Долоодугаар сарын 9-өөс 18-ны хооронд зам тээврийн ослын улмаас 22 хүн амиа алдаж, 87 хүн гэмтсэн болохыг Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан Сэргийлэх хэлтсийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир мэдээллээ.
Баяр наадмын амралтын өдрүүдэд орон нутаг руу чиглэсэн замын хөдөлгөөн ихэсдэг. Энэ жилийн хувьд баярын өдрүүдэд нийслэлээс нийт 283 мянган тээврийн хэрэгсэл гарсан гэж Авто тээврийн үндэсний төв мэдээлсэн. Баярын өдрүүдэд нийт 2915 дуудлага ирсэн бол орон нутгийн замд осолдсон 73 дуудлага бүртгэгджээ.
Баяр наадмын өдрүүдийн орон нутгийн замд гарсан осол, зөрчлийн талаарх ТЦА-ны Урьдчилан Сэргийлэх хэлтсийн Чиглэлийн ахлах мэргэжилтэн Г.Отгонтамир “Цагдаагийн байгууллага Үндэсний их баяр наадмын өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Нийт 18,000 зөрчил илрүүлсэн бөгөөд тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдлыг хангаагүй зөрчил давамгайлсан.
Ослын улмаас нийт 24 хүүхэд гэмтэж, гурван хүүхдийн амь нас хохирчээ. Ноцтой ослуудад мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Тухайн хэргүүд прокурор руу шилжих үед дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжтой.
Орон нутгийн замд гарч буй ослуудын дийлэнх нь өгсүүр, огцом эргэлттэй, үзэгдэх орчин хязгаарлагдмал зэрэг хориглосон нөхцөлд гүйцэж түрүүлэх, зорчигчид аюулгүйн бүсээ зүүхгүй байгаа нийтлэг зөрчил гарч байна. Мөн хүүхдийн зориулалтын суудал хэрэглэхгүй, эцэг эхчүүд өвөр дээрээ суулгаж явдаг. Хүүхдийн амь насыг хариуцаж байгаа эцэг, эхчүүд илүү хариуцлагатай хандах хэрэгтэй.
Баярын өдрүүдэд улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 660 зөрчлийг илрүүлжээ
Мөн орон нутгийн замд хурдны дээд хязгаарыг 80 км/цаг гэж тогтоосон боловч цагдаагийн албан хаагч нарын хяналт шалгалт байхгүй л бол жолооч нар цагт 100 км-ээс дээш хурдтай явдаг. Хайртай дотны хүмүүсээ хажуудаа суулгачхаад 160 км цагийн хурдтай явж байгаа тохиолдол олон. Орон нутгийн замд 120-оос дээш км хурдтай явж байвал жолоочийн эрхийг хасдаг. Баяр наадмын амралтын өдрүүдээр 20 жолооч эрхээ хасуулсан. Хурдаа хэтрүүлсний улмаас замын хажуу руу орох, бусад машинтай мөргөлдөх, онхолдох хэлбэрийн осол хамгийн их гарчээ.
Дийлэнх иргэд гэр бүл, найз нөхдөөрөө буудаллах газраа очоод шөнийн 2,3 цаг хүртэл хөөрөлддөг. Өглөө болохоор дараагийн очих газар руугаа яардаг. Энэ хугацаанд жолооч ядарч, нойр муутайгаас жолооч нар үүрэглэх, эсрэг урсгал руу орох, замын хажуу руу унах тохиолдол элбэг” гэв.
Мөн эдгээр өдөр улсын хэмжээнд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 660 зөрчлийг илрүүлсэн болохыг тэрбээр нэмж хэлсэн юм.
Тухайн орон нутгийн зам ангийн засаг захиргаанаас орон нутгийн замд амралтын зогсоол хийх ажлыг үе шаттай зохион байгуулж байна.
Энэ жил ТЦА-аас “Амраад Аюулгүй Аялъя” гэсэн аян өрнүүлж буй бөгөөд тухтай амраад, бэлэн байдлаа хангаж зорчоорой гэж иргэддээ уриалсан юм.