АНУ-ын "Teach For All" байгууллага нь хүүхэд бүрт чанартай боловсрол эзэмших боломж бүрдүүлэхийн тулд дэлхийн хэмжээнд боловсролын тэгш бус байдлыг бууруулах, орон нутгийн удирдагчдыг хөгжүүлэхийг зорьдог билээ.
Хүүхдийн боловсролын тэгш боломжийн төлөө тууштай тэмцэж буй, "Teach For All" байгууллагын үүсгэн байгуулагч, Гүйцэтгэх захирал Венди Копп Монгол Улсад айлчлах үед нь бид ярилцлаа. Тэрбээр 24 жилийн турш энэхүү байгууллагыг амжилттай удирдаж буй бөгөөд Forbes-оос түүнийг Дэлхийн шилдэг 50 манлайлагчийн нэгээр онцолж байв.
-
Боловсролын тэгш боломжийг нэмэгдүүлэх: Хүүхдийн төрсөн газар, гэр бүлийн нөхцөлөөс үл хамааран сайн боловсрол авах боломжтой нийгмийг бий болгох;
-
Манлайлагч багш нарыг бэлтгэх: Шилдэг залуусыг багшийн ажилд татан оролцуулж, зөвхөн анги танхимд төдийгүй боловсролын салбарын урт хугацааны өөрчлөлтийг авчрах манлайлагч болгон хөгжүүлэх;
-
Орон нутгийн шийдлийг дэмжих: Улс бүрийн өөрийн онцлогт тохирсон боловсролын шинэчлэлийг дэмжих;
-
Дэлхийн сүлжээг бий болгох: Улс орнуудын боловсролын байгууллагууд, багш нар, судлаачид, бодлого боловсруулагчдыг холбож, туршлага солилцох боломж бүрдүүлэх.
- Та Монголд анх удаа ирж байна уу?
- Тийм ээ. Би Монголд анх удаа ирж байна. Анхны айлчлалаараа Teach For Mongolia байгууллагын үйл ажиллагаатай танилцахаар ирсэн.
- 1989 онд Принстоны их сургуульд дипломын ажлаа бичиж байх үедээ таны санаачилсан Teach For America төсөл дэлхийн 60 гаруй улсыг хамарсан томоохон хөдөлгөөн болно гэж төсөөлж байсан уу?
- Энэ санааг эхлүүлж байхдаа нэг л өдөр Монголд ирнэ гэж хэзээ ч төсөөлж байгаагүй. Гэхдээ энэ санаанд итгэж, өөрсдийн оронд хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажиллаж буй дэлхийн өнцөг булан бүр дэх чадварлаг олон хүмүүст би үнэхээр талархдаг.
Тэрхүү хүмүүс маань Teach For America-ийн анхлан хэрэгжүүлсэн арга барилтай холбогдож, улмаар ижил зорилгын төлөө хамтдаа ажилладаг, бие даасан байгууллагуудаас бүрдсэн дэлхийн сүлжээ болох Teach For All үүсэх үндэс болсон гэж би боддог.
Миний бодлоор Монгол улсад санаа, шийдлүүд нь байна. Харин гол асуулт нь эдгээр санааг хэрхэн бодит, үр дүнтэй өөрчлөлт болгон хэрэгжүүлэх вэ гэдэгт оршиж байна. Энэ бол аль ч улсын хувьд адилхан асуудал юм.
Тэдэнтэй мөр зэрэгцэн ажиллаж, тэрхүү хүмүүсээс суралцаж буй явдал нь миний хувьд үнэхээр онцгой завшаан байсан. Бидний олж авсан хамгийн чухал сургамжуудын нэг бол улс орнуудын хил хязгаарыг даван санаа, шийдлүүдээ хуваалцаж чадвал илүү хурдан өөрчлөлт бүтээж чаддаг гэдэг юм. Энэ нь бидэнд үнэхээр их урам зориг, эрч хүч өгдөг.
- Teach For All хөтөлбөрөөс таныг хамгийн их гайхшруулж эсвэл урам зориг өгсөн амжилтын түүхээс бидэнд хуваалцаж болох уу?
Би энэ санааг анх их сургуулийн оюутан байхдаа бодож олсон юм. Тэр үед бидний үеийг “өөрийгөө нэгдүгээрт тавьдаг үе” гэж нэрлэдэг байлаа. Хүмүүс биднийг зөвхөн өөрсдийнхөө төлөө л санаа тавьдаг гэж боддог байсан юм. Тухайн үед ч бидний ихэнх нь банкны салбарт ажиллахыг хүсдэг байсан.
Гэхдээ энэ нь надад зөв биш юм шиг санагдсан. Манай үеийнхэн нийгэмдээ бодит өөрчлөлт авчрах боломжийг хайж байсан ч аргаа олохгүй байгаа мэт санагддаг байлаа.
Би төрийн бодлогын чиглэлээр суралцаж байсан учраас улс оронд маань өнөөг хүртэл оршсоор байгаа тэгш бус байдлын талаар ихээхэн санаа зовдог байсан юм. Түүнчлэн боловсрол залуу хүмүүст өөрийнхөө амьдралыг сонгох эрх чөлөөг олгож, боломжийг нь нээж өгдөг гэдэгт итгэх болсон. Энэ бүх бодол эцэст нь нэг санаанд нэгдсэн юм.
"Яагаад биднийг тухайн үед банк, зөвлөх үйлчилгээний байгууллагуудад хоёр жил ажиллахыг урьдаг байсан шигээ улс орныхоо хот, хөдөөгийн улсын сургуулиудад хоёр жил багшлахыг уриалж, элсүүлж болохгүй гэж?" Энэ л миний анхны санаа байсан . Энэ санаагаа хэрэгжүүлж эхэлсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл хүртэл тууштай ажилласаар байна.
Бидний олж мэдсэн зүйл бол хөтөлбөрийн хоёр жил нь тухайн багшийн сурагчдад чухал нөлөө үзүүлээд зогсохгүй, багш нарын өөрсдийнх нь хувьд ч амьдралыг нь эрс өөрчлөх туршлага болж буй явдал юм. Тэр хоёр жил нь боловсролын тогтолцоонд оршиж буй тэгш бус байдлыг шийдвэрлэхийн төлөө насан туршдаа манлайлан ажиллах суурь нь болдог.
Хэрэв бид боловсролын тогтолцооны үр дүнг үндсээр нь сайжруулахыг хүсэж байгаа бол тэр өөрчлөлтийг манлайлах хангалттай олон хүнийг нэгтгэж, дайчлах хэрэгтэй.
Бидэнд хамгийн их урам зориг өгдөг зүйл бол үүний олон жишээг дэлхийн өнцөг булан бүрээс харж байгаа явдал юм. АНУ даяар, Энэтхэг, Латин Америк, Европын олон оронд манай хөтөлбөрийн оролцогчид тодорхой хугацаанд багшилж, энэ туршлагаараа өөрчлөлтийг бий болгоод зогсохгүй, цаашид ч боловсролын салбараа орхилгүй үргэлжлүүлэн ажиллаж байгаа олон жишээ бий.
Манай хөтөлбөрийн оролцогчид боловсролын тогтолцооны бүхий л түвшинд, бодлогын салбарт, төрийн бус байгууллагад ажиллаж, хүүхдүүдийг дэмжих бүхэл бүтэн экосистемийн нэг хэсэг болон ажиллаж байна. Мөн бидний харж байгаагаар, тухайн орчинд чадварлаг, манлайлагч залуус хангалттай олноор бий болсон үед боловсролын тогтолцоог тасралтгүй сайжруулах чадавхыг бий болгоход асар их нөлөө үзүүлж чаддаг.
- Өнөөгийн технологийн хурдацтай хөгжил, хиймэл оюун ухааны эрин үед боловсролын салбарт юу хуучирч, мөн үнэ цэнтэй хэвээр үлдэх бол?
Бидний харсан зүйл бол технологи өөрөө одоогийн нөхцөл байдлыг улам боловсронгуй болгодог. Өөрөөр хэлбэл, зорилго, үнэт зүйл нь тодорхой, багш нар нь нэгэн ижил эрхэм зорилгын төлөө нэгдэж ажилладаг, сурагчдаа ч тэрхүү зорилгын төлөө чиглүүлж чадсан сургуулийн орчинд технологийг нэвтрүүлбэл маш үр дүнтэй хэрэгсэл болж чадна.
Хэзээ ч үнэ цэнээ алдахгүй зүйл нь технологи өөрөө биш. Харин манлайлал, тодорхой зорилго, чанартай багшлах арга зүй, хүүхэд бүрийг хөгжиж, амжилт гаргахад нь дэмждэг сургуулийн соёл юм.
Харин ийм суурь бүрдээгүй сургуульд технологийг нэвтрүүлбэл энэ нь маш том анхаарал сарниулах хүчин зүйл болж хувирдаг. Бид үүнийг боловсролын технологи сүүлийн хорин жилийн хугацаанд эрчимтэй хөгжсөн явцад харсан. Хиймэл оюун ухааны эрин үед ч мөн адил дүр зураг давтагдана гэж би бодож байна.
Хэзээ ч үнэ цэнээ алдахгүй зүйл нь технологи өөрөө биш. Харин манлайлал, тодорхой зорилго, чанартай багшлах арга зүй, хүүхэд бүрийг хөгжиж, амжилт гаргахад нь дэмждэг сургуулийн соёл юм. Хиймэл оюун ухаан эдгээр давуу талыг улам бүр хүчирхэгжүүлж чадна. Гэхдээ тэдгээрийг хэзээ ч орлож чадахгүй.
- Энэ үүднээс авч үзвэл Монголын хамгийн том давуу тал, хамгийн том сорилтыг та юу гэж харж байна вэ?
- Бидэнд Боловсролын сайд Л.Энх-Амгалантай уулзах боломж олдсон. Түүний боловсролын тогтолцоог бэхжүүлэх талаар дэвшүүлж буй алсын хараа нь маш өргөн хүрээг хамарсан гэдэг нь надад таалагдсан. Сургалтын хөтөлбөрийн шинэчлэлээс эхлээд багшийн мэргэжлийн чадавхыг бэхжүүлэх, цаашлаад дижитал боловсролын илүү хүчирхэг стратеги боловсруулах хүртэл олон асуудлыг цогцоор нь авч үзэж байна.

Teach For Mongolia байгууллага нь яг энэ зорилгын төлөө үйл ажиллагаагаа явуулж байна. Бид цөөн хэдэн хүнээр боловсролыг хязгаарлагдах бус, ирээдүйтэй олон манлайлагч залуусыг боловсролын тогтолцоог өөрчлөхийн төлөө өөрсдийн авьяас чадвараа зориулах сонголт хийх боломжтой түвшинд хүргэхэд зорих юм.
Эцсийн дүндээ бидний амжилт, эсвэл бүтэлгүйтэл нь боловсролын салбарт өөрчлөлтийг хамтдаа бүтээхэд дараагийн үеийн хэчнээн олон манлайлагчийг урамшуулж, энэ үйлсийг цааш үргэлжлүүлэх хүчийг бий болгож чадсанаар хэмжигдэнэ гэдэгт би итгэдэг.
- Ирэх 10 жилд Teach for Mongolia Монголын боловсролын салбарт ямар нөлөө, өөрчлөлт авчирна гэж та найдаж байна вэ?
- Сүүлийн хоёр өдрийн хугацаанд Teach For Mongolia-ийн шинэ элсэгчид, одоо багшилж буй багш нар болон хоёр жилийн хөтөлбөрөө амжилттай дүүргэсэн төгсөгчидтэй уулзаж, ярилцлаа. Энэ богино хугацаанд байгууллага маш хүчирхэг суурийг бий болгож чадаж буй нь надад тодорхой харагдсан.
Харин одоо хамгийн чухал зүйл нь Teach For Mongolia байгуулага энэ суурин дээрээ тулгуурлан үйл ажиллагааныхаа цар хүрээг өргөжүүлж, Монголын боловсролын салбарт тулгамдаж буй асуудлуудын хэмжээтэй дүйцэхүйц үр нөлөөг бий болгож чадах эсэх юм.
Хэрэв чадвал боловсролын тэгш байдлыг эрхэмлэдэг, тогтолцооны түвшинд урт хугацааны, тогтвортой өөрчлөлтийг бий болгож чадах шинэ үеийн манлайлагчдыг төлөвшүүлэхэд асар их хувь нэмэр оруулна гэж би итгэж байна. Эцсийн дүндээ энэ нь бидэнд байгаа хамгийн том боломж юм.
"БАГШИЙН ХОМСДОЛ, ЧАНАРЫГ САЙЖРУУЛАХАД БОГИНО ХУГАЦААНД ХЭРЭГЖҮҮЛЭЭД ШУУД ҮР ДҮН ГАРАХ ШИЙДЭЛ ГЭЖ БАЙХГҮЙ"

- Та Монголын боловсролын өнөөгийн нөхцөл байдал, тогтолцоотой танилцсан байх. Мэргэжилтний хувьд бид боловсролын салбартаа юунд илүү анхаарч, юуг илүү үр дүнтэй хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна вэ?
Дэлхийн улс орнууд боловсролын тогтолцоогоо хэрхэн сайжруулж буй талаарх маш их судалгаа хийгдсэн байдаг. Тэдгээр судалгаанаас харахад хамгийн чухал хүчин зүйлсийн нэг нь нийгэм даяарх нийтлэг зорилго, өөрөөр хэлбэл хүүхэд бүрийг хөгжих, амжилтад хүрэх боломжийг бүрдүүлэхийн төлөөх хамтын итгэл үнэмшил юм.
Өнөөдөр бидний анги танхимд сургаж, хөгжүүлж буй хүүхдүүд ямар улс орон болон хөгжих вэ гэдгийг тодорхойлно.
Энэ нь боловсролын бүхий л чиглэлд нэг зорилго хөтөч болох ёстой гэсэн үг. Технологид хөрөнгө оруулах, багшийн хөгжлийг дэмжих, сургалтын хөтөлбөрийг сайжруулах гээд боловсролын бүх шийдэл эцэстээ сурагч бүрийг амжилтад хүрэхэд нь дэмжих гэсэн нэг зорилгод чиглэх хэрэгтэй.
Үүнийг хэрэгжүүлэхийн тулд боловсролын тогтолцооны дээд түвшнээс эхлээд нийгэм даяар “бидний ирээдүй сургуулийн анги танхимд бий болдог” гэсэн итгэл үнэмшлийн дор нэгдэх юм.
Өнөөдөр бидний анги танхимд сургаж, хөгжүүлж буй хүүхдүүд ямар улс орон болон хөгжих вэ гэдгийг тодорхойлно. Хэрэв боловсролын үнэ цэнэ, ач холбогдлыг хүн бүрд ойлгуулж, нэг зорилгын төлөө нийгмээ нэгтгэж чадвал, хүсэж буй ахиц дэвшилдээ хүрч чадах юм.
- Багшийн хомсдолоос шалтгаалан Засгийн газар багшийн мэргэжлээр суралцах оюутнуудыг үнэ төлбөргүй сургах шийдвэр гаргасан. Зарим нь үүнийг багшийн мэргэжлийн үнэ цэнийг бууруулж байна гэж үздэг. Нөгөө талаар улсын сургуульд ажиллах багшийн тоо цөөрч буй гол шалтгаан нь бага цалин гэдэгтэй олон хүн санал нийлдэг. Боловсролын салбарт олон жил ажилласан хүний хувьд та энэ асуудлыг хэрхэн хардаг вэ? Илүү үр дүнтэй шийдэл юу байх бол?
- Багшийн хомсдол, мөн багшлах хүчний чанар болон тоо хэмжээ зэргийг сайжруулахад богино хугацаанд хэрэгжүүлээд шууд үр дүн өгөх шийдэл байхгүй гэж би бодож байна.
Эцсийн дүндээ боловсролыг үндэсний тэргүүлэх зорилт болгох шаардлагатай. Багш нар ажиллаж, мэргэжлийн карьераа хөгжүүлэх хүсэлтэй байх , сургуулийн зүгээс багш нарыгаа дэмжих соёлыг бүрдүүлж чадах сургуулийн манлайлал хэрэгтэй. Мөн чадварлаг залуусыг багшийн мэргэжилд хэрхэн илүү стратегийн байдлаар татан оролцуулах, багшийн мэргэжлийн нэр хүнд, үнэ цэнийг хэрхэн дээшлүүлэх, багшийн мэргэжилд суралцахад өндөр шалгуур тавих талаар бодох хэрэгтэй.
Амьдралдаа эрхэм зорилгоо олж, ижил зорилго, үнэт зүйл, алсын хараатай олон гайхалтай хүмүүстэй хамтран ажиллах боломж олдсонд би үнэхээр азтай
Үүний зэрэгцээ бид зөвхөн багш болохоос өмнөх чанартай бэлтгэлд хөрөнгө оруулаад зогсохгүй, багшийн карьерын бүхий л үе шатанд тасралтгүй мэргэжлийн хөгжлийг нь дэмжих тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай. Мөн таны хэлсэнчлэн, багшийн нийгэмд оруулж буй хувь нэмэр, хүлээж буй хариуцлага, үнэ цэнтэй нь дүйцэхүйц цалин хөлс, ажиллах нөхцөлийг бүрдүүлэх нь чухал.
Эцэст нь хэлэхэд, энэ асуудлыг шийдвэрлэх ганц бодлого эсвэл ганц шийдэл гэж байхгүй. Бидэнд багшийн бэлтгэл, мэргэжлийн хөгжил, хөдөлмөрийн нөхцөл, цалин хөлс зэрэг олон чиглэлийг хамарсан цогц арга барил хэрэгтэй. Эдгээр чиглэлд тууштай, урт хугацааны хөрөнгө оруулалт хийж байж л бид боловсролын салбарт түр зуурын бус, тогтвортой бөгөөд бодит өөрчлөлтийг бий болгож чадна.
- Forbes сэтгүүлээс таныг 50-иас дээш насны шилдэг манлайлагчдын нэгээр нэрлэсэн. Мөн та дөрвөн хүүхдийн ээж. 30 гаруй жилийн турш энэ салбарт манлайлан ажилласан эмэгтэй удирдагчийн хувьд амжилтын тань нууц юу вэ?
- Миний нууц гэвэл би хийж буй ажилдаа үнэхээр дуртай. Амьдралдаа эрхэм зорилгоо олж, ижил зорилго, үнэт зүйл, алсын хараатай олон гайхалтай хүмүүстэй хамтран ажиллах боломж олдсондоо өөрийгөө маш азтайд тооцдог.
"ОДООГООР БИД УГ ХӨТӨЛБӨРӨӨР ДАМЖУУЛЖ 9,300 СУРАГЧИД ХҮРЧ АЖИЛЛАСАН"

Бид мөн Teach for Mongolia-ын үүсгэн байгуулагч бөгөөд Гүйцэтгэх захирал Г.Гантүшигтэй ярилцаж, Монгол дахь салбар байгууллагын үйл ажиллагааны талаар сонирхлоо.
- Teach for Mongolia хөтөлбөр Монгол Улсад анх хэзээнээс хэрэгжиж эхэлсэн бэ?
- Бид 2022 онд үйл ажиллагаагаа эхлүүлсэн. Саяхан гурав дахь элсэлтийн оролцогчид хоёр жилийн хөтөлбөрөө амжилттай дуусгасан бол одоо тав дахь элсэлтээ авч, орон нутгийн сургуульд ажиллах шинэ багш нараа сонгон шалгарууллаа.
Зөвхөн сурагчдын ахиц дэвшлийг бус, бид зөв хүмүүсээ сонгон шалгаруулж чадаж байгаа эсэх, багш нартаа шаардлагатай сургалт, дэмжлэгээ хангалттай өгч байна уу, хамтарч буй сургуулиуд хэр сэтгэл хангалуун байна, гол нь сурагчид маань сэтгэл хангалуун байж, бодитоор суралцаж байна уу гэдгийг үнэлдэг.
Байгуулагдсан цагаасаа хойш бид алслагдсан орон нутагт ажиллаж ирсэн. Тухайлбал, Дорнод, Өмнөговь, Баянхонгор, Сэлэнгэ, Дархан-Уул зэрэг аймагт багш нараа илгээн ажиллуулж байна.
Мэдээж бидний өнөөдөр ажиллаж буй цар хүрээ нь Монгол Улсад тулгамдаж буй багшийн хомсдол болон боловсролын салбарын манлайлагчдын дутагдалтай харьцуулахад бага хэвээр.
Гэхдээ өнөөг хүртэл бий болгосон үр дүн маань энэ загвар Монголд амжилттай хэрэгжих боломжтойг нотолсон гэж бодож байна. Хэрэв бид хөтөлбөрөө өргөжүүлж, илүү олон хүнд хүрч чадвал боловсролын салбарт бодит, томоохон өөрчлөлт авчрах боломжтой.
Өнөөдрийн байдлаар манай хөтөлбөрөөр дамжуулан 9,300 сурагчид хүрч ажилласан. Хөтөлбөрөө өргөжүүлбэл энэ тоо цаашид улам өсөх боломжтой.
Өнөөг хүртэл бий болгосон үр дүн маань энэ загвар Монголд амжилттай хэрэгжих боломжтойг нотолсон гэж бодож байна.
- Та бүхэн тооноос гадна чанарыг хэрхэн үнэлдэг вэ?
- Үүнийг үнэлэх хэд хэдэн арга бий. Нэгдүгээрт, хамрах хүрээ маш чухал. Учир нь хөдөө орон нутгийн олон сургууль багшийн хүрэлцээгүй байдаг. Ингэснээр зарим хичээл бүтэн нэг, хоёр, бүр заримдаа гурван улирлын турш үндсэн багшгүй явагдах тохиолдол гардаг.
Мөн англи хэлний багш компьютер, математик зэрэг өөр мэргэжлийн бус хичээл заахаас өөр аргагүй нөхцөл үүсдэг. Ийм үед тухайн багш тухайн хичээлээр мэргэшээгүй учраас сургалтын чанарт нөлөөлөх нь ойлгомжтой.
Хоёрдугаарт, бид сүүлийн хоёр жилийн хугацаанд үр дүнгээ маш нарийн хянаж, үнэлж ирсэн. Teach for Mongolia дотроо үр дүн, нөлөөллийг үнэлдэг тусгай багтай. Тэд зөвхөн сурагчдын ахиц дэвшлийг бус, бид зөв хүмүүсээ сонгон шалгаруулж чадаж байгаа эсэх, багш нартаа шаардлагатай сургалт, дэмжлэгээ хангалттай өгч байна уу, хамтран ажиллаж буй сургуулиуд бидэнд хэр сэтгэл хангалуун байна, хамгийн гол нь сурагчид маань сэтгэл хангалуун байж, бодитоор суралцаж байна уу гэдгийг бүх талаас нь үнэлдэг. Эдгээр бүх үзүүлэлтээр бидний үр дүн эерэг байгаа бөгөөд бид бодит нөлөө үзүүлж байна.
Гэхдээ энэ нь бидэнд сайжруулах зүйл байхгүй гэсэн үг биш. Сайжруулах боломж үргэлж бий. Хамгийн чухал нь бид хийж буй ажил маань зорьсон үр дүндээ хүрч байгаа эсэхийг тогтмол нягталж байдаг.
- Ярилцсанд баярлалаа, та бүхэнд.
Ярилцлагыг хамтран бэлтгэсэн Б.Энэрэл