УИХ-ын хаврын чуулганаар 2010 оны Монгол Улсын төсөвт тодотгол хийхтэй зэрэгцэн инфляци хоёр оронтой тоонд хүрч байна. Үүнийг парламентын болон, Засгийн газрын гишүүд ч хүлээн зөвшөөрч, толгой дохихдоо хүрчээ.
Дэлхий нийтийг хамарсан эдийн засгийн хямрал төгсгөлийн шатандаа орж, Азийн эдийн засаг сэргэн, үнэт металл, газрын тосны үнэ тогтворжиж олны хэлдгээр хөлөө олж байхад манай улсын эдийн засагт дорвитой өөрчлөлт гаралгүй, харин ч инфляци өсөх хандлага бий болсон нь манай улсын дотоод хүчин зүйлээс хамааралтай гэдгийг эдийн засагчид өгүүлж байна.
Байдал энэ хэвээрээ үргэлжилбэл энэ оны эцэс гэхэд инфляци 15-16 хувьд хүрч ч болохыг мэргэжилтнүүд сануулж эхэллээ. Гэтэл төр, засгийн зүгээс үүнд тодорхой ач холбогдол өгөлгүй хэвийн үзэгдэл мэт хандаж байна. Өнгөрөгч 2009 оны эцэст инфляци 34 хувьд хүрч байхад Хүний хөгжил сангаас олгож буй 70 мянган төгрөгийн балгаар ийм болчихлоо гэсэн тайлбар хийж суусан Засгийн газар одоо ч үүнийгээ давтах нь.
Ямартай ч инфляци хоёр оронтой тоонд хүрэхэд нөлөөлсөн гол хүчин зүйлүүдэд цаашид төр, зас-гийн зүгээс анхаарлаа хандуулахгүй бол 2012 оны сонгууль хүртэлх хугацаанд бид "давхар дугуйтай" л гэлдэрнэ.
Намуудын амлалт, цалин нэмэх сургаар инфляци хоёр "хөлтэй болдог"
Засгийн эрхийг өнгөн дээрээ эв нэгдэлтэй барьж буй мэт харагдах хоёр намын сонгуулийн амлалт 2008-2012 онд инфляцийг нэг оронтой тоонд байлгаж дийлэхгүй л болов уу. "Эх орны хишиг", "Эрдэнийн хишиг" нэртэй 1.0-1.5 сая төгрөгийн амлалт нь эцэстээ Хүний хөгжил сангаас иргэн бүрт нэг сая төгрөг олгохоор болсон.
Үүний эхлэлийг шахаж шаардуулсны эцэст ард иргэдээ хөгшин залуу, хөгжлийн бэрхшээлтэй, бэрхшээлгүй, хүүхэд, багачууд хэмээн алагчилж байж цагаан сарын өмнөхөн нэг хүнд 70 мянган төгрөг тараасан. Үлдсэн иргэддээ өнгөрөгч дөрөвдүгээр сарын 15-наас эхлэн 70 мянгыг нь олгож байгаа. Энэ мөнгөний сургаар бараа бүтээгдэхүүний үнэ өсч, наймаачдын магнай тэнийсэн. Тиймээс инфляци өсөх суурийг тавьж, микро эдийн засгийг сайжруулж байна гэхэд болно. Хаврын улиралтай зэрэгцэн гудамжны тэмцэл эхэлж Засгийн газраас цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэхийг шаардаж ажил хаяхдаа тулж байв.
Засгийн газар энэ оны аравдугаар сарын 1-нээс төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр төрийн байгууллагынхны цалин хөлс 30 хувиар нэмэгдэж, хариуд нь инфляци хоёр оронтой тоонд хүрснийг Засгийн газар албан ёсоор зарлах л үлдсэн. Саяхан Сангийн сайд С.Баярцогт хэвлэлд өгсөн ярилцлагадаа "Төрийн албан хаагчдын цалинг 30 хувиар нэмэгдүүлснээр энэ оны эцсээр инфляци хоёр оронтой тоонд хүрнэ" хэмээсэн нь дээрхийг хүлээн зөвшөөрсөн хэрэг ажээ.
Эндээс харахад, өнгөрөгч хоёрдугаар сард Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Аршад Сайедын хэлсэн үг нэгийг бодогдуулахад хүрлээ. Тэрбээр "2010 оны нэгдүгээр сарын сүүлчээр танай улсын хувьд эдийн засагт нааштай өөрчлөлт гарч байна. Хамгийн түрүүнд инфляци 4.5 хувьтай гарсан нь онцлох сайн мэдээ. Цаашдаа үүнийг тогтвортой барихын тулд төр, засгийн зүгээс нийгмийн халамж руу чиглэсэн бодлогоо эргэн харах хэрэгтэй.
Мөн байгалийн баялаг, уул уурхайгаас хэт их орлого төлөвлөхгүйгээр төсвийн зардлаа хэмнэж, үр ашиггүй төслийг санхүүжүүлэхээ зогсоох зэрэгт анхаарвал эдийн засгийн өсөлтийнхөө хурдыг сааруулахгүйгээр явж чадна" хэмээж байсан юм. Гэтэл бодит байдал эсрэгээрээ болж инфляци хоёр оронтой тоонд хүрлээ.
Үүн дээр ташуур өгөх нэгэн чимээ улс төрийн хүрээнээс наашилж байна. З.Энхболд, С.Эрдэнэ тэргүүтэй Ардчилсан хүчний холбооныхон "АН-ын амлалт биелсэнгүй" хэмээн үзэж ард иргэдэд дахиад л мөнгө тараах сураг байна. Энэ мэтээр ард иргэдээ мөнгөөр угжиж эхэлбэл инфляци хоёр оронтой тооноос хальж инфляци болохыг ч үгүйсгэх аргагүй.
Монголбанк, сангийн яам хоёр инфляцид ташуур өгч байна
Инфляцийн галзууралд Монголбанк, Сангийн яам хоёр тодорхой хэмжээнд буруутай. Тэдний өнөөдрийг хүртэлх хугацаанд явуулж буй эдийн засаг, мөнгөний талаарх бодлого нь нүдээ олоогүйн улмаас ийм бай-далд хүрээд байгаа гэдгийг захын эдийн засагч ч хэлнэ. Түүгээрч үл барам Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж, Сангийн сайд С.Баярцогт нар "Монгол Улсын банкны салбарын бүтцийн өөрчлөлт" нэртэй төлөвлөгөө хэрэгжүүлж эхлээд байгаа.
Дөрөвдүгээр сарын эхээр олон улсын санхүүгийн шинжээч Карл Лингрен, Матс Жосефсон, Энген Акчакожа нарын дөрвөн хүнийг 200 мянган ам.доллараар хөлслөн лекц уншуулсан. Тус бүр нь 50 мянган ам.доллар халаасалсан дээрх эрхмүүд Монголын банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийхгүй бол болохгүй гэдгийг улстөрчдөд итгүүлсэн. Л.Пүрэвдорж ерөнхийлөгчийн энэ төлөвлөгөөг ямар сайндаа хэвлэлийнхэн "Монголд Даашинхүүгийн пүүсийг хөгжүүлэх төлөвлөгөө" хэмээн нэрлэж байх вэ.
Банкны салбарт бүтцийн өөрчлөлт хийснээр жижиг банкуудыг хүчээр нэгтгэж, дүрмийн санг нь нэмэгдүүлж, өмчлөгч, эзэмшигчийг нь тодруулахаас эхлээд нэлээд бужигнуулах аж. Энэхүү төлөвлөгөөний балгаар банкинд итгэх иргэдийн итгэл буурч, төгрөгийн хадгаламжаа валютынх болгож байна. Энэ төлөвлөгөөг зарим эдийн засагч 1990 оны алдарт 20 дугаар тогтоолоос ч дор зүйл гэдэг. Сангийн сайд С.Баярцогт, Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж хоёр энэ ажлаа эрчимжүүлэхийн тулд Өмнөд Солонгосын хоёр мэргэжилтнийг зөвлөхөөрөө хөлсөлсөн байна.
Зургаан сарын хугацаатай ажиллаж, сард тус бүр 50 мянган "ногоон"-ы цалин авах энэ хоёр эрхмийг С.Баярцогт, Л.Пүрэвдорж нар хөл алдан угтаж "Улаанбаатар" зочид буудалд байрлуулахаар болж. Гэтэл өнөөх хоёр нь "Улаанбаатар"-ыг голсон сурагтай. Харин хангүг иргэдийн мэдлийн гэгдэх "Сүнжингранд"-д байрлах саналаа ирүүлжээ. Энэ хоёр эрхэм ирэх долдугаар сарын 1гэхэд банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн төлөвлөгөөг хэрэгжүүлж, наадмын үеэр ажлаа амжуулах тухай эх сурвалж өгүүлж байна. Монголбанкны ерөнхийлөгч Л.Пүрэвдорж "Инфляцийн өсөлтөд 70 мянган төгрөг нөлөөлж байгаа. Энэ нь цаг зуурын үзэгдэл. Бид үүний эсрэг юу ч хийж чадахгүй" гэж байсан.
Харин нөгөө талаар инфляцийн өсөлтөд ташуур ч байтугайг өгч болох банкны салбарын бүтцийн өөрчлөлтийн цаад санааг тааж уншихад тун бэрх байна. Монгол Улсын банк, мөнгөний бодлогыг гардан хэрэгжүүлэгч дээрх хоёр газрын тэргүүнүүд бүтцийн өөрчлөлт нэрийн дор Төрийн банкыг өөрийн болгох гэсэн ажил явагдаж байна гэх хүн ч таарлаа. Түүгээр ч үл барам Төрийн банкийг хувьчилж авах тохиролцоон дээрээ зөрчилдвөл Л.Пүрэвдорж, С.Баярцогт хоёрын хооронд төдийгүй МАХН, АН-ын хооронд томхон "зодоон" үүснэ гэж ойлгож болно. Энэ мэт зөрчилдөөн инфляцийг дифляци болтол нь хөөрөгдөж болох нь.
Н.Мөнхтөр