Шинээр ил болгосон Холбооны мөрдөх товчоо /FBI/-ны баримтад АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Эпштэйний хэргийн талаар цагдаад ярьсан нь дурдагджээ.
Тодруулбал 2006 онд буюу Эпштэйнд холбогдох анхны бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг ил болсны дараа Трамп Флорида мужийн цагдаагийн дарга руу холбогдсон аж.
Баримтад дурдсанаар Трамп "Эпштэйнийг зогсоож байгаад баярлалаа. Хүн бүр түүний юу хийдгийг мэддэг байсан" хэмээн ярьжээ.
Тус цагдаагийн дарга нь 2009 онд тэтгэвэртээ гарсан бөгөөд FBI-ийн ярилцлагад энэ мэдээллийг дурдсан юм байна.
Гэхдээ Хууль зүйн яам болон Цагаан ордноос үүнийг үгүйсгэж байгаа бөгөөд 20 жилийн өмнө Трамп Эпштэйний хэргээр цагдаагийн байгууллагатай холбогдсон эсэхийг нотлох баримт байхгүй гэжээ.
2006 онд Эпштэйнийг анх баривчлахаас өмнө Трамп түүнтэй ойрын харилцаатай байсан гэдэг.
Трампын хувьд Эпштэйний хэргийн талаар мэдэхгүй, үүнтэй холбоогүй хэмээн олон удаа мэдэгдэж ирсэн.
Гэхдээ Хууль зүйн яамнаас олон нийтэд нээлттэй байршуулсан баримтуудад Трампын нэр, зургууд ил болсон юм.
Эх сурвалж: Reuters