ОХУ-аас төмөр замын Сүхбаатар боомтоор АИ-92 автобензиний импорт тасралтгүй үргэлжилж байна. Өчигдөр буюу 2026 оны 8 дугаар сарын 5-ны өдөр 43 вагон буюу 2,580 тонн, 8 дугаар сарын 6-ны өдрийн 02:30 цагийн байдлаар 7 вагон буюу 420 тонн АИ-92 автобензин тус тус орж ирээд байна.
Импортоор орж ирсэн шатахууныг Толгойт, Рашаант, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар өртөөнүүдэд тээвэрлэн хүргэж, агуулахад буулгах, шатахуун түгээх станцууд (ШТС)-д хүргэн түгээх ажлыг тасралтгүй зохион байгуулж байна.
Мөн 2026 оны 8 дугаар сарын 1-5-ны өдрүүдэд Сүхбаатар боомтоор нийт 10,017 тонн АИ-92 автобензин импортоор орж ирээд байна.
Түүнчлэн Ангарскийн газрын тос боловсруулах үйлдвэрээс 2026 оны 8 дугаар сарын 2-ны өдөр ачигдсан 33 вагон буюу 1,980 тонн АИ-92 автобензин өнөөдөр Монгол Улсын хилээр орж ирэх төлөвлөгөөтэй байна.
ОХУ-аас төмөр замын Сүхбаатар боомтоор орж ирсэн шатахуунтай вагоныг буух өртөөнүүдэд тээвэрлэн хүргэх, агуулахад буулгах, шатахуун түгээх станцууд руу хүргэх ажлыг “Улаанбаатар төмөр зам” ХНН, Гаалийн байгууллага, холбогдох төрийн байгууллагууд болон импортлогч аж ахуйн нэгжүүд хамтран 24 цагаар тасралтгүй, шуурхай зохион байгуулан ажиллаж байна.