АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Ирантай хэлэлцээ хийж буй төлөөлөгчдөдөө "нэг их яарахгүй байх" чиглэл өгчээ.
Энэ нь АНУ, Ираны талууд тохиролцоонд хүрэхэд тун ойрхон байгаа гэх мэдээлэл гарсны дараахан хийж буй мэдэгдэл юм.
АНУ-ын хэвлэлүүдийн мэдээлснээр талуудын хэлэлцээнд 60 өдрийн хугацаатай гал зогсоох, Ормузын хоолойг эргэн нээх болон Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой яриа хэлэлцээнүүд багтсан аж.
Трамп цахим хуудаст бичсэн мэдэгдэлдээ "Үр дүнтэй яриа хэлэлцээ өрнөж байгаа ч талууд цаг гаргаж, зөв шийдэлд хүрэх ёстой.
Цаг хугацаа бидний талд байгаа тул хэлэлцээ хийж буй төлөөлөгчдөдөө нэг их яарахгүй байх чиглэл өгсөн. Бид алдаа гаргаж болохгүй" хэмээн онцолсон.
Түүнчлэн Ираны тал цөмийн зэвсэгтэй байж болохгүй гэдгээ ойлгох ёстой хэмээн мэдэгджээ.
Бямба гарагт Трамп дээрх яриа хэлэлцээний дийлэнхийг тохиролцсон хэмээн мэдэгдсэн нь ойрын хугацаанд албан ёсны мэдэгдэл гарч магадгүй гэх хүлээлтийг үүсгэсэн.
Харин Ираны талаас тохиролцоонд нэг, хоёр асуудал саналын зөрүүтэй хэвээр байгааг онцолжээ.
Энэ оны хоёрдугаар сарын 28-нд АНУ, Израилын талууд Ираны руу довтолсноор Ойрх Дорнодыг хамарсан мөргөлдөөн үүссэн.
Талууд дөрөвдүгээр сард гал зогсоох тохиролцоонд хүрсэн юм. Гэхдээ АНУ-ын бүслэлт хэвээр байсан тул Иран Ормузын хоолойг хаалттай хэвээр байлгаж буй.
Эх сурвалж: ВВС