gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     4
  • Зурхай
     4.12
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 4
Зурхай
 4.12
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 4
Зурхай
 4.12
Валютын ханш
$ 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Н.Сувдмаа: Насанд хүрэгчид 18 төрлийн вакцин хийлгэх боломжтой

Г.Одгарав
Эрүүл мэнд
2016-10-10
0
Twitter logo

Халдварт өвчин судлалын үндэсний төвд товлолын вакцинаас гадна насанд хүрэгчдийн сайн дурын дархлаажуулалтын ажил хийдэг. Өөрөөр хэлбэл хэн хүссэн нь төлбөрөө төлөөд 18 төрлийн вакцин хийлгэх боломжтой аж. Энэ талаар тус төвийн Эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээ авах нэгжийн дарга Н.Сувдмаагаас тодрууллаа.

-Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс өнөөдөр ямар дархлаажуулалтыг хийж байна?
-Хуульд зааснаар манайх хэд хэдэн дархлаажуулалтын үйл ажиллагаа явуулдаг.  Нэгдүгээрт заавал хийх товлолтын дархлаажуулалт байна. Үүнд хоёр хүртэлх насны хүүхдийг хамруулна. Өөрөөр хэлбэл энд заавал хийлгэсэн байх ёстой вакцинууд орно. 

Тухайлбал,

  • Сүрьеэ,
  • Б гепатит,
  • Халдварт саа,
  • Тавт вакцин (сахуу, хөхүүл ханиад, татран, Б гепатит, менингит),
  • Гуравт вакцин (гахайн хавдар, улаанбурхан, улаанууд),
  • Хоёрт вакцин (сахуу, татран) орно.

-Насанд хүрэгчдэд зориулсан сайн дурын дархлаажуулалт хийдэг гэж сонссон?
-Мөн насанд хүрэгчид сайн дурын дархлаажуулалтад хамрагдах бүрэн боломжтой. Өөрөөр хэлбэл иргэн өөрийнхөө хүсэлтээр дархлаажуулах бэлдмэл хийлгэхийг хэлнэ. 2000 онд баталсан Дархлаажуулалтын хуульд энэ талаар тодорхой зааж өгсөн.

-Иргэд ямар дархлаажуулалтад хамрагдах боломжтой вэ?
-Сайн дураар иргэд нийт 18 вакцин хийлгэж болно. Тухайлбал,

  • А, Б вирус кепатитын эсрэг вакцинуудыг товлолтоор хийдэг ч иргэн сайн дураар хийлгэж болно. 
  • Гадаад оронд зорчих гэж байгаа бол шар чичрэгийн, гэдэсний балнадын вакцин,
  • Ажил үйлчилгээний онцлогоос шалтгаалж бохирын цооног, цэвэрлэх байгууламжид ажилладаг хүмүүс Балнадын вакцин тариулах боломжтой.
  • Энгийн Иммуноглобулин буюу дархлаа дэмжих бэлдмэл хийнэ. Үүнийг биеийн эсэргүүцэл сул хүмүүст эмчийн заалтаар хийнэ.
  • Менингит, томуу, Улаанбурхан, татран, шар чичиргийн, гэдэсний балнад, сахуу, татран, Менингококкт халдварын вакциныг тус тус тариулж болно.  

-Вакцин хийлгэхээр бол хаана хандах вэ?
-Энэхүү вакцинуудыг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн сайн дурын дархлаажуулалтын кабинетаар дамжуулан хийж байгаа. Тодруулбал манай 1А байранд байдаг амбулаторийн 114 тоотод хандаж болно.

-Төлбөрийн хувьд ямар байдаг вэ?
-Сайн дураар хийлгэсэн тохиолдолд иргэд төлбөрөө өөрсдөө хариуцдаг. Заримдаа бид нэмэлт дархлаажуулалтын 10 хоног бодлоготойгоор зохион байгуулах тохиолдолд төлбөргүй хийдэг. Жишээ нь тарваган тахлын вакциныг жил угтуулаад төлбөргүй тарина. Харин энэ жилийн дархлаажуулалтын аянаар Б вирүсийн гепатитаас сэргийлэх вакциныг зэвсэгт хүчин, онцгой байдал, хууль сахиулах, эрүүл мэндийн салбарын оюутнуудад үнэгүй хийж байна.  Төлбөрийн хувьд 5000-28000 төгрөгийн хооронд байгаа.

-Вакцинуудыг хэзээ хийлгэх вэ?
-Томуугийн вакцин гэхэд л 10-11 дүгээр сард хийлгэхэд тохиромжтой. Түүнээс бус бусад улиралд хийлгэх ямар ч шаардлагагүй. Жил болгон бүс нутагт ямар вирүсийн омог эргэлтэд байснаас хамаарч вакцин шинэчлэгдэж үйлдвэрлэдэг.

-Вакцин хийлгэхийн өмнө ямар бэлтгэлийг хангах вэ?
-Мэдээж төлбөрөө бэлтгэнэ. Гепатитын вакцин хийлгэж байгаа бол вирүсгүй гэсэн шинжилгээний бичиг, эрүүл мэндийн даатгалын дэвтрээ авчирч эмчид үзүүлсний эцэст хийлгэх боломжтой болно.

Иргэдийг халдварт өвчнүүдээс сэргийлэхэд нь туслах зорилгоор дараах мэдээллийг хүргэж байна.

Халдварт өвчнүүдийн илрэх шинж тэмдгүүд

№ Өвчний нэр Илрэх шинж тэмдэг
1 Сүрьеэ
  • 3 долоо хоногоос дээш хугацаагаар ханиалгах,халуурах
  • Шөнөөр халуурч, ханиалгах, хөлрөх
  • Цээжээр өвдөх, амьсгал давхцах, амьсгаадах
  • Биеийн жин буурах, хоолонд дургүй болох
  • Лимфийн булчирхайнууд томрох
2 Сахуу
  • Залгиур, гүйлсэн булчирхайн салст бүрхэвчийг гэмтээж, бага  зэрэг халуурах,
  • Хоолой хөндүүрлэх, хавдаж, амьсгалахад хүнд болох
  • Хоолой ба гүйлсэн булчирхай дээр гялалзсан цагаан буюу саарал өнгөр үүсэх
  • Залгиур хоолойн үрэвсэл, төвөнх хоолойн үрэвсэл, гүйлсэн булчирхайн үрэвсэл үүсэх
3 Хөхүүл ханиад
  • Нус, нулимс гоожих, ханиаж, халуурч эхлэх ба
  • Ханиалгах нь улам хүндэрсээр маш хүчтэй олон угсруулаж ханиах
  • Ханиалгасны дараа хүчтэй сорж амьсгал авах
  • Шөнөөр ханиалга нэмэгдэж, угсруулан ханиасны дараа бөөлжих, хамаг бие сулрах
4 Татран
  • Татрантай  нярай хүүхэд төрөхдөө хэвийн боловч төрснөөс хойш 3-28 хоногийн дараа хөхөө хөхөхөө больж, бие нь хөших ба булчингийн хүчтэй таталт, чангаралт үүсэх
  • Бүх насныханд эрүүний булчин хатуурах, хүзүүний булчин хөших, хөндүүрлэх хэвлийн булчин хатуурах, булчин таталдах, хөлрөх
5 Халдварт саа
  • Булчингаар өвдөх, мэдээ алдах
  • Нэг эсвэл хоёр гар, хөлөө ажиллуулж чадахгүй
6 Улаан-бурхан
  • 38 хэмээс дээш халуурах
  • Ханиалгах, хамраас нус гоожих
  • Нүдний салст бүрхэвч улайж, нулим гоожих
  • Улаан өнгийн гөвдрүүт тууралт нүүр ба чихний араас эхлэн гарч биеэр тархах
7 В вирүст гепатит
  • Арьс, салст шарлах
  • Шээс шарлаж, өтгөн цайрах
  • Ядрах, хоолонд дургүй болох, нозоорох, нойрмоглох
  • Аюулхайгаар өвдөх

Сануулахад, Улсын хэмжээнд энэ сарын 3-аас эхлэн 15 хүртэлх насны хүүхдүүдэд нөхөн дархлаажуулалтыг хийж байгаа аж. Уг аян энэ сарын 13 хүртэл үргэлжлэх тул хүүхдүүдээ товлолын вакцинд хамруулж чадаагүй эцэг эхчүүд нөхөн хийлгэх бүрэн боломжтой юм байна.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан