Үндэсний их баяр наадмын комиссын Бөхийн салбар хороо хуралдаж, гарсан шийдвэрийн талаар дараах мэдээллийг өглөө. Хурлаар гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэсэн аж.
Нэгдүгээрт, үндэсний бөхийн барилдааны хуваарьт өөрчлөлт оржээ. Тодруулбал 2026.07.10-ны өдөр 11-17 цагийн хооронд үндэсний бөхийн барилдааны нэгийн давааг зохион байгуулна. Энэ барилдааныг иргэд үнэ төлбөргүй үзэх боломжтой.
Хоёр, гурвын давааг 2026.07.11-ний өдөр, дөрвөөс дээш давааг 12-ны өдөр зохион байгуулах шийдвэр гарчээ.
Хоёрдугаарт, Монголын допингийн эсрэг үндэсний байгууллагаас салбар хороонд албан бичиг хүргүүлсэн. Үүнд тодорхой нэр бүхий бөхчүүдийн барилдах эрхээ хасуулсан шийтгэлтэй холбоотой жагсаалтыг ирүүлсэн аж.
Шийтгэлийн хугацаа нь дуусаагүй бөхчүүдийг бүртгэхгүй гэв. Ёс зүйн зөрчил гаргасан бөхчүүдийн асуудлын талаарх шийдвэр Үндэсний бөхийн холбооны Ёс зүй, сахилга хариуцлагын зөвлөлийн хурлаас гарна.
Гуравдугаарт, Дэлхийн адууны өдрийг энэ сарын 13-ны өдөр зохион байгуулж байгаатай холбогдуулан уяачдын наадамд мөн ихээхэн ач холбогдол өгч байна. Тодруулбал тус өдөр Хүй долоо худагт 128 бөхийн барилдаан зохион байгуулахаар шийдвэрлэжээ.