Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын нийт шүүгчийн ээлжит хуралдаан өнөөдөр (2026.07.06) боллоо.
Хуралдаанаар Ц.Давгадорж, Э.Ган-Эрдэнэ, Э.Номин-Эрдэнэ, Х.Энхсайхан нарт холбогдох хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Отгонтуяа, түүний өмгөөлөгч Б.Солонго, М.Баасанбат, Р.Булгамаа, Б.Баатарсайхан, З.Хүрэлсүх нарын гаргасан гомдлыг хянан хэлэлцжээ.
Танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан гомдлууд нь:
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1-д заасан хууль хэрэглээний зөрүүг арилгах
- 1.2-д заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн үндэслэлд хамаарч буй тул хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэв.
Өөрөөр хэлбэл, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон өмгөөлөгчид анхан болон давж заалдах шатны шүүхүүд хэргийг хянан шийдвэрлэхдээ хуулийг буруу тайлбарлаж, өөр өөрөөр хэрэглэсэн байж болзошгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн бөгөөд энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн байж болзошгүй гэдэг үндэслэлээр Дээд шүүхэд ханджээ.
Улсын Дээд шүүхийн нийт шүүгчид уг гомдлыг үндэслэлтэй гэж үзээд, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэжээ. Дээд шүүх өмнөх шийдвэрийг хүчингүй болгож буй биш, харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчдөөс гаргасан гомдлыг хэлэлцэх хангалттай үндэслэлтэй гэж үзсэн байна.
Хэргийн талаарх дэлгэрэнгүй болон шүүхийн өмнөх шийдвэрийг ЭНД-ээс унших боломжтой.