Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор "Монгол судлал: Уламжлал ба орчин үе" сэдэвт олон улсын монголч эрдэмтний XIII Их хурал 2026.08.10-наас 13-ны өдрүүдэд зохион байгуулагдаж байна.
30 орны 546 эрдэмтэн оролцож буй энэхүү олон улсын монголч эрдэмтний XIII Их хурлыг зохион байгуулах хорооны дарга Тэргүүн Шадар сайд бөгөөд Эдийн засаг, хөгжлийн сайд Ж.Энхбаяр үг хэллээ.

Цаашид Монгол Улсын Засгийн газраас монгол судлалыг дэмжин хөгжүүлэх чиглэлд дараах бодлогыг хэрэгжүүлэх талаар танилцууллаа.
- Нэгдүгээрт, монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулж, төрийн бодлогын залгамж чанарыг хангана.
- Хоёрдугаарт, гадаад дахь монгол судлалын төвүүдтэй тогтвортой хамтын ажиллагааг өргөжүүлж, судалгааны орчин, эх хэрэглэгдэхүүний хүртээмжийг сайжруулна.
- Гуравдугаарт, дэлхийн шилдэг судалгааны бүтээлүүдийг монгол хэлнээ, Монголын эрдэмтдийн бүтээлийг олон улсын хэлнээ түгээн дэлгэрүүлэх ажлыг дэмжинэ.
- Дөрөвдүгээрт, залуу монгол судлаачдыг бэлтгэх, тэтгэлэг, солилцооны хөтөлбөрийг өргөжүүлэхэд анхаарна.
- Тавдугаарт, монгол судлалын үр дүнг зөвхөн академик хүрээнд бус, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжил, гадаад сурталчилгаа, олон улсын харилцаанд үр ашигтайгаар ашиглах нөхцөлийг бүрдүүлнэ.
Эх сурвалж: Эдийн засаг, xөгжлийн яам