gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.25
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.25
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

ББСБ-уудын актив 26 хувиар өсөж, 787 тэрбум төгрөгт хүрчээ

2017-03-28
0
Twitter logo
0
Twitter logo
2017-03-28
ББСБ-уудын актив 26 хувиар өсөж, 787 тэрбум төгрөгт хүрчээ Үйл ажиллагаа явуулж байгаа Банк бус санхүүгийн байгууллагын тоо 518 байна.

Банк бус санхүүгийн салбарын нийт актив 787.2 тэрбум төгрөгт хүрчээ. 2016 оны жилийн эцсийн энэхүү үзүүлэлт өмнөх оныхоос 26.3 хувиар буюу 163.9 тэрбум төгрөгөөр өссөн үзүүлэлттэй байгааг Санхүүгийн Зохицуулах Хорооноос онцолж байна. Салбарын активын өсөлтөд Банк бус санхүүгийн байгууллагуудын өөрийн хөрөнгө 154.3 тэрбум төгрөгөөр буюу 26.7 хувиар, үүний дотор хувь нийлүүлсэн хөрөнгө 42.8 хувиар өссөн нь голчлон нөлөөлсөн байна.

Нийт активын 95.8 хувийг эргэлтийн хөрөнгө эзэлж байгаагийн 60.7 хувийг зээл, 30.9 хувийг мөнгөн хөрөнгө, 8.8 хувийг бусад хөрөнгө эзэлсэн дүнтэй байна. Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөлтэй 454 байгууллагын зээлийн сарын жигнэсэн дундаж хүү 4.0 хувьд хүрч өмнөх улирлаас 0.2 нэгжээр буурсан бол энэ нь банкны салбарын хүүтэй харьцуулахад хүүгийн зөрүү хоёр хувь байгаа юм. Зохицуулагч байгууллагын мэдээлснээр зах зээлд үйл ажиллагаа явуулж байгаа Банк бус санхүүгийн байгууллагын тоо 518-д хүрээд байгаа аж.

Энэ нь оны эхнээс 15.1 хувиар өссөн дүн юм. Тайлант хугацаанд 72 компанид Банк бус санхүүгийн байгууллагын зөвшөөрөл шинээр олгосон байна. 2017 гарсаар хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээ 2.5 тэрбум төгрөгийн босгыг эхний ээлжид Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулах шинэ байгууллагуудад мөрдүүлж байгаа юм. Энэ нь эрсдэл даах чадварыг сайжруулах, салбарын үйл ажиллагааг цэгцэлнэ гэж үзжээ. Үүнээс өмнө босго хөрөнгийн доод хэмжээний босго 800 сая төгрөг байсан юм.

Банк бус санхүүгийн байгууллагын 89.4 хувь буюу 463 Банк бус санхүүгийн байгууллага зээлийн үйл ажиллагаа, 27.8 хувь буюу 144 Банк бус санхүүгийн байгууллага гадаад валютын арилжаа эрхэлж байна. Үүнээс 21 томоохон Банк бус санхүүгийн байгууллагуудын нийт хөрөнгө салбарын нийт хөрөнгийн 24.5 хувь, өөрийн хөрөнгө нь салбарын үзүүлэлтийн 21.0 хувийг эзэлж байна.

М. Дэлгэрмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан