Монгол үндэсний их баяр наадам, "Дэлхийн адууны өдөр"-ийг тохиолдуулан Монголын Үндэсний музей "МОНГОЛ НААДАМ: МОРИН ЭРДЭНЭ" тусгай үзэсгэлэнг өнөөдөр нээлээ.
Тус үзэсгэлэнд Монголын Үндэсний музей, Архивын ерөнхий газрын сан хөмрөг болон Талын язгууртан сангийн цуглуулгаас дээжлэсэн адууны соёл, үндэсний их баяр наадамтай холбоотой археологийн ховор олдвор, архивын баримт бичиг, гэрэл зураг, дүрс бичлэг, адууны сан судар зэрэг 300 гаруй үзмэр багтаж байна.
Үзэсгэлэнг Монголын Үндэсний музейн захирал, доктор Д.Отгонсүрэн нээлээ. Тэрээр хэлсэн үгэндээ Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилгаар “Дэлхийн адууны өдрийг тэмдэглэх тухай Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 2025 оны 79 дүгээр чуулганы тогтоол гарч, Монгол Улсын Засгийн газрын 100 дугаар тогтоолын дагуу 2026 оноос эхлэн жил бүрийн долоодугаар сарын 11-13-ны өдрүүдийг "Дэлхийн адууны өдөр" болгон тэмдэглэн өнгөрүүлэхээр батламжилсан.
Ээ нь монгол адуу, адууны өв соёлыг дэлхий дахинд сурталчлан таниулах түүхэн ач холбогдолтой үйл явдал болж буйг онцлон тэмдэглэв.

Тус үзэсгэлэнг Архивын ерөнхий газар, Талын язгууртан сан хамтран зохион байгуулж байгаа билээ. Архивын ерөнхий газрын дарга хууль зүйн ухааны доктор Л.Нямгэрэл, Монгол Улсын Хөдөлмөрийн Баатар, Ардын багш, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор С.Дулам нар мэндчилгээ дэвшүүлж баяр хүргэв.
Үндэсний урлагийн "Цагаан лавай" чуулгын уран бүтээлчид Монгол ардын уртын дуу "Эрхэм төр" дуугаар ая эгшгийн мялаалга өргөлөө.

"Монгол наадам: Морин эрдэнэ" тусгай үзэсгэлэн 2026 оны 7 дугаар сарын 8-наас 8 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл Монголын Үндэсний музейн үзэсгэлэнгийн танхимд олон нийтэд нээлттэй ажиллана.