Тэтгэврийн зээлийн эх үүсвэрийг хаанаас гаргадаг вэ? Ахмадууд насаараа хөдөлмөрлөж, улсад төлсөн нийгмийн даатгалын шимтгэлээ эргүүлэн авч байна гэж олон хүн боддог. Тэгвэл тэтгэврийн зээлийн эх үүсвэрийг арилжааны банкууд өөрсдийн эх үүсвэрээс буюу хадгаламж эзэмшигчдийн хөрөнгийг зээлдүүлэх замаар олгодог.
Банкуудын хадгаламжийн жигнэсэн дундаж хүү 12, зээлийн жигнэсэн дундаж хүү 17.9 хувь байна.
Тэтгэврийн зээлийн нийт үлдэгдэл 3 их наяд төгрөг байна. Энэ зээлийг авахад хялбар буюу цахимаар авч болдог, зээлийн хүү бага тул эрэлт ихтэй бүтээгдэхүүн болсон.
Зарим банк зээлийн батлан даагч нь зээл авах ахмад настны заавал төрсөн охин эсвэл хүү байна гэсэн шаардлагыг тавих болсон. Монголбанкнаас энэ талаар тодруулахад "Үүнийг банкууд дотоод журмаараа шийдсэн. Төв банкнаас ийм шийдвэр гаргаагүй" гэв.
Сангийн яамнаас банкуудад ахмадуудын тэтгэврийг сар бүр дамжуулан олгогч банкуудад шилжүүлдэг. Энэ нь зээлийн эх үүсвэр биш юм.