ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ оны нэгдүгээр сараас эхлэн анхны хүүхдээ төрүүлсэн ээжид 466 617 рубльтэй тэнцэх /өнөөдрийн ханшаар 20.8 сая төгрөг / хэмжээний тэтгэмж олгохоор болсон тухай мэдэгдлээ.
Энэхүү тэтгэмжийг хүүхэд өсгөж байгаа гэр бүл орон сууцны нөхцөлөө сайжруулах, хүүхдийнхээ сурч боловсроход зориулах боломжтой бөгөөд бэлэн мөнгө хэлбэрээр авах боломжгүй юм.
Энэхүү тэтгэмжийг орон сууцны нөхцөлөө сайжруулах, хүүхдийнхээ сурч боловсроход зориулах боломжтой бөгөөд бэлэн мөнгө хэлбэрээр авах боломжгүй юм.
Хүн амаа өсгөх бодлогын хүрээнд тус улсад 2007 оноос эхлэн хоёр дахь хүүхдээ төрүүлсэн ээжид 250 мянган рубльтэй тэнцэх /өнөөдрийн ханшаар 10 сая орчим төгрөг/ хөрөнгө олгодог байсан бол түүнээс хойш нэмэгдсээр 2015-2019 онд 453 мянган рублийн /өнөөдрийн ханшаар 20.2 сая төгрөг/ тэтгэмж олгож байжээ.
Харин энэ оноос хоёр дахь хүүхдээ төрүүлсэн эхэд 150 мянган рублийн /6.7 сая төгрөг/ тэтгэмж нэмж олгохоор болсон байна.
Түүнчлэн амьжиргааны түвшин доогуур өрхийн гурваас долоон насны хүүхдүүдэд сар бүр 5500 рубль /243 мянган төгрөг/ олгох гэнэ. Дээрх мэдэгдлийг Ерөнхийлөгч парламентад тавьсан илтгэлийнхээ үеэр хийжээ. Тэрбээр энэ тэтгэмжийг ирэх онд 11 мянган рубль болгон нэмэгдүүлнэ гэв.
Хуулийн дагуу тэтгэмжийг 2007 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс хойш хүүхэд төрүүлсэн болон үрчилсэн ОХУ-ын иргэн авах эрхтэй.
Эх сурвалж: BBC