Төсвийн төсөлд олон нийтийн санал авах үйл явц үргэлжилж байна.
Монгол Улсын Төсвийн тухай хуулийн 28¹ дүгээр зүйлд заасны дагуу 2027 оны төсвийн төслийг боловсруулахтай холбоотойгоор олон нийт, төрийн бус байгууллага, мэргэжлийн холбоод, хувийн хэвшил болон иргэдийн төлөөллөөс санал авах үйл явц үргэлжилж байгаа билээ.
Улсын дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн Сахилгын хорооны 2027 оны төсвийн төсөлд олон нийтийн санал авах нээлттэй хэлэлцүүлгийн боллоо. Энэ үеэр Дээд шүүхийн Тамгын газрын дарга С.Заяадэлгэр дараах мэдээллийг өглөө.
ШҮҮХИЙН ТӨСВИЙГ ЯАГААД ХАСАЖ БОЛОХГҮЙ ВЭ?
Шүүх шударга ёсны манлайллыг ил тод, хараат бус байдлаар л хэрэгжүүлнэ. Гэтэл энэ санхүүжилтийг төрөөс хангах Үндсэн хуулийн заалт бүрэн хэрэгжихгүй байна. Төсвийн хараат бус байдал гэж энгийнээр хэлбэл: Хэрэг маргааныг чирэгдэлгүй түргэн шуурхай шийдье гэвэл заал танхим, цахим тоног төхөөрөмж, орон тоо шаардагдана.
Орон нутагт шүүх бүрэлдэхүүн хүрэлцдэггүй, зэргэлдээ аймгуудаас шүүгч авахад унаа машин, бензин тос, хоногийн томилолт хэрэгтэй. Шүүх хурлыг цахимаар хийхэд, шууд дамжуулж үзүүлэхэд техник тоног төхөөрөмж хэрэгтэй. Наад захын энэ асуудлуудыг төсөв санхүүгүйгээр яаж шийдэх вэ? Яаж шүүн таслах ажиллагааны чанараа дээшлүүлэх вэ?
Шүүх хурлын протоколоо “Чимэгэ” системээр хөрвүүлээд цаасанд буулгая гэхээр бичлэгийн тоног төхөөрөмж нь ч алга.
Шүүгч нараа хариуцлагаар шахаж, сургалт, судалгаагаар дэмжиж, шударга ёсны манлайлал, ахиц дэвшил гарна гэдэг итгэл үнэмшлээр албан хаагчдаа тогтоон барьж ирлээ.
Дэлхий дахинд хиймэл оюуныг ашиглан асар том дэвшлийг бүх салбартаа хийж байна. Шүүх үүнийг хиймээр байна, хийж чадна, харин санхүүжилт(байшин барьж ч хүрэхгүй хэмжээний) шийдээд өгчихвөл, ирээдүйн үр ашиг бүх салбарт, улс орны хөгжилд хүссэн нөлөөг авч ирнэ.
Шүүхийн хөрөнгө оруулалт шударга ёсны хөрөнгө оруулалт. Шударга, хуультай улсад л гаднынхан хөрөнгө оруулна. Жуулчид ч нэмэгдэнэ. Төрдөө итгэдэг, аюулгүй, амар амгалан нийгэм цогцолно.
Шүүх чармайж байна. Шүүхийн индекс буюу хөндлөнгийн үнэлгээ 2021 оноос хойш тогтмол өсөж, 2025 онд 57 хувьтай гарлаа. Чамлалтгүй амжилт гарч байна. Илүү боломж байна. Шаардлага, ард түмний хүлээлт өндөрсөж байна. Улс орон даяар нэхээд буй хариуцлагыг хараат бус, ажиллах нөхцөл хангагдсан, чадварлаг шүүх хэрэгжүүлж чадна.
Шүүх хурлын протоколоо “Чимэгэ” системээр хөрвүүлээд цаасанд буулгая гэхээр бичлэгийн тоног төхөөрөмж нь ч алга. Туслах, нарийн бичгүүд өдөрт зуу зуун хүнтэй харьцаж, протоколоо бичиж, хонон өнжин, ямар ч илүү цагийн хөлсгүйгээр ажиллаж байна. Зөвхөн мэргэжилдээ хайртай, хуульч болсон юм, шүүгч больё л гэдэг хүсэл мөрөөдлөөр ажилладаг.
Хялбарын буюу түргэн шийддэг шүүх байгуултал нэг шүүгчийн гар дээрх хэрэг 1000-аар тоологдож байна. Хэлэлцүүлэгт ирсэн иргэд хаяг тодорхой биш гээд нэхэмжлэл буцаадаг, саатдаг, өмнөх хурлаа хүлээн ар араасаа дугаарладаг, хойшилдог гээд гомдоллож байна. Энэ үнэн.
Төсвийн тогтвортой байдлын зөвлөлөөс өнөөдрийн хэлэлцүүлэгт төлөөлж ирсэн гишүүн нь нийт шүүхийн төсвийн 50 хувь нь төсвийн хязгаарт орж хасагдахаар байна гэж хэллээ. Харин хэлэлцүүлэгт оролцсон ИНБ, иргэд, судлаачид шүүхийг төсвийн хомсдлоос гаргаж, илүү хөгжих, инновац нэвтрүүлэх, нийгэмд өсөн нэмэгдэж буй хар тамхи, мансууруулах бодис, цахим гэмт хэрэг, хүүхдийн хүчирхийлэл, авлигатай тэмцэхэд ахиц гаргах түвшинд хүргэх шаардлагатайг онцолж байв.
Гэвч энэ жил дахиад л төсөв хасагдах нь ээ. УИХ-ын ХЗБХ-оор VI сард хуулийн дагуу төсвөө хянуулан, Сангийн яаманд нэгтгүүлэхээр хүргүүлсэн. Ирэх сард төсөв өргөн барихад Засгийн газраас хасаж өргөн барьсан тохиолдолд УИХ дээр эх үүсвэргүй гэдэг шалтгаанаар хассан чигт нь батлах эрсдэлтэй.
Энэ тохиолдолд шүүхийн хараат бус байдлыг хангах Үндсэн хуулийн заалтын хэрэгжилтийг бид нэхэж чадах уу? УИХ-ын ХЗБХ-ны шийдвэр зөрчигдсөөр байх уу?
Шүүхийн индекс 57 хувь хүрч өссөн нь сүүлийн жилүүдэд нээлттэй, ил тод байдал сайжирсан, хэд хэдэн шүүхийн барилга баригдаж эхэлсэнтэй холбоотой. Төсөв санхүү, шинэтгэлийг эрчимжүүлэх бодлогын дэмжлэг цаашид ч шаардлагатай байна. Хэмнэж, хасаж болохгүй зүйл гэж бий. 2027 оны төсвийн олон нийтийн хэлэлцүүлэг ид өрнөж байна. Шаардлагатай төсөв хасагдах вий гэж санаа зовниж байна гэв.