gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     7.07
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 7.07
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Клеопатра гэж хэн бэ?

Б.Азбаяр
Соёл урлаг
2024-03-30
27
Twitter logo
Б.Азбаяр
27
Twitter logo
Соёл урлаг
2024-03-30
Клеопатра гэж хэн бэ?

Клеопатра гэж хэн юм бэ? Суу зальт хэмээх тодотголтой энэ эмэгтэй эртний Египетийн хамгийн сүүлийн фараон. Түүнийг үхэхэд Египет ч мөн мөхсөн. Улс төр, соёлын хувьд Ойрх Дорнодын анхаарлын төв болсон энэ улс Ромын эзэнт гүрний ердөө л нэг муж болсон гэдэг.

Тиймээс ч Египетийн мөхлийн өмнөх түүх бол Клеопатрагийн амьдралтай шууд холбогдоно. Тэгвэл тэр яаж хатан хаан болсон юм бол. Хааны угсааг залгамжлах эрэгтэй дүүтэйгээ гэрлэж, суудлаас нь "ховхлоод" өөрөө хатан хаан болдог. Тэр ч бүү хэл өшөөт Ром улсын хүчирхэг хоёр жанжны хүүхдүүдийг төрүүлсэн эмэгтэй. Энэ хугацаандаа Ромтой 20 жилийн турш байлдаж, Египетийг тусгаар хэвээр үлдээж чадсан юм.

Угсаа залгамжийн хувиар тэр хаан болоогүй ч алхах гишгэх бүрдээ түмний харааг булааж, ам нээх бүрдээ олны оюун ухааныг залуурдаж байсан гэлцдэг. Тиймээс л өнөөгийн бид Клеопатрагийн амьдралыг сонирхдог юм болов уу? Клеопатра гэж хэн юм бэ?

Энэ асуултад хариулт өгөхөөр нэгэн шинэхэн театрын уран бүтээлчид анхны жүжгээ тавиад буй. "Клеопатра" гэх нэрт сонгодог драмын жүжиг ажээ. Улс орныг удирддаг хүч эр хүнд л байдаг гэх хэвшмэл ойлголтоос зөрсөн эмэгтэйн түүхийг, түүний зан аашийг харуулахаар зэхсэн нь тэднийг "их санаархалтай" гэж харагдуулав. Тэр бүү хэл дэлхийн томчуул болох Бернард Шоу, Уильяам Шекспир нарын оноолж өгсөн жүжгийн нэр болох "Цезарь Клеопатра хоёр", "Марк Антони Клеопатра хоёр" гэх нэрсийг товчилж "Клеопатра" гэж нэрлээд эл зохиолуудыг нэгтгэн жүжиг тавьжээ.

Зөвхөн Клеопатрагийн тухай өгүүлсэн хэвлэл, материал бараг л үгүй. Тийм байхад тэд яаж түүний авир аашны тухай бүхэл бүтэн 150 минутын турш жүжиг тавих гэж байгаа юм бол. Тэд зоригтой юм гэж бодсоор Улаанбаатар театрыг зорив.

ОРЧИН, ТАЙЗ, ХЭРЭГСЭЛ, ХУВЦАС: Хүн төрөлхтний соёлжсон түүх эхэлдэг Ром, Египетийн язгууртнуудын хувцас хэрэглэл, ордон харш ямар байдгийг зурагт хуудас, телевизээс үзсэнээрээ бид төсөөлдөг. Бидний төсөөллийн орд харш, орчин нөхцөлд нүд гялбам гялалзсан хувцастай хаад, язгууртнууд угтлаа. Эдлэл хэрэглэл нь ч гял цал юм. Үүднээс эхлэн харуулууд орохыг хориглож, гайхширал төрүүлэн угтана. Нээрэн л хаадын байгаа газарт дур зоргоор нэвтэрч таарахгүй дээ гэж бодуулна.

Тайзан дээр пирамидыг босгожээ. Пирамидын их бие нь гурван хэсэгт салах бөгөөд хааны сэнтий, усан онгоц, орд харш, ор дэвсгэр болж хувирах юм. Тус бүр нь дугуйтай тул тайз солиход үзэгчдэд үл төвөг болов. Мэдээж дээрх хоёр улсын дайн байлдааны хэсгүүд өрнөх тул цэргүүдийн хувцас хэрэглэл бүрд гойд анхаарчээ. Бүх туслах дүрүүд хөлийн улнаас толгой хүртэл өвч бүрэн тоноглогдсон.

Гэхдээ энэ их гялалзаж гэрэлтсэн бүхний дунд бүр тод нэгэн байх бөгөөд тэр нь Клеопатра. Түмэн одод түгэвч Алтан гадас шиг тод од ховор. Яг энэ жишээтэй ижил титмүүд, даашинзууд хурц бөгөөд тодоос тод харагдана.

Өөр нэгэн чухал зүйл нь тэд тайзны мултьмедиа технологи /гэрэл, хөгжим, техник, компьютер график/ ашигласан нь шинэлэг бөгөөд сонирхолтой байв. Үүнийг зөвхөн тайзнаас л харах боломжтой.

ТОГЛОЛТ: Нэгдүгээр хэсэг. Одоогоос 2100 жилийн тэртээд Ром хүчээ авч ойрх улсуудаа эзэлж байв. Үүний нэгэн адил Египет ч тэдэнд хураагдаж байжээ. Энэ үеэр 18 настай Клеопатра үүрнээсээ цухуйж Ромын агуу жанжин Юлый Цезарийг "хавхандаа" оруулж байгаагаар жүжиг эхлэв. Улмаар тэдний жаргалтай хайрын түүх эхэлнэ. Энэ дүрүүдийг Ардын жүжигчин Б.Жаргалсайхан, СТА Н.Баярмаа нар бүтээжээ. Жүжиглэлтэд гойд зүйл үгүй тул жүжгийн үйл явдлууд зохиолын дагуу үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл Бернард Шоугийн "Цезарь Клеопатра хоёр" жүжгийг тайзанд тавьж байгаа юм. Жүжигчдийн үг хэллэг хурц тод биш. Тэдний хоолой үес үес намссаар заримдаа үг нь дуулдах төдийд л сонсогдоно. Магадгүй МУГЗ С.Сарангэрэлтэхийн хүчирхэг хөгжимд дарагдсан болов уу гэмээр.

Клеопарта Юлый Цезарийн энгэрт эрхэлж, элдвийг сэдсээр өөрөө улсынхаа хатан хаан болов. Өөрөөр хэлбэл Египетийг тусгаар улс байлгахын тулд Юлый Цезарийг "аргалж" байна гэлтэй. Ингэхдээ Ромын жанжин Марк Антонид "санаатай" гэдгээ түүнд хэлсээр л байв. Жүжгийн эхний хэсэг өндөрлөхөд Юлый Цезарь бусдад хорлогдон амиа алдав.

"Марк Антони Клеопатра хоёр" буюу хоёрдугаар хэсэг: Одоо л бидний төсөөлж ирсэн хүчирхэг эмэгтэйн дүр тодрон гарч ирэв. Хоолойн өнгө нь Клеопатрагийн бодол санааны илэрхийлэл мэт, бие лагшин, зүүсгэл нь хатан хаан мэт. Тэр Марк Антонитой бие, сэтгэлээ нэгтгэв. Эхнэрээ үлдээгээд, Египетийн удирдагч эмэгтэйг Ромд үнэнч хэвээр эсэхийг харахаар ирээд мөн л түүнд "цаламдуулж" орхив. Тэдний харилцаа зүйрлэшгүй дотно, зугаа цэнгэлээр дүүрэн. Клеопатрагийн хурц ухаан, шийдэмгий байдлууд улам тодорч жүжигчин маань тайзан дээрээ амьдарч эхлэв. Дүрийн өсөлтүүдтэй зэрэгцэн түүний өмсгөл зүүсгэл сүрдмээр сайхан болж байв. Эндээс л хатан хаан ийм ухаантай байдаг байх нь ээ хэмээн бодож эхэлнэ.

Сэтгэлийг нь эзэмдвэл бие нь хаа холдох вэ гэдэг үгийн утгыг тэдний харилцаанаас харж болно. Марк Антонигийн эхнэр амь үрэгдсэн тухай мэдээ ирэхэд тэр Ром руугаа буцахаас сонголтгүй болно. Энэ үед Клеопатра түүнийг заавал эргэн ирүүлэх үгийг зүрхэнд нь шивнэнэ. Тэрбээр эх орондоо буцсан даруйдаа Юлый Цезарийн залгамжлагч Октавиантай хэлэлцэж, түүний дүүтэй гэрлэв. Гэсэн ч тэр Египет рүү эргэн очсоноор эхнэрээ Ром руу харц ардын адилаар буцаах бөгөөд Октавиантай байлдах сэжим болно.

Хорссон Октавиан Египет рүү дайрахад Антони Клеопатратай нэгдэн эсрэг тулалдав. Гэвч Клеопатра цэргүүдээ аван ухрахад Антони түүнийг дагана. Ингээд цэрэг эрсээсээ ичсэн Антони амиа хорлов. Ингэхэд л Египетийг тусгаар байлгах бүх хүчээ алдсан Клеопатра цаашид Ромын эсрэг зогсож чадахгүй гэдгээ ухаарч амиа егүүтгэнэ. Тиймээ түүх яг л ингэж өрнөсөн гэж мартагдахгүй болтол нүдэнд мөнхлөв. Хоёрдугаар хэсгийн жүжиглэлтүүд сайн.

ХӨДӨЛГӨӨН: Тайзны урлаг бол хөдөлгөөний урлаг. Тэдэнд жүжгээ илүү сүр жавхлантай болгож болох боломж байсан. Тулааны үзэгдлүүдэд жүжигчдийн хөдөлгөөн тааруу байлаа. Хөдөлгөөнөөр дамжиж эр зориг, эзлэн түрэмгийллийг харуулах байтал чадаагүй. Сэлэм ээ дааж ядаа юу, жанжнаа сүлбэнэ гэж айгаа юу, сургуулалт дутуу байсан уу гэмээр удаан, болхи харагдав. Хөдөлгөөн мэдрэмж өгдөг учраас үзэгчдэд чухал нөлөөтэй шүү дээ найруулагч аа.

    Сурмаг хөдөлгөөнөөр гайхшируулахын оронд хурц гэрэл үзэгчдийн нүд рүү тусгаж цочирдуулав. Угтаа тулааныг эрчимтэй болгох гэж гэрэл ашигласан байх. Гэвч харанхуй зааланд сууж байгаа үзэгчийн эгц өөдөөс огцом гэрэл тусгаж цочоосон нь гэнэтийн байлаа. Жүжигчдийн хөдөлгөөнийг анзааруулахгүй гэсэндээ ийм "тактик" ашиглаагүй биз найруулагч аа.

    Жүжгийн төгсгөлд Клеопатра гэж хэн болохыг мэдэж авсан. Тиймээс таны анхны зорилго биелжээ найруулагч аа. Ингээд л Клеопатрагийн түүх монголчуудад таамаг яриа байхаа болив. Тайзны урлагт хөл тавьж буй "Монгол театр"-ын уран бүтээлчид Клеопатраг бидэнд таниуллаа. Энэ жүжгийн ерөнхий найруулагчаар СТА А.Чингүн ажиллажээ.

      Гэрэл зургуудыг "Монгол театр" -ын зөвшөөрөлтэйгөөр ашиглав.

      Twitter logoPost
      gogo logo
      gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

      © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан