Бид зуучилж байгаа хүмүүсээ сайн судалж байгаа. Сайхан гэр бүлүүд бий болоосой гэж бодож байна. Гэрлүүлсэн хүмүүсээ орхидоггүй. Үргэлж холбоотой байж, амьдралд нь анхаардаг. Бидний гэрлүүлсэн хоёр ч хүүхэн хүүхэд гаргаад сайхан амьдарч байна лээ..." гэж охидын бичлэгийг хийж, тэдэнтэй ярилцаж байсан монгол хүүхэн ярьж байв. Энэ мэт сайхан үгэнд амьдрал үзээгүй жаахан охид итгэлгүй яах вэ.
Монгол охид яагаад зүс, хэл нэг үеийн залуусаа бус барааг нь ч хараагүй, сургийг нь дуулаагүй харийн эрчүүд рүү тэмүүлэх болов. Урд цагт л өөрөөс нь асуулгүй, хайр сэтгэлийг нь ойшоохгүй богтолдог байсан гэдэг. Социалист нийгэм нүүдэлчин Монголчуудын энэ балмад ёсыг үгүй хийснээс хойш бараг зуун жил өнгөрч байхад охид маань өөрсдөө энэ боолын амьдралыг хүсэн тэмүүлэх болсон нь харамсалтай. Нийгмийн ороо бусгаа байдал, амьдралын хүнд хэцүү нөхцөлөөс болж хайр сэтгэлийг бус эд хөрөнгө харж нөхөрт гардаг жаяг тогтож байх шиг. Гэхдээ охидын өөрсдийнх нь сонголтоос гадна реклам сурталчилгаа, гоё ганган зарууд толгойг нь эргүүлсээр байна. Солонгост л амьдрал сайхан байна, гадаад залуус мөнгөтэй, соёлтой гэж мунхруулах зуучлалын алба өнөөдөр тоогоо алджээ. Үнэхээрийн сайн хань ижилтэй танилцуулж, сайхан амьдрал өгч байвал хэн буруушаах билээ. Гэхдээ үүний цаана боолын хөдөлмөр, хүний наймаа нуугдаж байдгийг бид олон жишээн дээр харсан.
"Гэр бүл зуучлалын алба" хэмээх сайхан нэрээр охидын толгойг угааж, компьютерээр засч янзалсан гадаад эрийн сайхан царай, элбэг хангалуун амьдрал амласаар хилийн дээс алхсан Монгол охидыг тахир дутуу, архичин, хөгшин ажилчид угтаж байсан гашуун түүх бий. Тосгоны хүнд хүчир ажил, архичны тэсвэрлэшгүй араншин, харийн соёлын хатуу дэг журамд боолчлогдсон ирээдүйг хэн ч хүсэхгүй. Гэхдээ тэд ямар амьдрал угтаж, юу хүлээж байгааг мэдэхгүйгээр сайхан үгэнд хууртсаар байна. "Мөнгө цагаан нүд улаан" болсон энэ цаг үед охид чинь хэнтэй найзалж, хаана юу хийж яваад чих тавьж байхгүй бол нэг л өдөр сонин, телевиз, интернэтээр дүүрэн охины чинь зураг тавигдсан байх вий,эцэг эхчүүд ээ.
Х.Хатан