Эрчим хүчний дэд сайд С.Далхаасүрэн 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл хангах ажил, хэрэгжүүлж буй төсөл, арга хэмжээний гүйцэтгэлтэй газар дээр нь танилцаж, тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэх ажлын хүрээнд /2026.03.17/ Дулааны гуравдугаар цахилгаан станцад ажиллалаа.
Тус станцын 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл, горим ажиллагаа, тус компанид үүссэн хүндрэлийн талаар хэлэлцжээ. Цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар компанийн удирдлагуудад дараах үүрэг даалгаврыг өглөө. Үүнд:
- Компанийн худалдан авах ажиллагааг төлөвлөсөн хугацаанд гүйцэтгэж, засвар, шинэчлэлийн ажлуудыг цаг хугацаанд нь хийж дуусгах;
- Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжиж буй үндсэн тоноглол болох турбингенератор №7, 9 шинэчлэхэд онцгой анхаарч, ирэх өвлийн их ачааллаас өмнө барилга угсралтыг дуусгах;
- Үйлдвэрлэлийн хэвийн найдвартай ажиллагааг хангаж, үйлдвэрлэлийн осол, гэмтэл болон технологийн зөрчил гаргахгүй ажиллах зэрэг үүрэг даалгаврыг өглөө гэж Эрчим хүчний яамнаас мэдээлэв.