2025 оны зун хөтөч хийж, монголоо гайхуулж явахдаа ойлгож мэдсэн сонин сайхан зүйлсээ хүүрнэн тэмдэглэж, цувралаар хүргэж байна.
Миний хувьд Монгол Улсын 21 аймгаас хөл тавьж үзээгүй нь монголын зүүн хязгаар болох Дорнод, нөгөөх нь баруун тийш Баян-Өлгий байсан юм. Энэ хавар Дорнод руу шувуу судлалын сууринд сайн дурын ажил хийх зорилгоор очоод үзчихсэн билээ. Гэтэл нэг өдөр танилаас маань баруун тийш аялалд явах хүсэлт ирлээ. Маршрутыг нь хараад шууд л зөвшөөрөв.
Завханаас эхэлж Увсаар дайрч, Баян-Өлгий ороод Алтай таван богд хүрээд буцахдаа Ховдоор дайрах байв. Монгол хүн байна даа, эх орныхоо ноён оргилыг үзнэ гэхээс баярлаж, догдолно. Анх удаа очиж буй газар тул багахан айдас ч төрнө. Ихэвчлэн компанийн захиалгын дагуу заасан жуулчны баазаар яваад сурчихсан надад Баян-Өлгийд очоод хонох газраа өөрөө олох нь сонин санагдав.
Учир нь тэнд жуулчны бааз байдаггүй гэнэ. Казак найзаасаа Алтай таван богдод найдвартай айл асуугаад, урьдчилан захиалга өгөв. Улаанбаатараас Завхан руу нисээд тэндээ жолоочтойгоо уулзах юм. Жолооч ахдаа зарим нэг өдөр оройн хоол аргалчихаар бэлэн гоймон, талх, загас, цай, кофе, ширээ сандал захив.

Ганц машинтай хол замд явах амаргүй. Хээр хонох бэлтгэлтэй явахад алзахгүй. Ер нь хөтөч, жолооч нар хашир байх хэрэгтэй. Жуулчин маань Швед гаралтай, 70 гаруй настай, сонирхлоороо байгалийн гэрэл зураг авдаг, гар урлал хийдэг, үндсэн мэргэжил нь санхүүч хүн байна.
Хоёр охинтой, тэд нар нь том болоод тусдаа гарцгаасан, саяхан хань ижлээ алдаад бэлэвсэрсэн. Үе үе аялж зугаалж, дэлхийтэй танилцаж, ганцаардлаа гэтэлгэж яваа гэнэ. Ер нь европчууд шулуун шударга, тодорхой хүмүүс тул харилцахад их амар, үл ойлголцоно гэж айлтгүй.
Завханы Доной онгоцны буудалд буугаад жолоочтойгоо уулзав. Бас 70 гаруй настай, туранхай, хөнгөн шингэн хүн байна. Жуулчин, жолооч хоёр маань тоолбол нас, төөлбөл бие чацуу эрчүүд ажээ. Завханы онгоцны буудал төвөөсөө зайтай тул замдаа сайхан байгаль ширтэж явах нь таатай. Ийшээ зуншлага их сайхан байна.
Өмнө нь би Завханы Улаагчины хар нуур, Отгонтэнгэрийн халуун рашаан, Хангайн нурууны ноён оргил Отгонтэнгэр хайрханд ирж байсан. Мөн 2023 оны өвөл Завхан аймгийн Дөрвөлжин сумын нутагт орших Хомын талын тахь байгалийн цогцолборт газарт зочилсноо дурсав. Элсэн манхан, өндөр уул, цэнгэг нуур гээд олон янзын экосистемтэй түүнийгээ дагаад байгалийн олон янз байдал ихтэй энэ аймаг үнэхээр үзэсгэлэнтэй билээ.
Тосонцэнгэлд өдрийн хоолоо идээд бид Сантмаргаз сумын зүг дөрөө жийлээ. Энд миний ажиллаж буй компанийн залуус нутгийн иргэдийг дэмжсэн гэр баазын үйл ажиллагаа явуулж байгаа юм. Дэлгэрхаанд хийж буй ажилтай маань төстэй ч, тэд аль хэдийн учраа олоод, үйл ажиллагаа нь жигдэрчээ. Суралцах, санал солилцох зүйл их байгаад олзуурхав.

Бид энд хоёр хоног саатаж, боржин чулуун тогтоц бүхий уулсаар алхаж, Холбоо нуур, Баян нуурын эрэгт өглөөний цай ууцгаав. Энд өдөржин өнжөөд усны болон эргийн шувууд ажиглахад тохиромжтой газар байна. Байгалийн гэрэл зурагчинтай аялахад нэг анхаарах юм нь гэрэл байдаг. Өглөө эрт, орой нар жаргах үе зэрэг зураг авахад таатай хэдхэн хормыг алдаж болохгүй. Иймд бид өглөө нартай уралдан босож, орой эрт амарч байв.
Жолооч ах, жуулчин бид гурав даруй дотносов. Жуулчин маань “би амарч яваа, чи ч бас надтай адилхан амарч аваарай” гэж аяллын эхэнд хэлсэн нь сэтгэл хөдөлгөв. Үнэндээ зургаадугаар сараас хойш тасралтгүй явсан би үнэхээр ядарч байв. Гэхдээ л ажлаа хийж, хариуцлага үүрч яваа тул биеэ сул тавьж болохгүй.
ИХ НУУРУУДЫН ӨЛГИЙ НУТГААР…
Бид маргааш нь Хяргас нуур Хэцүү хадны зүг хөдлөв. Увс аймгийн 100 жилийн ой болох гээд хөл хөдөлгөөн ихтэй, машинууд цувж байна. 2016 онд хоёр найзтайгаа пруис машинтай Хяргас нуур руу аялсан сайхан дурсамж бодогдоно. Тэр үеийг бодвол Хэцүү хад хавиар бааз ихтэй болжээ. Даанч майхантай аялагчдын хог, өтгөн шингэн хаа сайгүй таарна.
Хүний хөлөөс зайдуу эрэг дээр жуулчинтайгаа очиж жаал шувуу дурандаж суув. Хар галуу (Phalacrocorax carbo) их харагдана. Өдрийн цагаар гэрэл зураг авах тохиромжгүй тул бид ихэвчлэн ном унших юмуу, юм ярилцаж цаг нөхцөөдөг байв. Жуулчин маань надад Шведийн соёл, ахуй амьдралын талаарх олон сонирхолтой зүйлс ярьж өгнө.
Баруун Монгол түүнд эгц хадан хясаа, нүцгэн өндөрлөг уулс, нарийхан фордуудтай Фарерын Арлуудтай их адилхан санагдаж байна гэв. Мөн Швед явах бол хаврын баяраар нь дайруулж ирээрэй гэж санал болгов.
Маргааш нь бид Увс аймгийн төвөөр дайраад Сагил сумын нутагт орших Үүрэг нуурын зүг руу хөдлөв. Бааздаа иртэл хүнгүй байна. Гайхаад асуутал Түргэн сумын 100 жилийн ой болоод хүмүүс наадамдахаар явсан гэв. Жуулчиндаа наадам сонирхуулъя гэж бодоод бид ч бас тийш явлаа. Өнгө өнгийн дээл өмссөн наадамчин олон их л цоглог сайхан харагдана.

Бид бөхийн барилдаан хэсэг үзээд наадмын талбайгаар хоёр тойроод харив. Нар жаргах үеэр бид нуурын эрэг рүү зурганд явлаа. Цэлмэг тэнгэрийн хаяанд цайвар ягаан туяа татаад, Хархираа түргэний нүцгэн уулс бараантан наагуур нь цэнгэн уст нуур цэнхэртэн үзэгдэх нь мөн ч үзэсгэлэнтэй.
Энэ нуурт үлэмж биет хөх бух амьдардаг гэсэн үлгэр домог мэт яриа бий. Итгэхэд бэрх ч хаа газар ийм яриа байдаг билээ.
БАЯН-ӨЛГИЙД ИРСЭН НЬ…
Үнэхээр жолоочийн ур чадвар шаардсан зам харгуйг туулж, олон өндөр даваа давж явлаа. Замдаа бид сүүн гол дээр бууж өдрийн хоол идэв. Үдээс хойно бид Өлгий хотод ирэв. Буудалдаа бууж, ус цасанд орж аваад бид гурав оройн хоол идэхээр гарлаа.
Цаг эрт байсан тул дараа нь Толбо нуурыг үзэхээр явав. Жуулчин маань үнэндээ нуураас залхжээ. Гэхдээ Толбо нуурыг жуулчдад тайлбарлахад их урамтай байдаг. Учир нь 1921 онд Ардын түр засгийн жанжин Ц.Хасбаатараар ахлуулсан 250 морин цэрэг 42 хоног Цагаантны Орос армийн 3,000 цэрэгт бүслэгдсэн, баатарлагаар тулалдаж ялсан түүхэн чухал газар билээ.
Маргааш нь бид өглөө эртлэн босоод Алтай таван богд руу хөдөллөө. Машин таван тийшээ салах нь уу гэлтэй дэржгэнүүр замаар явдаг юм байна. Малын хамар хатгах юм байна уу гэмээр өвс ногоо тарчиг харагдана. Найзынхаа зааж өгсөн гэр буудлыг олж аваад оройн хоолоо захиалчхаад Алтай таван богд руу явахаар болов.
Казак гэр монгол гэртэй харьцуулбал хамаагүй том, өндөр таазтай юм. Бараг арван ор ханаа эгнүүлэн өржээ. Казак эмэгтэйчүүд ажилсаг гэж жигтэйхэн. Гэрийн хана дүүрэн өнгө алагласан аравч хадаастай ба дэрс түүж холбоод өнгөт утсыг хээ угалзлуулан ороогоод үүдний ханаа хүртэл чимсэн байх юм.
Нээрээ л энд ямар ч жуулчны бааз байдаггүй юм байна. Казак айлууд хувьдаа илүү гэр барьж түрээслээд, цай хоолоор үйлчилдэг гэнэ. Гэр нь ярих юмгүй тухтай ч жорлон, угаалгын газрыг нь сайжруулах хэрэгтэй л санагдана. Аяллын хамгийн хол цэг болох Алтай таван богдод ирлээ.
Урд уран зураг байна уу гэлтэй өмнө нь хаана ч үзэж байгаагүй сүрлэг сайхан газар юм. Энд ерөнхийлөгчийн овоон дээр машинаа тавиад цааш нэг бол явганаар эсвэл морьтой явна шүү гэж хамгаалалттай газрын нэвтрэх хаалганы байцаагч анхааруулан захисан юм. Гэтэл дотоодын аялагчид хээв нэг машинтай сүлжилдэн явж байхтай таарав.
Далайн түвшнээс дээш 3,000 метрт гараад ирснийг хэлэх үү настай жолооч ах, жуулчин хоёрын маань даралт ихсэв. Бид дээл хувцсаа өмсөж жаал зураг хөрөг авцгаагаад, нэг их удалгүй буцав. Туулах зам богино хэдий ч бартаа ихтэй тул мөлхөх нь холгүй явна. Замд бид тувтан Алтайн магтаалыг сонсож явцгаав.

ХОТОН ХУРГАН НУУР
Маргааш нь бид Хотон хурган нуурын зүг явлаа. Өдрийн алдад бид Бага түргэний хүрхрээг үзэхээр алхав. Хамгаалалттай газрын нэвтрэх цэгээс цааш ихэвчлэн мориор явж хүрдэг ч түймэрт дайчлагдсан тул морь байсангүй. Цаг хэртэй алхаж хүрхрээн дээр хүрэв.
Хүрхрээ хүрэх зам морины хөлд дарагдаад хөрс нь элэгдээд сул шороо ихтэй болжээ. Энэ хавийн байгаль надад Швейцарыг санагдуулав. Үнэхээр үгээр илэрхийлэмгүй үзэсгэлэнтэй газар аж. Орой нь бид нуурын ойролцоо байх бас нэгэн казах айлын илүү гэрийг түрээслэн хонов. Айл зүгээр нүх ухаад гурван талаар нь брезент тойруулаад жорлонгоо шийджээ.
Нүхэн жорлон тийм ч муу шийдэл биш ч жаахан сэтгэл гаргаад жуулчинтай үед шороо цацдаг, дөрвөн талаар өндөрхөн брезент татвал сайн сан гэж бодсон ч дуугүй л өнгөрөв. Аяллын хамгийн хүнд хэсгээ давж, Баян-Өлгийгөөс гарсан жолооч ах бид хоёрын санаа ихэд амрав. Ингээд бид олон ястны өлгий нутаг Ховд аймаг руу дөрөө жийлээ.
Цоохор ирвэст Жаргалант хайрханд хоёр хоносноор бидний аялал өндөрлөх юм. 2022 оны хоёрдугаар сард би Жаргалант хайрхантай зэрэгцэн сүндэрлэх Бумбат хайрханд цоохор ирвэсийн аяллаар долоо хоносон билээ. Тэр аяллын дурсамж бодогдож, уулын эзнийг харчих ч юм билүү гэж битүүхэндээ горьдоно.

Энд бид нутгийн ахын ажиллуулдаг тохилог сайхан баазад хоёр хоноод Шаргын говь, Хүйсийн говийг туулж Говь-Алтайн нисэх буудлыг зорилоо. Замдаа бас бөхөн байж магадгүй гэж нүдээ чилтэл ширтсээр явсан ч биднийг аз дайрсангүй ээ. Алтайн онгоцны буудлаас бид гурав салах юм.
Хүлээлгийн өрөөнд сууж байтал жолооч ах сэтгэлийн үгээ хэлэх гэснээ уйлчихлаа. Би ч бас ахыг дагаж мэлмэрүүлэв. Жуулчин маань ч нүдээ арчиж харагдана. Бид хоёр долоо хоногийн турш олон мянган километр зам туулахдаа нэг нэгэндээ ээнэгшин дасаад хэзээний сайн найзууд, ах дүү шиг дотносжээ. Монгол хүний зочломтгой сайхан зангаар дараа дахин уулзахыг ерөөцгөөн бид зам салцгаав.
Анхны юм бүхэн сэтгэлд тод үлддэг билээ. Эх орныхоо баруун хязгаараар зорчиж, олон олон гол нуурууд, өндөр уулс үзсэн хэзээ ч мартахааргүй сайхан аялал маань ийнхүү өндөрлөлөө.
Үргэлжлэл бий…