Ерөнхийлөгчийн тангараг өргөх ёслолын дараа Дональд Трампын эхнэр Мелания АНУ-ын тэргүүн хатагтай болно. Гэхдээ улс төр судлаачдын үзэж байгаагаар Трампын охин 35 настай Иванка аавдаа эхнэрээс нь ч илүү нөлөөтэй.
Дональд Трампын сонгуулийн кампанит ажлын үеэр охин Иванка Трамп уулзалт цуглаан болгон дээр үг хэлж, түүний төлөө санал хожихийг хичээж байсан билээ. Ноён Трампын зарим үгс эмэгтэй сонгогчдод хүндээр тусч дургүйцлийг нь хүргээд амжсан. Нөгөө талаар амжилттай бизнес эрхлэгч, гурван хүүхдийн ээж Иванка эмэгтэйчүүдэд таалагдсан юм.
Түүний ах бага Дональд Трампын хэлж байгаагаар Иванка түүний аавын хамгийн хайртай эрх охин нь гэнэ. Ноён Трамп Иванка хоёр биечлэн уулзаж ярилцах боломжгүй үедээ өдөрт хамгийн багадаа 5 удаа утсаар ярьдаг аж. Сонгуулийн кампанит ажлын үеэр Иванка давхар биетэй байсан ч аавыгаа дэмжихийн тулд америк даяар хэдэн мянган километр зам туулсан юм. Vanity Fair сэтгүүл түүнийг Меланияг орлогч хэмээн нэрлэж, Трампын сонгуулийн штабынхан ямар нэг санаа оноогоо ирээдүйн тэргүүн хатагтайгаар бус Иванкагаар дамжуулан Трампад хүргэхийг илүүд үздэг байсан талаар бичжээ.

Трампын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч болсны анхны ёслолыг Иванка хөтөлж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн бай болоход Иванка л түүнийг хамгаалж ярилцлага өгч байв. Иванка нэгэн ярилцлагадаа түүний аав хэзээд феминизмыг дэмжиж ирсэн тиймдээ ч тэрээр өдий зэрэгтэй яваа хэмээн онцолж байсан.
Иванка ах Эрик болон Дональд нартаа аавынхаа Trump Organization компани, Trump Hotels сүлжээ зочид буудлуудыг удирдахад нь тусалдаг. Трампын аль ч эхнэрт тийм эрх мэдэл байгаагүй. Мөн тэрээр тус компаниудын томоохон гэрээ хэлэлцээрүүдийг хариуцдаг. Түүнд #WomenWhoWork уриатай хувцас загварын брэнд бий. Өөрийн цахим хуудсанд тэрээр “ Эмэгтэйчүүдэд бусдаас хамааралгүйгээр, хүссэн амьдралаараа амьдрах хүчийг хайрлаж, үлгэр жишээ нь болмоор байна” хэмээн бичсэн байдаг.

Түүний аавыг хүйсээр ялгаварлан гадуурхагч гэж нэрлэж байхад Иванка эмэгтэй сонгогчдод таатай сэтгэгдэл үлдээх тал дээр ажиллаж байв. Өнгөрсөн зун Иванка сонгогчдод хандан хүүхэдтэй эмэгтэйчүүдийн амьдралыг хөнгөвчлөх хууль дүрэм байх ёстой, улс төрчид эрэгтэй эмэгтэй хүмүүсийн ажлын хөлсийг тэнцүүлэх талаар байнга ярьдаг. Түүний аав компанидаа үүнийг хэдийнэ хэрэгжүүлсэн гэсэн юм.
Мөн Иванкагийн санаачилсан хүүхэд төрүүлсэн эмэгтэйд зургаан долоо хоногийн цалинтай чөлөө олгох хуулийн төсөл аавынх нь дэмжлэгийг хүлээсэн. Энэ талаар Дональд Трамп Айова мужид хийсэн уулзалтан дээрээ “Иванка үүнийг санаачилсан. Аав аа, үүнийг хийе л дээ гэсэн. Тэр маш ухаантай, дандаа түүний зөв байдаг” хэмээж байсан юм.
Иванка нийгмийн цахим сүлжээн дэх хуудаснуудадаа бичиж, тавьж байгаа зүйлдээ ааваасаа илүү болгоомжтой ханддаг. Инстаграм хуудсандаа тэрээр ихэнхдээ гэр бүлийн зургууд болон ухаалаг ишлэлүүд тавьдаг ба 1,7 сая дагагчтай. Түүнтэй харьцуулахад Дональд Трампын эхнэр Мелания дөнгөж 12,5 мянган дагагчтай.

Магадгүй Клинтон болон Трампын гэр бүлийнхэн урьдынх шигээ сайхан харьцаагаа хадгалж үлдэж чадаагүй байж болох. Харин Иванка Челси Клинтонтой найзууд хэвээрээ. Сэтгүүлчдийн бичиж байгаагаар бүсгүйчүүд сонгуулийн кампанит ажлын үеэр харьцаагаа түр тасалжээ. Энэ талаар Иванка“ Бид найзууд хэвээрээ байгаа, зүгээр л сүүлийн үед биднийг тойрон маш олон зүйл болоод байна” гэжээ.
Өнгөрсөн наймдугаар сард Дональд Трампаас сонгуульд ялсан тохиолдолд хэнийг багтаа авах талаар асуухад “ Сонголт маш их байна, гэхдээ хүмүүс Иванкаг заавал багтаа аваарай гэцгээх байх ” гэж хариулсан. Иванка улс төрд хуримтлуулсан ямар ч туршлагагүй, түүний аавд ч байхгүй. Магадгүй удахгүй Иванка Цагаан ордонд орж, ерөнхийлөгчийн хамгийн ойрын зөвлөхүүдийн нэг болох байх.
Cosmopolitan сэтгүүл түүнээс аавтайгаа адил ерөнхийлөгч болох хүсэлтэй юу гэж асуухад тэрээр “Ерөнхийлөгч болно гэж бодохгүй байна. Гэхдээ би хэзээ ч үгүй гэдэг үгийг хэлэхгүй гэж өөртөө сургасан” гэж хариулсан юм.