ОХУ-аас импортолж буй шатахууны татан авалт нэмэгдэж байгаатай холбогдуулан нийслэл, орон нутгийн шатахуун түгээх станцуудыг АИ-92 бензинээр хангах ажлыг хугацаа алдалгүй эрчимжүүлэхийг импортлогч аж ахуйн нэгжүүдэд үүрэг болгосон.
08.14-ний өдрийн байдлаар сүүлийн 48 цагт Улаанбаатарт АИ-92 шатахуунтай нийт 74 вагон буусан. 14:30 цагт дахин 19 вагон ирсэн.
Шатахуун тээвэрлэгч авто машинуудыг замд саадгүй нэвтрүүлэхэд Тээврийн цагдаагийн албанаас онцгой анхаарах, нефтийн бүтээгдэхүүний гаалийн бүрдүүлэлтийг түргэн шуурхай гүйцэтгэж байна.
Ирэх даваа гараг буюу маргааш гэхэд Улаанбаатар, орон нутгийн хэмжээнд шатахууны хангамж, түгээлтийг бүрэн хэвийн түвшинд хүргэхээр ажиллаж байна гэж АҮЭБЯ мэдээлэв.
Шатахууны хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгой хязгаарлалт болон нэг удаад 50,000 төгрөгт олгох шийдвэр гарсан. Энэ нь зохих үр дүнгээ өгсөн. Энэхүү түр зохицуулалт энэ сарын 15-ны өдрийг дуустал үргэлжлэх бөгөөд өнөөдрөөс эхлэн бүх ШТС дугаарын, үнийн дүнгийн хязгаарлалтгүйгээр шатахуун олгох юм.
Манай улс БНХАУ-аас сар бүр 71,000 тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлох хүсэлт гаргаж, холбогдох яриа хэлэлцээр үргэлжилж байна. Хятадын талаас гурван хилийн боомтоор дамжуулан сард 75,000 хүртэлх тонн газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтойгоо мэдэгдээд байна.
Манай улсын нэг өдрийн АИ92 шатахууны хэрэглээ дунджаар 2000 тонн байдаг юм.